Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 25-26- нд Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт манайулсад болно. “Inspire, Impact, Invest” уриатайгаар зохион байгуулах эл уулзалт нь бизнес эрхлэгчэмэгтэйчүүдийг дэмжих, чадавхжуулах, сайн туршлагаас судлах, хөрөнгө оруулалт татах зорилготойюм байна. Мөн эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шинэ гарц, боломжийг нээх, саад бэрхшээлийг хэрхэн арилгах талаар бодлого боловсруулах аж.
Хоёр өдөр үргэлжлэх чуулганы үеэр дэлхийд танигдсан эмэгтэйлидер, бизнес эрхлэгчдийн төлөөллүүд жендерийн тэгш байдал, бүсгүйчүүдэд бизнес хийхэд учирдаг саад бэрхшээлийг хэрхэн даван туулах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх зэрэг сэдвээр илтгэл тавихаар төлөвлөжээ. Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбооноос зохионбайгуулдаг уг арга хэмжээнд МҮХАҮТ өндөр ач холбогдол өгч буй. Улмаар Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төв, 21 улс дахь “SheTrades Hub”-уудын төлөөлөл, олон улсын топ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг оролцуулж, түншлэлийн харилцааг нэмэгдүүлэх, зах зээл, санхүүгийн хүртээмжийг сайжруулах боломж бий болгохоор бэлтгэл ажлаа хангаж буй юм байна. Манай улс 2018 онд мөн уг чуулганыг эх орондоо зохион байгуулсан туршлагатай юм.
С.Уул