Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Монголын бүтээмжийн байгууллагатай хамтран “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо, гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төслийг өчигдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Төслийн эхний ээлжид нийслэлийн ЗДТГ, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрыг хамруулж байна. Эдгээр газрыг тухайн салбартаа олон улсын жишигт нийцсэн загвар байгууллага болгохын тулд нотолгоонд суурилсан үнэлгээ хийх юм. Ингэхдээ байгууллагуудад төрийн үйл¬ чилгээний тодорхой төслийг хэрэгжүүлж, соёл төлөвшүүлэх, илүү үр бүтээлтэй, иргэдэд ээлтэй, ил тод ажилладаг болгох, мөн засаглалыг нь бэхжүүлээд зогсохгүй олон улсын тавцанд өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлнэ гэв
Цаашид Азийн бүтээмжийн байгууллагын олон улсын мэргэшсэн зөвлөхүүд дээрх байгууллагуудад ирж ажиллан, төгөлдөршлийн тогтолцооны аргачлалаар үнэлгээ, дүн шинжилгээ хийж, үйл ажиллагааг нь тасралтгүй сайжруулан, бүтээмж, чанарыг нь дээшлүүлэх арга хэмжээг системтэйгээр хэрэгжүүлэхээр болжээ. Ташрамд дурдахад, Азийн бүтээмжийн байгууллагыг 1961 онд Ази Номхон далайн бүс нутагт төрийн болон хувийн хэвшлийнхний чадавхыг бэхжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар тогтвортой хөгжилд хөтлөх зорилгоор байгуулсан бөгөөд өдгөө 21 гишүүн оронтой гэнэ.
М.Гэгээ