АНУ-ын чихэр үйлдвэрлэгч “Mars” биотехнологийн “Pairwise” компанитай хамтран ажиллах болжээ. Ингэснээр ургамлын ген засварлах технологийг нь ашиглан, шинэ сортын какао гаргаж авах боломж тэдний өмнө нээгдэх юм байна. CRISPR бол ген засварлах орчин үеийн арга хэрэгсэл бөгөөд ургамлын ДНХ-д богино хугацаанд үр дүнтэй өөрчлөлт оруулдгаараа давуу талтай аж. Хөдөө аж ахуйн салбарт уг технологийг хэт халалт болон ургамлын аливаа өвчинд тэсвэртэй шинж чанаруудыг сайжруулахад өргөн ашигладаг. Харин “Mars” компанийн гол зорилго нь какао шошны эх үүсвэр болсон ургамлыг аливаа өвчин, хэт халалт, цаг уурын өөрчлөлтөөс үүдэх стрессийг тэсвэрлэх чадвартай болгох гэнэ. Учир нь эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр дэлхий даяар шоколадны хангамж эрсдэлд ороод буй тул өнгөрсөн жилийн аравдугаар сард “Starbucks” компани Төв Америкт инновацын хоёр фермд хөрөнгө оруулж, дэлхийн дулаарлаас кофены нийлүүлэлтээ хамгаалахыг зорьж эхэлсэн байдаг. “Pairwise” компанийн мэдээлснээр гений засвар нь уламжлалт техникээс илүү хурдан бөгөөд өндөр нарийвчлалтайгаар ургамлын тэсвэрлэх шинж чанарыг хөгжүүлэх боломжтой гэв.
Г.Сансар