Мухардсан эрэл буюу үгүйлэгдсэн стандарт
Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувийг эзэлж буй гэр хорооллын бүсэд нийслэлийнхний талаас илүү хувь буюу 245 мянга гаруй өрх амьдарч байгааг албаны эх сурвалжуудад дурджээ. Тэдгээр айл өрхийн амьдардаг орчин инженерийн дэд бүтэцгүй гэхээр энэ хот хэчнээн модон жорлонтойг илтгэнэ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хүн ам, орон сууцын тооллогын 2020 оны дүн бүртгэлд тэмдэглэснээр хотод маань цэвэрлэх байгууламж болон ариутгах татуургын шугам сүлжээнд холбогдоогүй айл өрхийн тоо 207 000.
4 цаг 9 мин
Эмэгтэй даамчид чансаагаараа дэлхийд VI байрт эрэмбэлэгджээ
Дэлхийн даамын холбооноос шинэчилсэн чансаагаа энэ сарын 1-нд албан ёсоор танилцууллаа. Монголын тамирчдаас Б.Чойсүрэн, Б.Аминхүслэн, Э.Арвин-Эрдэнэ, Ч.Гоомарал, Б.Эрмүүнзаяа нар Дэлхийн даамын холбооны дэд мастер цол хүртэв. Түүнчлэн Б.Чойсүрэн, Ц.Цолмон, Ц.Цацрал, Г.Гоомарал, З.Отгонсүрэн нар Дэлхийн даамын холбооны мастер цолны нэг баллыг тус тус биелүүлжээ. Мөн эрэгтэйчүүдийн Дэлхийн даамын холбооны мастер цолны нормативыг хангасан ч албан ёсоор хүсэлт гаргаж, цолоо аваагүй тамирчдын жагсаалтад Л.Гансүх, Б.Мишээл нар багтжээ.
2026-01-07
Шинжлэх ухаанаас зөрүүдлэхээ больё
Эртний хүмүүс байгалийн хатуу ширүүн нөхцөл, элдэв бэрхшээлийг давж чадалгүй мөхөх үе хэдэнтээ тохиосон талаар судлаачид өгүүлсэн байдаг. Харин хөгжил, хувьслынхаа явцад хоорондоо уулгалан дайралцах, идэш хоолноосоо хордох, элдэв өвчин тахалд нэрвэгдэх, халдварлах зэргээр бөөнөөр үрэгдэх тохиолдол хэчнээн байсныг таашгүй.
2025-03-24
“Амьдралын төлөө аян”-үлгэрлэлийн том туршлага
Аливаа хүмүүнлэг үйлсийн үр дүнг нийгмийн бүхий л давхарга хүртдэгээрээ онцлог. Нэгээхэн бүлэг, хэсэг хүнд чиглэсэн мэт боловч бодит байдалд тэр нь нийгмийн олон хэсэгт тодорхой хугацаанд шууд болон дам утгаар тусгалаа олдог учраас тэр.
2025-03-19
Парист хориглосон унаа Улаанбаатарт “хүч үзнэ”
Явган хүн шагайгаа мултлах шахам зам дээр нь скүүтертэйгээ “ойж буух” нь лавтай. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. 2-3 жилийн өмнөөс л эл төслийг хэрэгжүүлэхээр ярьж эхэлсэн даруйдаа замаа бэлдсэн бол хэрэгтэй байв. Парисын араас скүүтерийг “үзэн ядах” хоёр дахь хот нь Улаанбаатар болох вий.
2023-04-11
Ш.ГҮРБАЗАР: Би Монголынхоо ирээдүйг муухай байна гэж бодохоос айдаг
Энэ хүний талаар элдэв тайлбар, ийм тийм гэсэн тодотгол илүүц буй за. Монголчууд түүнийг андахгүй. Тиймээс Ш.Гүрбазар хэмээх хүний чанадыг ийш тийш “үсэрсэн” элдэв асуултаар “ухахыг” хичээлээ. Түүнтэй нэгэн кафед болзсон юм. Орж, гарсан бүхэн “Гүрээ ах аа, сайн уу” хэмээн мэндэлж, зарим нь яриа өрнүүлэхээр хүлээх аж.
2020-11-02