Нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн Засаг даргыг солиод хэдхэн хонож байна. Үүн тэй зэрэгцээд Увс аймгийн ИТХ уржигдар хуралдаж, Засаг дарга Э.Насанбатыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргав. Мөн Булган аймгийн ИТХ дахь АНын бүлгээс Засаг дарга Д.ПүрэвОчир болон хурлын даргыгаа огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлээд буй. Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн карьер ч ганхах эрсдэлтэй болоод байгаа юм. Нийслэлийн зарим дүүрэг болон аймгийн удирдлагыг өөрчлөх, солих чимээ аравдугаар сараас эрчим жиж, энэ сард түрүүчээсээ ийнхүү ажил хэрэг болж эхэлжээ.
Аймаг, дүүргүүд төсвөө батлах цагаар ийнхүү хөдөл гөөн өрнүүлж буй нь ажилдаа хойрго, хариуцлагагүй, эсвэл хууль зөрчиж томилогдсон удирдлагуудыг со лих гэдгээс гадна удахгүй болох Ерөнхийлөгчийн сон гуулийн нэг бэлтгэл ажил хэмээн харагдаж байгаа юм.
УЛС ТӨРИЙН ҮҮРЭГ НЬ ЮУ ВЭ
Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид аравдугаар сарын дундуур хуралдаж, Х.Ням баатарыг чөлөөлөх Бага хурлаа товлосон юм. Үүнээс гадна Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Сонгинохайрханы Засаг дар га Ц.Баттөр нарыг ч чөлөөлөх улс төрийн шийд вэр гаргаж, энэ талаар ИТХ-д нь чиглэл өгсөн тухай бид мэдээлсэн. Учир нь тэд Х.Ням баатарын үед дүүргийн Засаг даргаар томилогдсон билээ. Н.Мандуул 2024 оны дөрөв дүгээр сараас Х.Нямбаатарын санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад мөн оны долоодугаар сард түүний нэгдүгээр орлогч болсон. Улмаар аравдугаар сард Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдож байжээ. Ц.Баттөр нь 2024 оны аравдугаар сард Сонгинохайрханы Засаг дарга болсон. Тэрбээр Х.Нямбаатартай нэг их сургууль төгссөн, хотын даргын “хуурай дүү”. Ингээд дээрээс өгсөн чиглэлийн дагуу энэ сарын 2-нд тус хоёр дүүргийн ИТХ хуралдаж, эдгээр хүнийг албан тушаалаас нь чөлөөлөв. Улмаар Н.Мандуулын оронд З.Төмөртөмөөг, Ц.Баттөрийн оронд Д.Ундармааг томилохыг дэмжсэн байна. Тэд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч юм. Мөн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоог хүсэлтээр нь үүрэгт ажлаас чөлөөлж, түүний оронд төлөөлөгч Д.Идэр заяаг томилжээ. Засаг дарга шинээр томил сон шийдвэрийг нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва тэр өдөрт нь захирамж гарган албажуулсан юм.
Д.Ундармаа нь бага ангийн болон математикийн багш мэргэжилтэй аж. Тэрбээр 1995-1999 онд ерөнхий боловсролын сур гууль, цэцэрлэгийн цогцолборт багшаар ажиллаад, улмаар 1999-2001, 2008-2018 онд Сонгинорхайрхан дүүргийн XI хорооны Засаг дарга хийсэн юм байна. Мөн дүүргийнхээ Засаг даргын орлогчоор дөрвөн жил ажиллажээ. 2024 оноос хойш нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч болсон нэгэн. Чингэлтэйн шинэ Засаг дарга З.Төмөртөмөө СУИС-ийг Соёл, урлагийн удирдлага мэргэжлээр төгссөн юм билээ. Улмаар “Сан” дээд сургуульд бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалжээ. Г.Занданшатарыг УИХ-ын гишүүн байхад туслахаар нь ажиллаж байсан учраас түүний хүн гэсэн мэдээлэл ойрын өдрүүдэд гарч байна. Тэрбээр Д.Сумъяабазарыг хотын дарга байхад Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуу дал хариуцсан орлогчоор нь ажилласан юм. Нийслэлийн ИТХ-д хоёр дахиа сонгогдсон нэгэн.
Хотын дарга ийнхүү багаа бүрдүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ эдгээр томилгоог үүнээс гадна ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил гэж харах хүн олон. Б.Пүрэвдагва өөрөө Төрийн тэргүүний багийн хүн. Эдүгээ УИХ-ын дарга, Ерөнхий сайд, хотын даргын албан тушаал түүний талд байна. Тэгэхээр одоо аймаг, дүүргүүдээ өрсөлдөгчийнхөө хүмүү сээс салгах “цэвэрлэгээ” хийж буй аж. Хотын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нийслэлд ялуулах үүрэг хүлээж байгаа тул зарим дүүрэгт халаа, сэлгээ хийх дэмжлэгийг МАН-ын хорооноос өгч байгаа нь мэдээж. Д.Ундармаа, З.Төмөртөмөө нарын хувьд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дүүргээ бэлтгэж, сонгогчдын “тархийг базах” улс төрийн үүрэгтэй. Хэрэв МАН-ын нэр дэвшигч эдгээр дүүргээс ялж чадвал тэд 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээр шагнуулах бололтой. Ялуулж чадахгүй бол цаашдын улс төрийн карьер нь эргэлзээтэй болно. Ийм агуулга бий хэдий ч нийслэлийн МАН-ынхан нэг ч болов эмэгтэйг дүүргийн Засаг даргаар томилсон нь авууштай. Есөн дүүргийн хэмжээнд Д.Ундармаа л ганцаараа эмэгтэй Засаг дарга болоод буй юм.
АЙМГУУД ДАХЬ ХӨДӨЛГӨӨН
Удаах “цэвэрлэгээ”-гээр аймгуудыг онилж байна. Булган аймгийн Засаг дарга Д.ПүрэвОчирыг огцруулах шаардлагыг ИТХ дахь АН-ын бүлгийнхэн өнгөрсөн есдүгээр сараас хойш тавьж буй юм. Монгол Улсын засаг захир гаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирд лагын тухай хуулийн 56.3-т аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад нэр дэвшиг чийн хангах ёстой шаардлагыг заасан байдаг. Үүний нэг нь төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх тухай юм. Тэгвэл Булган аймгийн Засаг дарга Д.ПүрэвОчирыг эл шаардлагыг хангаагүй хэмээн АНынхан үзжээ. Тус аймгийн ИТХ-д МАН 15, АН 14 суудалтай. Д.Пүрэв-Очир нь 2024 оны арваннэгдүгээр сард буюу Л.Оюун-Эрдэнийн захирамжаар томилогдсон нэгэн. Түүнийг огцруулах асуудлыг 2025 оны хоёрдугаар сард мөн л дээрх үндэслэлээр тавьж, ИТХ нь шийдвэр гаргасан ч тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ татгалзаж байжээ. Тэр үед Төрийн албаны зөвлөлөөс түүнийг таван жил төрийн албанд ажилласан тухай тайлбар өгсөн ч энэ нь төрийн үйлчилгээний алба болж, уг асуудлаар иргэд Цэцэд хүртэл хандаж байсан түүхтэй. Ямартай ч МАН дахь олонх буюу Ерөнхийлөгчийн талынхны хувьд тэр бол яах аргагүй цэвэрлэх ёстой хүн байх нь. Гэхдээ огцруулах шаардлагыг АН-ын буюу цөөнхийн бүлгээс тавьсан нь анхаарал татна. АН бол парламентад ч, тус аймагт ч сөрөг хүчин. Үнэхээр шударга ёсыг сахиулахаар шаардаж байна уу, эсвэл МАН-ынхан тэдний гараар могой бариулж байна уу гэсэн асуулт бий.
Төв аймагт ч иймэрхүү маргаан үүсэж, Засаг дарга Л.Төмөрчөдөрийг огцруулах, хариуцлага тооцох асуудлыг хөндөж байгаа аж. Гэхдээ одоогоор түүнийг огцруулсан шийдвэр гаргаагүй. Тэр мөн л Л.Оюун-Эрдэнийн үед томилогдсон Засаг дарга билээ.
Түүнчлэн Увс аймгийн ИТХ энэ сарын 4-нд хуралдаж, Засаг дарга Э.Насанбатыг огцруулах шийдвэр гаргажээ. Нэгэнт аймаг, нийслэлийн зарим удирдлагыг сольж буй учраас УИХын гишүүд ч дундуур нь “хор хутгаж” байгаа бололтой. Увс аймгийн Засаг даргыг огцруулах саналыг хэдийгээр ИТХ дахь АН-ын бүлгээс гаргасан ч УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн талынхан АН-ынхантайгаа хамтарч хийсэн акц хэмээх мэдээлэл гарчээ. Аймгийн ИТХын 35 төлөөлөгчийн 62.8 хувь нь Засаг даргыг огцруулах саналыг дэмжсэн аж. Э.Насанбатыг их, дээд сургууль төгссөн диплом нь хуурамч гэсэн үндэслэлийг АН-ынхан дэвшүүлсэн гэнэ. Эл шийдвэрийг албажуулах, эсэхийг Ерөнхий сайд мэдэх юм. Өчигдөр мөн тус аймгийн ИТХ хуралдах гэсэн ч МАН-ын бүлгийнхэн нь завсарлага авчээ. Э.Насанбат нь энэ оны хоёр дугаар сард тус аймгийн Засаг даргаар то милогдсон. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа батламжилжээ. Г.Занданшатар, Н.Учрал нар У.Хүрэлсүхийн хүмүүс. Тэгэхээр Увс аймгийн ИТХ-ын шийдвэрийг албажуулах, эсэх нь маргаантай.
Ямартай ч нийслэлийн зарим дүүрэг болон аймагт Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг солих, өөрчлөх хөдөлгөөн хэдийн өрнөж байна. МАН дахь олонхын бүлэглэл буюу Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талынхан дүүрэг, орон нутагт эрх мэдлээ зузаатгах замаар тэдгээр бүсийг “базах” ажиллагаагаа ийнхүү эхлүүлжээ. Тэд Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх магадлал өндөр гэж буй. Мөн Засгийн газрын уржигдрын ээлжит хуралдаанаар Үндэсний аудитын газраас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох санал хүргүүлсэн асуудлыг хөндөж, улмаар хэд хэдэн агентлагийн даргыг чөлөөлснөө мэдэгдсэн. Тэгвэл ҮАГ-аас өгсөн шаардлагад Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн дагуу төсөв захиран зарцуулдаг зарим албан тушаалтанд үе шаттай хариуцлага тооцохыг сануулсан аж. Үүнд нь аймаг, дүүргийн Засаг дарга нараас ороогүй. Харин Ерөнхий сайд үүгээр шалтаглан өрсөлдөгч “30-ийн бүлэг”-ийн удирдагчдын үед томилсон агентлагийн дарга нараас эхлээд зарим албан тушаалтныг цэвэрлэж буй бололтой. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн талынхан ч одоо аймаг, дүүргүүдэд байгаа хүмүүсээ бүгдийг алдахыг хүсэхгүй. Ингэхийн тулд “хор найруулах” нь мэдээж. Үүндээ “хуучны анд” АН-ынхнаа ашиглаж байж ч мэдэх нь. МАН доторх талцал парламентаас ийнхүү хальж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлтэй холбоотойгоор Засаг дарга нарыг онилж эхэлжээ.