Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

2025 оны "Өвлийн элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарчээ

2025 оны "Өвлийн элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарчээ
2025-11-27

 “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлаар С.Мөнхсүхийг томиллоо

“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) олон улсад сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр тус компанийн гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томилох шийдвэрийг санал нэгтэйгээр гаргалаа. Шинэ удирдлага С.Мөнхсүх нь 2026 оны хоёрдугаар сарын 1-нээс үүрэгт ажлаа эхлүүлэх аж. Тэрбээр уул уурхай, иргэний нисэх, хөрөнгө оруулалт болон санхүүгийн салбарт 25 гаруй жил ажиллан, удирдах албан тушаал хашиж, олон улсад танигдсан туршлагатай мэргэжилтэн юм. 
2025-11-27

Он гарснаас хойш ХДХВ/ДОХ-ын халдвар 36-гаар нэмэгджээ

ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг угтан ХӨСҮТ-өөс сүүлийн үеийн судалгаа, мэдээллүүдийг танилцууллаа. Өнөө жил манай улс уг өдрийг “Асуудлыг шийдье, ДОХ-ын хариу арга хэмжээг сайжруулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтжээ. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн хэмжээнд 39 сая хүн ХДХВ-тэй амьдарч буй бөгөөд үүний 1.5 сая нь 15-аас доош насныхан гэнэ. Монгол ДОХ-ын бага тархалттай орны тоонд ордог хэдий ч эрсдэлт бүлгийн хүн ам ихтэй хэвээрээ байгааг албаныхан хэллээ. 
2025-11-27

Монгол Улс 2026-2029 онд Дэлхийн өвийн хорооны гишүүнээр ажиллана

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд 2026- 2029 онд ажиллах гишүүний ээлжит сонгуульд Монгол Улс нэр дэвшин, нийт 97 орны саналаар анх удаагаа сонгогдов. Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо нээлтээ хийсэн ЮНЕСКО-гийн 43 дугаар Бага хурал Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо энэ сарын 24-25-нд үргэлжлэн зохион байгуулагдсан бөгөөд тус чуулганы үеэр Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын 25 дугаар Ерөнхий Ассамблей хуралджээ.
2025-11-27

Донтолтоос сэргийлэх сургалтыг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан олгоно

Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс улсын хэмжээнд дагаж мөрдөж буй. Эл хуулийн 14.4-т бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрт дараах агуулгыг заавал тусгаж, боловсролын сургалтын байгууллага өмчийн хэлбэр харгалзахгүй хэрэгжүүлнэ гэж заасан. Тухайлбал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах, аюулгүй амьдрах арга ухаан, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, түүний хор уршиг, дэлгэцийн донгоос сэргийлэх зэрэг хэд хэдэн агуулгыг заавал тусгах ёстой.
2025-11-26

Амиа хорловол гэр бүлийг нь шийтгэнэ

Хойд Солонгосын “эцэг” Ким Жон Ун гурван жилийн өмнө “амиа хорлох нь социализмаас урвасан үйлдэл” хэмээн тодотгож орон нутгийн удирдлагууддаа үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг тушаасан. Гэвч ихэвчлэн хэт ядуурал, өлсгөлөнгийн улмаас амиа егүүтгэж байгаа нөхцөл байдалд тохирох шийдлийг удирдлагууд нь хараахан олоогүй бөгөөд жил бүр эл золгүй явдал нэмэгдэх хандлагатай. Бүтэн гэр бүлээрээ амиа хорлосон тохиолдол ч хэдэн арваар тогтохгүй талаар “Миррор” мэдээлж байв.
2025-11-26

Хотын нутаг дэвсгэрт 58 зүйлийн хөхтөн амьтан амьдарч байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт 58 зүйлийн хөхтөн амьтан амьдарч байна. Гэвч хотын ногоон бүсэд эмх замбараагүй, стандартгүй барьсан хайс, хашлагаас болж эдгээр амьтан айж үргэхдээ, идэш тэжээл хайх явцдаа сүлбүүлж, эсвэл хашанд хавчуулагдах зэргээр хорогдсоор буй. 2018-2025 онд л гэхэд ийм шалтгаанаар хотын ногоон бүсэд 44 зэрлэг амьтан үрэгдсэний 15 нь Монгол Улсын ховор амьтны жагсаалтад орсон хариун буга байв. Тиймээс нийслэлийн Байгаль орчны газар (НБОГ)-аас зуслангийн бүс болон улсын тусгай хамгаалалтай газар нутгийн хашаанд тавигдах стандарт боловсруулан батлуулж, өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс мөрдүүлж байгаа билээ.
2025-11-26

“Хаан Чингэл баатар” туулийг хайллаа

Ташрамд дурдахад, Ерөнхийлөгчийн 2019 оны “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэ­рүүлэх тухай” 13 дугаар зарлигийн дагуу жил бүрийн өвөл, хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдөр баатарлаг туульс хайлдаг болсон билээ. Уг уламжлалт ёслолыг өнөө жил Богд хааны ордон музей, ШУА, МУИС-ийнхан хамтран зохион байгуулснаараа онцлогтой.
2025-11-25

Вьетнамд хүчтэй аадар борооны улмаас 102 хүн амиа алдав

Вьетнамын өмнөд болон төвийн нутгуудаар олон хо­ног үргэлжилсэн хүчтэй аадар борооны ул­маас хөрсний гулгалт үүсэж, 102 хүн амиа алдаж, 12 иргэн су­раггүй алга болжээ. Гамшгийн улмаас улсын хэмжээнд 186 мянга гаруй барилга, байшин эвдэрч, гурван сая орчим толгой мал үрэгд­сэнээр нийт хохирлын хэмжээ 300 сая ам.доллар давсан байна. Хамгийн ихээр хо­хирол амссан муж нь уулархаг бүсэд орших Даклак бөгөөд тэнд 60 гаруй хүн амиа алдсан аж.
2025-11-25

Афганистанд Америк буцаж ирэх гэж байна уу

Дэлхийн олон улс алан хядагч байгууллага хэмээн үздэг лалын эрс байр суур ьтай “Талибан” хөдөлгөөн 2021 оны наймдугаар сард Афганистаны засгийн эрхийг авахад түр хугацааны явдал гэж үзэж байлаа. Талибуудын үед тус улс олон улсын түвшинд тусгаарлагдана гэж ажиглагчид хэлдэг байв. Дөрвөн жилийн дараа эргэн харахад байдал арай л өөр байна.
2025-11-25

П.Наранбаяр: Шаардлагатай үед хэсэгчилсэн байдлаар хичээлийг цахимд шилжүүлнэ

Боловсролын сайд П.Наранбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Бид ханиад томууны дэгдэлтийг тооцож, улирлын бүтцийг хийсэн. Өнгөрсөн жил энэ бүтцийнхээ дагуу сургууль амарч, ямар нэгэн байдлаар цахим хэлбэрт шилжилгүйгээр танхимаар хичээлсэн. Энэ бол сүүлийн 10 жил байгаагүй үзүүлэлт гэж хэлж болно. Тэгэхээр бид энэ жил хэсэгчилсэн байдлаар зохицуулах боломжтой гэж үзэж, судалгаа хийж байна.
2025-11-25

Хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбарт Вонгуаны их сургуультай хамтран ажиллана

Монгол, БНСУ-ын төр, хувийн хэвшил бо­лон эрдэм шинжилгээний бай­гуулла­гуу­дын тө­лөө­лөл оролцсон “МонголБНСУ-ын Хүнс, био­тех­но­логийн хамтын ажил­лагааны бага хурал-2025” өчигдөр бол­лоо.
2025-11-25

“Эрдэнэс Тавантолгой” ХК оны хамгийн өндөр дүнтэй борлуулалтаа энэ сард хийжээ

Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Та­ван­толгой” ХК-д тогтоосон онцгой дэг­лэмийн хугацаа дуусаж, өнгөрсөн арав­дугаар сарын 23-нд компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч томилогдсон билээ. Энэ хугацаанд “Эр­дэ­нэс Тавантолгой” ХК 31 удаагийн арилжаагаар 206.4 сая ам.долларын үнэ бүхий 2 777 600 тонн нүүрс борлуулсан байна.
2025-11-25

Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг Цэц шүүв

Эрүүгийн хуулийн 13.14.1 дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төг­рө­гөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хуга­цаа­гаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1-3 сар хүр­тэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалт Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн, эсэх маргааныг Цэ­цийн дунд суудлын хуралдаанаар өчигдөр хэ­лэлц­лээ.
2025-11-25

Малдаа явсан, автомашинтайгаа төөрсөн иргэдийг эсэн мэнд олжээ

Манай улсын нийт нутгийн 97 хувь нь цасан бүрхүүл­тэй, цасны дундаж зузаан 2-13 см бөгөөд зудын урьд­чилсан үнэлгээгээр баруун аймгуудад нөхцөл байдал хүндрэх төлөвтэйг цаг уурын байгууллагаас мэ­дээл­­ сэн билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд говийн зүүн, зүүн аймгуудын өмнөд хэсгээр цас орж, цасан шуур­га шуурсан. Шуурганы улмаас төөрч, сураггүй бол­сон 15 дуудлага онцгой байдлын байгууллагад ир­жээ. Тухайлбал, Дундговь, Өмнөговь, Төв аймгийн та­ван сумд 15 иргэн төөрсөн байна. Дуудлагын дагуу орон нут­гийн онцгой байдлын байгууллагын алба хааг­чид ажил­лаж, тэднийг эсэн мэнд олсон бөгөөд найм нь хүүхэд байж.
2025-11-25

ДЦС-5 төсөлд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлнэ

ДЦС-5 төсөлд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлнэ
2025-11-25

УИХ-ын гишүүн Э.Болормаа яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцахгүй байна

УИХ-ын 2024 оны сонгуулийн II тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймаг багт­сан ба­руун бүсээс МАН-ыг төлөөлж сон­гогд­сон Э.Бо­лор­маад цагдаа, прокурорын бай­гуу­л­ла­гаас ял­лагдагчаар татах тогтоолыг нь та­нил­цуулахаар болоод багагүй хугацаа өнгөр­лөө. Гэвч тэр­бээр элдэв шалтаг, шалтгаан хэлж зугт­саар уг тогтоолтой танилцахгүй, шүү­хээс түү­нийг ал­бадан ирүүлэх захирамж ч гар­гаад хүч­рэх­гүй, муур, хулгана болж тоглож байна. Энэ са­рын 28-ны дотор түүнийг албадан ирүү­лэх захи­рамж шүүгч гаргасан бөгөөд үүнийг нь мэд­сэн Э.Болормаа олон нийтийн сүлжээнд “Гут­лаа тос­лоод очно” гэж мэдэгдээд буй юм.
2025-11-25

Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэллээ

Өвлийн эхэн сар гараад дөнгөж дөрөв хонож буй. Гэ­тэл ха­ниад, томуу сүүлийн өдрүүдэд эрчимтэй тар­хаж, эмнэл­гүүд хөл гишгэх зайгүй болж байна. Улсын хэмжээнд то­муу, томуу төст өвчний тархалт алаг цоог, нийс­лэл болон Архан­гай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв ай­магт идэвх­жил өн­дөр байгааг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ. Тус тө­вийн тан­далт, су­далгаагаар хүн амын дунд амьс­галын замын син­ци­тиаль, томууны A хүрээний H3N2 ви­рус өргөн тархаад бай­гаа аж. То­муугаар өвчлөгсдийн 81.3 хувийг 15 хүртэлх, тэд­ний до­тор тав хүртэлх насныхан тал хувийг нь эзэлж буй гэнэ.
2025-11-25