Орос, Энэтхэг, Хятадын “гурвал”-ын тухай сэдэв мэдээллийн хэрэгслийн анхааралд дахин орж ирэв. “Бидний хамтын ажиллагаа эрх ашигт маань нийцэж, энх тайван, аюулгүй байдалд түлхэц болж одоо АНУ-ын тэргүүлж байгаа дэлхийн дэг журамд нөлөөлөхүйц гурван талт механизм сэргээх ирээдүйг нээнэ” гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд мэдэгдэв. 1998 онд ОХУ-ын Ерөнхий сайд Евгений Примаков Энэтхэгт айлчлах үедээ РИК (Орос, Энэтхэг, Хятад)-ийн гурван талт харилцааны хэлбэр бий болгохыг анх удаа санал болгож байв. Азийн хувилбар бий болгох гэсэн эрмэлзэл 1991 онд “Цөлийн шуурга” ажиллагаа явуулж, Персийн буланд өдөөсөн дайны үеэр Өрнөд цэргийн хүчин чадлаа харуулах гэсэн оролдлоготой хугацааны хувьд давхацсан байна. Энэүзэлсанаа1930,1940-өөд онд Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавахарлал Неру фашизм дэлгэрэхийн эсрэг тэмцэлд гаргаж тавьсан Азийн эв нэгдлийг бий болгох гэсэн тогтвортой эрх ашиг руу улам бүр гүнзгийрсээр байгаа юм. БНХАУын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Линь Цянь “Хятад, Орос, Энэтхэгийн хамтын ажиллагаа нь гурван улсын эрх ашигт нийцэх төдийгүй бүс нутаг хийгээд дэлхийн дахины энх тайван, аюулгүй, тогтвортой байдал, дэвшлийг дэмжих үйлсэд нөлөөлнө. Гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар Орос, Энэтхэгтэй харилцаа, холбоотой байхад Хятад улс бэлэн” гэж мэдэгдсэн байна. РИК-ийн үйл ажиллагааны механизмыг “Гурван улс уулзаж, ашиг сонирхлыг нь илэрхийлсэн өргөн цар хүрээтэй болон бүс нутгийн асуудлыг хэлэлцэж байх үр ашигтай талбар” гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч Рандхир Жайсвал тодорхойлжээ.
Дэлхийн өрсөлдөөний талбар хэмээн удаан хугацаанд тооцогдсоор ирсэн Евразид хүндийн төв шилжиж байна. Евразийн зүүн хагас нь баруун хагасаасаа илүү өсөж өндийж байна. Эдийн засгийн хүчин чадал, газар зүй, хүн ам зүй, технологийн хөгжил, олон улсын бодлогын эрчимжлээс авч үзвэл Орос, Энэтхэг, Хятад улсууд стратегийн таатай байдалтай байгаа тул РИК бий болох нь иймөргөн цартай хөгжлийн зүй ёсны үр дүн хэмээн үзэж байгаа аж. Эдийн засгийн цар хүрээгээр Хятад дэлхийд хоёрт, Энэтхэг дөрөвт орж байна. РИК-ийн эдийн засгийн нийлбэр нөөц чадал нь 29 их наяд ам.долларт (АНУ-ынх 25 их наяд ам.доллар) хүрч буй. Худалдан авах чадлын хувьд АНУ-аас давсан. Энэ гурван улс хамгийн том газар нутагтай, эрчим хүч, ашигт малтмал, газ¬рын ховор металл, хүн хүч, цөмийн зэвсгийн яндашгүй арвин нөөцтэй.
Энэтхэг бол дэлхийн ардчиллын томоохон хүч, мэдээллийн технологи нь өсөн нэмэгдэж буй гүрэн. Хятад бол худалдаа, үйлдвэрлэлийн томоохон гүрэн. Энэ хоёр улс хүн амынхаа үлэмжхэн хэсгийг ядуурлаас гаргаж чадсан. Йелийн их сургуулийн түүхч Пол Кеннеди 1990-ээд онд хэвлэгдсэн “XXI зуунд хүрэх бэлтгэл” номдоо хэрэв Энэтхэг, Хятад улсууд иргэдийнхээ амьдралын түвшнийг ихээхэн дээшлүүлж чадах юм бол дагалдах үр дүн нь дэлхийн уур амьсгалд аюул учруулна гэж дүгнэсэн байдаг. Тэгээд ч энэ хоёр улс тэргүүлэх байр луу өрсөлдөх эрхтэй бөгөөд дэлхий дахины үйл хэрэгт мэдэгдэхүйц үүрэгтэй болохыг эрмэлзэж буй. Орос, Хятад хоёр нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн юм. Түүнээс гадна Хятад улс хоёр дахь том донор, 17 тусгай байгууллагынх нь дөрвийг тэргүүлдгийн хувьд НҮБ-д үлэмж үүрэг гүйцэтгэж байдаг.
РИК-ийн “гурвал”-ыг нэгтгэх нь Азийн зуун эхлэх итгэлийг сэргээхэд шийдвэрлэх алхам болж дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хөгжүүлэхэд нааштай хувь нэмэр болно. РИК-ийн гурван улс олон улсын шударга, оновчтой шинэ дэг журам, олон улсын бодлогыг ардчилах, дэлхий дахинд олон туйлт дэг тогтоохын төлөө тэмцдэг болохоор олон туйлт дэлхий бий болох үйл явцыг хурдасгана. Тус улсууд дэлхийн томоохон эдийн засгийг нэгтгэдэг “Их-20”-ийн чуулганы гишүүн юм.
Гаалийн татварыг нэмэгдүүлж, “Юуны тү- рүүнд Америк” гэсэн бодлогыг АНУ тэргүүн зэрэгт тавьсан үеэс “гурвалын” механизмыг сэргээх санаа гарч ирсэн билээ. 2024 оны арваннэгдүгээр сард АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болохоос ердөө хэдхэн хоногийн өмнө, Гималайн бүс нутагт 2020 оны зургаадугаар сард хилийн цус асгаруулсан мөргөлдөөн болсны дараа Энэтхэг, Хятад хоёр нэгдсэн нь ихээхэн ач холбогдолтой үйл явдал болсон. Хятадын дарга Си Зиньпин 2014 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Модид “Хятад, Энэтхэг хоёр хэзээ учрахыг дэлхий ажиглаж байна” гэж хэлсэн байдаг.
Евразийн зүүн хагаст Шанхайн хамтын ажил¬лагааны байгууллага, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Баогийн Азийн чуулган гэх байгууллагууд үйл ажиллагаа явуулж буй, тэд бүгд Хятадын санаачилгаар үүсэн бий болж, түүний удирдлага дор ажиллаж байна. Энэ гурван улс БРИКС (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ-ын нэрийн эхний үсгүүд)-ийн гишүүн.
Өрнөдтэй харилцаа муудсан нь Орос, Хятадын хоорондын харилцааг гүнзгийрүүлсэн юм. Хятад, Орос хоёр “хязгааргүй түнш”-ийн байдалд байгаа. Хятад, Орос, Иран, Умард Солонгос улс хэлхээ холбоогоо бэхжүүлж, Өрнөдийн эсрэг эвслийг чангаруулж байна. Хятад улс “стратегийн гэрээ”-г 25 жилийн хугаДэлхийг олон туйлт болгох Евразийн “гурвал” цаа¬гаар 2021 онд Ирантай байгуулж гарын үсэг зурсан. Хятадын “Нэг бүс-Нэг зам” гэдэг “зуун”-ы хэмээх нэр аваад буй дэд бүтцийн төсөл Торгоны замын хуурай болон усан замын салбарыг өөртөө багтааж байгаа. Энэтхэг харин энэ төсөлд болгоомжтой хандаж буйгаа илэрхийлсэн. 2020 оны зургаадугаар сард болсон Хятад-Энэтхэгийн хилийн мөргөлдөөний дараа Энэтхэг улс АНУ-д саймширч, одоо Энэтхэг Номхон далайн бүс нутагт Америкийн стратегийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож байна. Энэтхэг, Оросын хооронд бат бэх харилцаа байдаг ч Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь том гүрнүүдийн өрсөлдөөн хурцдаж буй нь энэ харилцаанд төвөгтэй байдал бий болгож байна. Орос, Украины дайнаас эхлээд хил дамнасан алан хядах ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт, кибер аюулгүй байдал, үндэстэн хоорондын зөрчил хүртэл геополитикийн түгшүүртэй байдал, зөрчил тэмцлээр дэлхий маань дүүрээд байгаа нь хамтын ажиллагаа, харилцан үйлдлийг шаардах боллоо. Эцсийн эцэст РИК амжилт олох, эсэх нь Энэтхэг, Хятадын харилцаа сайжрахаас шалтгаалах болоод байна.
Орос-Энэтхэг-Хятад (РИК) гэсэнхарилцааны талбарыг сэргээх хэлэлцээг Бээжин, Шинэ Дели-тэй Москва хийж байгаа гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко мэдэгдсэнийг “Известия” сонин уламжиллаа. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманьям Жайшанкар саяхан Хятадад айлчилж, хоёр орны харилцаа сайжирч буйг тэмдэглэв. Бээжин, Дели хоёрын хоорондын маргааныг шийдвэрлэх, түүнчлэн Ев¬разийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талбар нь РИК болж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Энэ талбарын ажлыг сэргээхэд Энэтхэг, Хятад хоёр бэлэн байх нь их чухал. Орос үүнийг ихэд сонирхож буй хэмээн “Известия”-д тэмдэглэлээ.
1996 онд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Евгений Примаковын анх дэвшүүлсэн Орос, Хятад, Энэтхэгийн хамтын ажиллагааны гурван талт талбар нь Евразид энх амгалан, аюулгүй байдал тогтоох үндсэн зорилготой байсан бөгөөд цаашдаа эдийн засгийн хөгжилд түлхэц болно гэж үзэж байсан юм. Гурван улсын Гадаад хэргийн сайд нарын эхний уулзалт болж, сүүлчийнхийг нь 2021 онд эчнээгээр зохион байгуулжээ. Яриа хэлэлцээр өөр түвшинд өрнөх болсон байна. Владимир Путин 2018 онд БНХАУын дарга Си Зиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд нартай уулзав. Удирдагчдын албан ёсны бус дээд хэмжээний уулзалт 2019 онд “Их-20”-ийн орнуудын тэргүүн нарын уулзалтын хүрээнд Японы Осака хотод тохиов. Бодлогоо олон улсын томоохон талбарт Москва, Бээжин, Дели уялдуулж чадав. Тухайлбал, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн үүргийг доошлуулж буй нэг тал нь дангаар тавих хоргийг сайд нар 2021 онд хэлэлцлээ. Гэлээ ч биенээ холбоотон биш өрсөлдөгчид гэж үзэж байгаа Энэтхэг, Хятадын харилцаанд улам бүр нэмэгдэж буй төвөгтэй байдал нь гурван улсын төлөөлөгчдийн эрдэм шинжилгээний чанартай яриа хөөрөөнд ч маргаан зөрчил, тэмцэлд хүрэх хэмжээнд очдог болгож байна. Энэ нь өнөөгийн байдлаар РИК-ийн бие даасан байх ач холбогдлыг бууруулж байна. Гэхдээ харилцан ажиллах ийм хэлбэрээс бүр мөсөн татгалзах нь ашиггүй. Дээд түвшинд, дипломат яриа хөөрөөний хүрээнд хэлэлцэхэд тохиромжгүй, хурц асуудлыг Хятад, Энэтхэгийн төлөөлөгчтэй албан бус байдалд хэлэлцэх боломжийг энэ талбар олгоно гэж Оросын ШУАийн Хятадын Нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Андрей Виноградов тэмдэглэсэн байх юм.
РИК-ийн хамтын ажиллагаа эхлээд коронавирусээс шалтгаалж тасалдсанаа дараа нь Энэтхэг, Хятадын хил дээрх асуудлаас болсон гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров 2024 онд мэдэгдсэн байдаг. Харилцан ажиллагааг түр зогсоох санаачилгыг Энэтхэг гаргасан гэж тэрбээр тэмдэглэсэн. Хилийн маргаанаа эхлээд зохицуулах нь зүйтэй гэж Энэтхэг үзэж байжээ. Энэт-хэгийн зүүн хойд нутгийн Аруначал-Прадеш мужийн 60 мянган ам километр шахам хэмжээтэй газар алиных нь болох тухай маргаан эртнээс Бээжин, Дели хоёрын дунд байсаар ирсэн аж. Маргаан 1962 оны намар зэвсэгт мөргөлдөөн болж даамжраад тус дэвсгэр газарт Хятад хяналт тавих болсноор зогссон байна. Гэлээ ч хил дээрх байдал намжсангүй. Ээлжит мөргөлдөөн 2020 оны тав, зургаадугаар сард тохиов. Тус хоёр улс харилцан ойлголцоход учирч буй хамгийн гол саад нь энэ. Бас Хятад, Бутан хоёрын дунд байгаа газар нутгийн маргаан Бээжин, Делийн харилцаанд нөлөөлж байдаг байна. Учир нь Бутаныг хамгаалах үүргийг Энэтхэг хүлээдэг гэж судлаач Кирилл Котков “Известия” сонины сурвалжлагчид хэлсэн байна. Түүнээс гадна Энэтхэгтэй шөргөөцөлдөхөд нь бүр 1960-аад оны эхнээс Хятад улс Пакистаны холбоотон байсан нь нөлөөлдөг байна. Саяхан Энэтхэг-Пакистаны хоо¬ронд гарсан зөрчилдөөнд Хятадын сөнөөгч онгоц, пуужингуудыг Пакистан хэрэглэсэн байдаг. Пакистаны эдийн засаг Хятадаас хамаарах нь улам бүр нэмэгдсэр байгаа. РИК мэт олон талт байгууллага Хятад, Энэтхэгийн харилцааг сайжруулах талбар болох боломжтой гэж үздэг. Жишээ болгоход, 2020 онд Си Зиньпин, Нарендра Моди хоёр Казанид болсон БРИКС-ийн дээд түвшний уулзалтын үеэр анх нүүр учирч байжээ. Тэгээд цэргээ эргүүлэн татаж, хилээ энх амгалан байлгахаар тохирсон байна. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Жайшанкар долоодугаар сарын 14нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдаанд ирэхдээ БНХАУ-ын орлогч дарга Хань Чэнтэй уулзсан байна. Энд болсон яриа хэлэлцээг Энэтхэгийн сайд үнэлэхдээ Бээжин, Дели хоёрын харилцаа эргэлтгүй сайжирч байна гэж хэлжээ.
Евразийн бүс нутаг эцэс төгсгөлгүй зөрчил тэмцлээс хэдийнэ залхсан болохоор энд ямар ч хэлбэрийн хамтын ажиллагаа ашигтай. Дели, Бээжин хоёрын хооронд асуудал байдаг учраас Энэтхэгийн хувьд Оростой тогтоосон харилцаа их үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан үзэж байна.
Р.Жаргалант