“Омни капитал” банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)ын Сонгинохайрхан салбарын захирлаар ажиллаж байсан Н.Шинэбаяр, зээлийн мэргэжилтэн Э.Төгөлдөр болон тэдэнтэй хамтарч ойр тойрныхоо олон хүнд мөнгө авч өгсөн гэх иргэн Ц.Бавуудорж нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан хэлэлцлээ. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс тэдэнд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж өнгөрсөн найм дугаар сард гаргасан юм. Үүнийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалан үндэс лэлгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхэд ханджээ.
Н.Шинэбаяр, Э.Төгөлдөр нар дээрх ББСБ-ын гүйцэтгэх захирлын тушаалаар 2022 оны хоёрдугаар сард уг албан тушаалуудад томилогдсон бөгөөд үүний дараачаас шаардлага хангаагүй иргэдийн нэр дээр зээл гарган өөрсдийн болон иргэн Ц.Бавуудоржийн ойр тойрныхонд олгосон аж. Тухайлбал, Н.Шинэбаяр төр сөн дүү Мын зээлийг чөлөөлөхийн тулд зээл хүссэн иргэний бичиг баримт, дансыг ашигласан. Зээл хүсээгүй, аваагүй хүмүүсийн бичиг баримтыг ашиглан шийдвэр гаргаж дүүгийнхээ данс руу шилжүүлсэн. Иргэн Ц.Бавуудорж ээж болон өөр бусад хүмүүст 1040 сая төгрөгийн зээл Н.Шинэбаяр, Э.Төгөлдөр нарын оролцоотойгоор гаргуулж авсан хэрэгт холбогдсон юм.
Ийнхүү бусдын бичиг баримт ашиглаж, эсвэл шаардлага хангаагүй хүмүүст зээл олгосноор “Омни капитал” ББСБ-д нийт 458.5, зарим эх сурвалжийн мэдээлснээр 520 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэнэ. Тэ дэнд холбогдох хэргийг АТГын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.121 дэх хэсгийн “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд ний цүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн зургаадугаар сард шүүхэд шилжүүлсэн юм.