Мета” компанийнхан инстаграмыг шинэчилж, 1000-аас доош дагагчтай хэрэглэгчид лайв хийх боломжгүй болгожээ. Мөн private буюу нууцлалын горимтой хэрэглэгчид ч цаашид лайв хийх “эрхгүй” болох гэнэ. Лайв нь шинэхэн контент бүтээгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах гол тал-бараас гадна өдөр тутмын сонин хачнаа хуваалцах чухал орон зай билээ. Үүнтэй холбоотойгоор инстаграм хэрэглэгчид “Мета” жижиг контент бүтээгчдэд заналхийлж байна” гэх мэтээр дургүйцлээ илэрхийлж буй юм. Харин тус компанийнхан энэхүү өөрчлөлтөө системийн нөөцийг хэмнэх, илүү чанартай стрийминг хүргэх, хуурамч, эсвэл зохисгүй контент түгэхээс сэргийлэх зорилготой чухал алхам хэмээн тодотгожээ.
Э.Сүйлэн