Дулааны гуравдугаар цахилгаан станц дээр дахин дэлбэрэлт болсон гэх мэдээлэлтэй холбогдуулж мэдээлэл хийлээ.
Засгийн газрын онцгой эрхт бүрэн төлөөлөгч Н.Тавинбэх "ДЦС-3 дээр зургаадугаар сарын 2-ны өдөр 50 мегабатын хүчин чадалтай турбин генератор дээр гэмт гарсан. Засгийн газраас энэхүү осолтой холбоотой сэргээн босголтын ажлыг эрчимтэй хийж байна. Тус станц дээр онцгой байдал тогтоон засварын ажлыг эхлүүлсэн байгаа. Сэргээн босголтын ажил эрчимтэй явж байна. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэлийн дөрвөн ажил хийх ёстой. Үүнээс хоёрыг нь төлөвлөсөн хугацаанд ашиглалтад ороод Улаанбаатар хотын дулаан хангамж, цахилгаан эрчим хүчийг хэвийн хэмжээнд нийлүүлэх боломжтой болж байна гэж бодож байна.
Засгийн газраас өгсөн үүргийн дагуу засварын ажлыг сайн хийж, шинэчлэлийн ажлыг зайлшгүй хийх ёстой болсон. Үйлдвэрлэийн процесс болж буй зүйлийг нийгэмд дуулиан болгон тарааж байгаад харамсаж байна. Энэ нь зарим нэг хүмүүст таалагдахгүй байгааг анзаарлаа. Бид цаашид хуулийн байгууллагад хандах болно. Станцын нийт тоноглолын 60 орчим хувийг засварлах ёстой байгаа. Олон хүнтэй, тасралтгүй үйл ажиллагаатай, нарийн технологитой, насжилт өндөртэй станц учир техникийн технологийн саатал багагүй гардаг. Ийм технологийн саатал наймдугаар сарын 1-нд гарсан. Энэ бол анх удаа гарч байгаа зүйл биш. Гарсан гэмтлийг засварлах ажил долоо хоног үргэлжилнэ. Гэмтсэн зуух ашиглалтад ороод 50-аад жил болж байсан. Ийм төрлийн гэмтэл өмнө нь 15 удаа гарсан байгаа. Гэмтлийн засварын ажлын тухай бүрд нь засаж, хэвийн ажиллагаанд оруулж байсан. "ДЦС-3"-ын үргүй зардлыг багасгах, худалдан авалттай холбоотой зөрчлүүдийг арилгахаар хатуу арга хэмжээ авч байна. Үйлдвэрийн гэмтлийг нийгэмд буруу байдлаар мэдээлж байгааг хуулийн байгууллагаар шалгуулна. Онцгой нөхцөл байдал тогтоогоод сэргээн босгон ажлыг хийж байгаа энэ үед дотроосоо буруу ойлголтыг нийгэмд өгч байна. Станцад аваар осол гарахад нэгэндээ туслахын оронд бичлэг хийж, гадагш зардаг хүн байх ёсгүй гэж үзэж байна. Ажил хийдэг мэргэжлийн хүн байх ёстой.
Энэ сэргээн босголтын ажлыг Засгийн газраас онцгой анхаарал тавьж, улсын 2025 оны төсвийн тодотголд 50 мгВТ болон 25 мгВТ-ын гэсэн хоёр машиныг бүрэн шийдэхээр болж санхүүгийн асуудлыг шийдсэн. Одоо худалдан авах ажиллагаа, тэр дундаа гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил явагдаж байна. Энэ ажил амжилттай бүрэн хийгдэж дууссанаар манай станцын суурилагдсан хүчин чадлын 70 хувь нь цоо шинэ тоног төхөөрөмж болно гэсэн үг. Ингэж шинэчлэгдсэнээр станцын ашиглалтын хугацаа ахиад 30-40 жилээр сунгагдана.
Шинэчлэх хоёр турбин Монгол Улсад үйлдвэрлэдэггүй. Монголын үндэсний компаниуд бие даагаад барилга угсралтын ажлыг нь бие дааж хийх боломжгүй нарийн технологитой тоног төхөөрөмжүүд юм. Тийм учраас импортоор худалдан авч оруул ирж, энэ чиглэлээр мэргэшсэн дэлхийн компаниудтай хамтарч барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ. Үүнд, мэргэжлийн компаниудын зөвлөснөөр 12-16 сарын хугацаа шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ жилийн хувьд турбин шинэчлэх ажлыг амжихгүй. Харин 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс буюу тухайн оны өвлийн их ачааллаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөөд ажиллаж байна. Энэ жилийн хувьд барилгаа дуусгана. Дулааны үйлдвэрлэлийг хэвийн хэмжээнд хангахын тулд нэмэлт арга хэмжээ авна" гэх мэдээллийг өглөө.