Монголбанк энэ оны эхний хагас жилд долоон тонн үнэт металл худалдан авсан байна. Тодруулбал, Төв банк өнгөрсөн долоодугаар сард 1186.2 кг үнэт металл худалдан авсан аж. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 23.9 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин Монголбанкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс оны эхнээс өссөн дүнгээр 396.6, Баянхонгорынх 915.4 кг үнэт металл худалдан авсан гэнэ. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Нэг грамм алт худалдан авах дундаж үнэ одоогоор 384 мянган төгрөг байна.
Э.Сүйлэн