Хүн төрөлхтөн галыг эрхшээж, уурын хө дөлгүүр зохион бүтээж, ца хил гаан гаргаснаар үсрэнгүй хөгжих эхлэлээ тавьсан. Интернэт бий болгож, анагаах ухааны нээлт хийж, хиймэл ою ныг ашиглаж эхэлсэн нь гайхамшиг боловч эцсийн дүндээ бүх хөдөлгүүр, техникийг ажиллуулж, үр шимийг нь хүртэхэд түлш чухал. Өөрөөр хэлбэл, хөгжлийг, амьдралыг хөдөлгөгч хүч нь эрчим хүч, шатахуун бөгөөд хэн түүнийг эзэмшиж, борлуулж байна тэр хамгийг захирдаг гэхэд хилсдэхгүй. Эсрэгээрээ хэн тэд гээрээс хараат байна тэр хүчгүй гэсэн үг. Тэгвэл бидэнд тодруулбал, манай улсад ямар ч хүн чадал алга.
Хойд хөршийн нэг компанийнхны ааш аяг, тоног төхөөрөмжийнх нь бүрэн бүтэн байдал, дэд бүтцийнх нь нөхцөл, борлуулах хэмжээнээс шалтгаалж бидний тариа ногоогоо хураах, өвс тэжээлээ базаах, нүүрсээ тээвэрлэж хил гаргах, эсэх нь шийдэгдэж буй. Ажил, гэр, сургуулийн хооронд авто машин унахаа больё гэсэн ч идэх мах, гурил, уух устай байх, үгүй нь шатахуунаас хамаарна. Шатахууны ханшийн өсөлтөөс шалтгаалсан инфляц, бараа, үйлчилгээний үнийн дарамтыг яриад ч илүүц биз. Одоо тэгээд яах вэ.
Манай улс хэрэглээний шатахуун, шатах тослох материалаа 100 хувь импортолдог буюу ОХУ-ын “Роснефть” компаниас бараг бүг дийг нь худалдан авдаг. Уг компанид сүүлийн 2-3 жилд сар бүр 100 000 тонн шатахуун авах захиал га өгч ирсэн ч өөрсдийн борлуулалтын төлөвлөгөө болон бусад хүчин зүйлээс шалтгаалж янз бүрийн хэмжээгээр олгож иржээ. Тодруулбал, өнгөрсөн долоодугаар сард 47 000, найм дугаар сард нь 62 000 тонныг нийлүүлсэн аж. Харин манай хэрэглээ өссөөр өдгөө сард 80 000-100 000 тоннд хүрчээ. Долоо дугаар сард амралт зугаалгаар явах хүн их сэж, шатахууны ердийн хэрэглээнээс давж зарцуулсан учраас 30 хоногийн нөөц ч шавхагдан, доголдол үүссэнийг АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай хэлсэн. Түүнээс шатахууны хомсдол, үнийн өсөл тийн шалтгаан болон нийлүүлэлтийг тогтворжуулахын тулд нөөцийн сав барих ажил ямар шатанд явж буйг тодруулахад “Манай улс шатахууны импортын бүрэн хамааралтай учраас үнэ, хангамж яг ийм байх ёстой хэмээн албадан тогтоож, мэдээлж болохгүйг ойлгох хэрэгтэй. Сүүлийн хэдэн сард үүсээд буй бэрхшээл бол зөвхөн Орос, Украины мөргөлдөөнөөс ч шалтгаалаагүй. Ойрх Дорнодод үүссэн гео политикийн асуудал, тээврийн гацаа нөлөөлсөн гэдгийг дурдах нь зүйтэй. Хаа сайгүй бензин тасалдан, үнэ нь өссөөр байна. Бид нийлүүлэгч талтайгаа аль болох тогтвортой, урт хугацааны гэрээ хийж, хангамжийг таслахгүй байхад анхаардаг. 30 хоногийн нөөц бүрдүүлж, бүтээгдэхүүнийг тасралтгүй татан авч ирсэн. Цаашид шатахуун нөөцлөх савны хэмжээг өсгөж, хэрэглээ багатай улиралд буюу өвөлд татан авалтаа эрчимжүүлж байж нөөц нэмэгдэнэ. Шатахууны ядаж 2-3 сарын нөөцтэй бол санаа зовох зүйл багасна. Үүний хүрээнд шалгуур үзүүлэлтийг хангасан 20 аж ахуйн нэгж нийт 238 725 шоо метр багтаамжтай 23 агуулах шинээр барих, эсвэл өргөтгөхөөр төлөвлөсөн. Үүнд арилжааны банкнуудаас нийт 299.5 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарсан. Агуулахыг Улаанбаатараас гадна Дархан-Уул, Өмнөговь, Орхон, БаянӨлгий, Ховдод байгуулах юм. “Сод Монгол”, “Тэс петролиум”, “Синчи ойл” зэрэг 15 компани дээрх агуулахуудыг ашиглалтад оруулахаар ажиллаж буй. Одоогоор “Сан петролиум” компанийн 16 000 шоо метр эзэлхүүнтэй агуулахыг Улсын комисс хүлээн авсан. 2027 онд улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүн хадгалах багтаамжийг нийт 322 125 шоо метрээр нэмэгдүүлж, шатахууны стратегийн болон иргэний хэрэглээний нөөцийн бие даасан байдлыг хангах зорилготой” гэлээ.
“ОХУ-ЫН ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ ОРУУЛЖ ИРЖ БОЛОХГҮЙ”
Аж үйлдвэр олонтой, өндөр хөгжсөн БНСУ, Япон зэрэг улс дотооддоо газрын тосны бараг нөөцгүйд тооцогддог аж. Хэрэгцээнийхээ дийлэнхийг импортоор хангадаг, бүр тодруулбал, Ойрх Дорнод, Америк тивийн улсуудаас түүхий тос худалдан авч, эцсийн бүтээгдэхүүн болгодог. Мөн төрийн болон хувийн хэвшлийн компаниуд нь нийлж ша тахууны багадаа 200 хоногийн нөөц бүрдүүлж иржээ. Япончууд найман са раас нэг жилийн хэрэглээгээ нөөцөлдөг юм байна. Түүнч лэн газрын тосны томоохон нийлүүлэгчид болох Саудын Араб, АНЭУ, Ку вейт зэрэг оронтой тогтвортой хамтран ажиллаж, тухайн улсын газрын тосны олборлолтын салбарт ч хөрөнгө оруулдаг гэнэ. Тиймээс манай орон дотооддоо түүхий тосны нөөц муу, олборлосноо урд хөрш рүү импортол чихдог хэмээн хэт санаа зовох нь илүүц аж.
Иргэд шатахууны монопол байдлыг задлан, тусгай зөвшөөрлийг болиулж, хэн ч, хаанаас ч тээвэрлэн авч ирээд борлуулах боломж бүрдүүлэхийг шаардаж буй. Мөн ОХУ-ын шатахуун түгээх станцуудыг Монголд байршуулбал бүтээгдэхүүнээр тасрахгүй гэсэн санаа дэвшүүлэх болсон. Энэ талаар АҮЭБЯ-нынхан “Иргэд ОХУ, БНХАУаас хэрэгцээний шатахуунаа худалдан авч бол дог, хил гаалийн тусгай зөвшөөрөл шаарддаггүй. Харин улсын хэмжээнд борлуулах зорилгоор импортолж буй аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөлтэйгөөр нийлүүлнэ. Үүнийг Зөвшөөрөл, мэдэгдлийн болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиар зохицуулдаг. Учир нь газрын тосны бүтээгдэхүүн, тэр дундаа шатахуун нь галын аюултай, стандартын болон техникийн өндөр шаардлагатай бүтээгдэхүүн. Дүрэм журмыг баримтлахгүй, шаардлага хангуулахгүйгээр импортлон борлуулбал хүний амь нас төдий гүй хүрээлэн буй орчинд их хэмжээний хо хирол учирна. Нөгөөтээгүүр, ОХУ-ын шатахуун түгээх станцуудыг Монголд оруулж ирье гэдэг ч учир дутагдалтай санаа. Шатахууны борлуулалын сүлжээг тэлж, орол цогчдыг нэмэгдүүлэх бодлогын яг эсрэг явж, бөөний болон жижиглэн борлуулалт аль аль талдаа ганц улсаас хамааралтай байна гэсэн үг” хэмээв.
Шатахууны хангамжийг өсгөх зорилгоор урд хөршөөс татан авалтыг нэмэгдүүлнэ, нэмэгдүүлж байна хэмээн албаныхан ярьдаг. Гэтэл тус улсаас нийлүүлж буй бүтээгдэхүүнийг хилээс Монгол руу нэвтрүүлэхэд төмөр замын царигийн зөрүү гардаг. Урд хөр шийн чингэлгээс манайх руу шилжүүлэн ачихад цаг алдаж, зардал өсдөг. Мөн БНХАУ нь бензин, дизелийн түлшнийхээ экспортод квоттой, зөвшөөрлийн тогтолцоотой, өндөр хяналттай улс. Түүнчлэн тус улстай тогтвортой нийлүүлэлтийн гэрээ байгуулаагүй, сар бүр авах хэлцэл ч үгүй, хэмжээ ч тогтоогүй учраас асуудал үүсэх нь дамжиггүй.
НҮҮРСЭЭС БЕНЗИН ҮЙЛДВЭРЛЭХЭД АНХААРЬЯ
Уг нь манайх дотооддоо түүхий тосны огт нөөцгүй орон биш. Дорнод аймагт бүтээгдэхүүн олборлоод 1998-2025 онд 11.2 сая баррелийг экспортолсон дүн бий. Улмаар өнгөрсөн жил улсын хэмжээнд 2.9 сая тонн шатахуун хэрэглэсэн бол 513 000 тонн түүхий тос олборлон, 480 000 гаруй тонныг нь урд хөршид борлуулсныг Ашигт малтмал, газрын тосны газрын тайланд дурджээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн дүнгээс харахад олборлосон тосны 16-17 хувиар л хэрэглээнийхээ шатахууныг хангах аж. Тиймээс түүхий эд олборлоод боловсруулалгүй гаргачихдаг, өөрсдөө шатахуунтай болох боломжоо алдлаа гэдэг нь өрөөсгөл ойлголт байх нь. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”ийг ашиглалтад оруулаад ч дотоодын хэрэгцээгээ хангах тосны нөөц байхгүй, түүхийг нь худалдан авч нэрэхээс өөр аргагүй гэсэн үг. Түүнчлэн дээрх үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2018 онд эхлүүлж байсан бөгөөд 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн нь нэг үйлдвэрийг багадаа 10 жил барих, сунжирсан бүтэлгүй ажил биш гэж үү. Гэхдээ юутай ч дээрх үйлдвэрийг ашиглалтад оруулж дотоодын хэрэгцээнийхээ 50-55 хувийг хангах шатахуун гаргана гэсэн. Мөн түү хий эдийн нөөц нэмэгдүүлэх зорилгоор Тамсагийн сав газарт үйл ажиллагаа явуулдаг “Пет ро Чайна дачин Тамсаг” компанитай хэлэлцээ хийнэ, бүтээгдэхүүн хуваах гэрээг “эр гэж харна” хэмээн Засгийн газраас мэдэгдсэн билээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан ч түүхий эдийн хангамжийг тогтворжуулах зорилгоор ОХУ-тай л хамтран ажиллаж таарах нь. Тиймээс тус улстай урт хугацааны, тогтвортой нийлүүлэлтийн гэрээ байгуулах, сар бүрийн захиалгын доод хязгаарыг зөвшилцөж шийд вэрлэх хэрэгтэй болов уу. Мөн хойд хөршийн олон компаниаас бүтээгдэхүүн авч, ба гадаа 2-3 сар нөөцөлдөг болчихвол байдал арай дээрдэх байх. Мөн урд хөршөөс худалдан авах боломжийг өсгөх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарвал зохино. Импортлогч компаниуд дахь нөөцийн доод хэмжээг тогтоох, төмөр замын хүчин чад лыг сайжруулах, чингэлгийн эргэлтийг өсгөхөд анхаараасай. Мэдээж газрын тосны хайгуулыг эрчимжүүлж, нөөцийг өсгөхөд хөрөнгө зарцуулахаа мартаж болохгүй.
Үүнээс гадна хатуу түлш буюу нүүрсний арвин нөөцдөө тулгуурлан шатахуун гаргах боломжийг эрэлхийлэх нь зүйтэйг хэлэх хүн олон бий. Энэ талаар эдийн за сагч Ц.Лут-Очир “Бид нэг улсаас шатахууны хараат хэвээр удах, өөрсдөө үйлдвэр бариад ч түүхий эдийн нөөц бага гэдэг нь ойлгомжтой болсон. Тиймээс нүүрсний нөөцдөө тулгуурлан бензин, дизелийн түлш гарган авах урт хугацааны стратегийн зорилт хэрэгжүүлж эхлүүлэх хэрэгтэй. Энэ нь нүүрсийг өндөр хэмээр халаагаад л болчих асуудал биш. Нүүрс, химийн аж үйлдвэрийн цогцолбор барих тухай юм. Ийм үйлдвэрт нүүрсийг устөрөгч болон тусгай уусгагч бүхий өндөр хэмт даралтаар боловсруулж шингэн устөрөгч болгодог. Улмаар шингэн ус төрөгчийг боловсруулж шатахуун гарган авна. Хятадууд ийм олон үйлдвэртэй. Өвөрмонголын Ордост гэхэд өдөрт 10 000 тонн нүүрс боловсруулж, жилд нэг сая орчим тонн шингэн түлш гарган авдаг үйлдвэр ашиг лалтад оруулаад удлаа. Тиймээс бид ийм үйлдвэр барихад л анхаарах шаардлагатай. Үгүй бол хэдэн арван жил өнгөрсөн ч нөхцөл байдал дээрдэхгүй, түүхий газрын тос, эсвэл бензин болон бусад шатахууны импортын хамааралтай хэвээр л байх болов уу” гэв.
С.Дулам