“Мөнх сарьдаг” Д.Лыгденов
Олон монгол хүн, түүний дотор Буриад Монголын болон Евразийн түүхийг судалдаг хүмүүс монголчуудын удирдагч эзэн Чингис хааныг манай дэлхийн хамгийн суут хүмүүний нэгд тооцсон байдаг. Түүгээр ч барахгүй хурмаст тэнгэр онцгой үүрэг гүйцэтгүүлэхээр Эзэн Чингис хааныг дэлхийд илгээсэн гэж үзэх нь ч бий. “Тэнгэрийн зараал” болж Чингис хаан бээр хүн төрөлхтөнд дайн байлдаан, авлига, хээл хахууль, хулгай зэлгий, шалиг завхай явдал газар авсан үед муу үйлтнүүдийг “ташуур”-ын аргаар үгүй хийсэн юм. Удирдан жолоодох цэргийн цахиргааны хатуу тогтолцоотой, хөгжингүй харилцаа холбоотой, тухайн үедээ хамгийн түргэн шуурхай шуудангийн харилцаатай төрийн цоо шинэ хэлбэрийг дэлхий дахинд бий болгосныг эргэн саная.
Чингис хааны үед байгалийн хуулийг их Яса хуульдаа шингээж ажил үйлс, аюулгүй байдлаа сахихад зориулж үр бүтээлтэй дүрэм журам хуулийн хүчийг бий болгосон байна. Хүмүүс нь байгальтайгаа нэгэн цул организм болж байснаас тухайн үеийнхэн байгальд хамгийн ээлтэй байжээ гэдгийг тэмдэглэвэл зохилтой. Оюун санааны ариун гэгээн үзэл бодол нь байгаль ээжтэйгээ өөрийнх нь хэлээр “харилцах” боломжийг тэдэнд олгож байв.
Эзэн Чингис хаан өөрөө ч том аян дайн хийхийн өмнө эцэг мөнх хөх тэнгэртэйгээ харилцахаар гурав хоног ганцаар бусдаас тусгаарлагддаг байсан гэлцдэг. Ингээд гарч ирэхдээ аян дайн хийх зүг рүүгээ харан “Урагшаа” гэж хэлдэг байжээ.
Гал шүтэх зан үйлийн нийгмийн хувьсгал монгол маягаар, монгол язгууртны зан үйлд мөрдөгдсөөр ирсэн. Чингис хааны “ордон”-ы гал голомтын бурхад тахил өргөх үйлд энэ шүтлэгийн шинэ өнгө хэлбэрүүд байсан нь мэдэгдэж буй бөгөөд уг үйл улмаар төрийнх болжээ. Зан үйлд “гал”-ын хатад маань “Боржигон” овгийн гундашгүй алдар суу, төр улсаа бөх бат байлгаж, хаан, хатад маань бүх ард түмнээ хайрлан хамгаалж арван буяны замаар замнаж, олон түмнийхээ эзэн нь байж буддын гэгээрэлд хүрэх болтугай гэж ерөөнө”
Ертөнцийн нөгөө хэсэгт болохоор аугаа Их Чингис хаан өөрөөр сэтгэж авьяаслаг, эрдэм чадалтай, уран гартай хүмүүсийг дэлхийн өнцөг булан бүрээс өөрийн эзэнт улсдаа цуглуулан Еврази дахь хүн хийгээд байгалийн зохилдлогооны хуулийг эмхэтгэн хэвлүүлж байжээ. Эцэс төгсгөлгүй тэмцэл тулааны зуунд эзэн Чингис хаан бүх нийтийн аз жаргалын тухайтад хэсэгхэн хугацаанд “ташуур”-ын хатуу арга хэрэглэж байсан нь тэр цагт зөөлөн аргаар хэл амаа ололцох боломж ч үгүй байсантай холбоотой биз ээ. Юуны тулд Чингис хаан дэлхийн хүмүүсийг нэг эзэнт улс гэрийн дээвэр дор нэгтгэсэн юм бол? Эд таваар, эрдэс баялаг түүний сонирхлыг татаагүй нь ойлгомжтой. Тухайн үедээ сая хүрэхгүй хүнтэй ард түмэнд тийм их баялаг юунд ч хэрэг байх вэ дээ. Харин Чингис хааныг өөрийнх нь өндөр хувь заяа, тавьсан зорилго, тэнгэрийн хүч залж чиглүүлж байв. Эзэн Чингис хаан бээр эх дэлхий дээрээ энх амгалангаар зэрэгцэн оршиж болохын үлгэр дуурайллыг олон зуун ард түмэнд харуулахыг хүсэж байжээ.
Нэгдмэл аварга том эзэнт гүрэнд үйл ажиллагааны янз бүрийн салбарт байгалийн хуулиуд дээр суурилсан өөрийгөө болон хүрээлэн буй орчноо хүн ойлгоход нь хэрэгтэй Яса хуулийг нийгмийн тогтолцоонуудад ашиглажээ. Байгаль, хүний зохилдлогоог илэрхийлсэн их Яса хуулийн эмхэтгэл нь монголчуудын амьдралын соёл, зан үйл зуун хувь ертөнцийн хуулиудтай уялдсан байдаг гэж итгэлтэй хэлэх боломжийг олгож байгаа юм.
Эзэлж авсан (харьяат болгосон) ард түмнүүдэд монгол соёлыг тулгаагүй, ард түмэн бүр өөрийн соёл, хэлтэйгээ үлдсэн гэдгийг хэлэх ёстой. Эзэнт улсын тэргүүн Богд-Чингис хаан олон зуун улс ард түмний нүүр царайг өөрчилж, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын гэгээн үйлс рүү залахдаа тэдний өөрийн гэсэн өвөрмөц байдлыг нь алдагдуулаагүй юм. Ийм байтал “хорон хэлтэн”-үүд Эзэн хааныг дарангуйлагч байсан гэж хэлж чадна гэж үү?
Чингис хааны суу алдрыг өвлөн авагч Монголын ард түмний хувь тавилан ямар байна вэ?
Оросын монголчуудыг авч үзвэл хүчирхэг Орос улсыг бий болгох үеэс эхлэн тэдний хувьд хүнд хэцүү цагт нь Буриад Монголын чадамгай дайчин цэргүүд эх орноо хамгаалж ирсэн. Чингисийн удмын үр сад Буриад Монголын чадамгай дайчид аварга том Орос гүрэнд оршин суугаа бусад ард түмэнтэй мөр зэрэгцэн тэргүүн эгнээнд явж байсан юм. Оросын аюулгүй байдал, сайн сайхныг тэд үнэнчээр хамгаалж байлаа. Хэдэн зууны өмнө аугаа их өвөг дээдэс нь дэлхийн газрын зургааны нэгээс долооны нэгийг хамарсан хүчирхэг баян Орос улсын үндэс суурийг тавьсан юм гэх бодол тэднийг бүлээцүүлдэг ч байж болох.
Монголын эзэн хаад хязгаар нутаг-Түнхийн ер бусын газар орон, олон төрлийн рашаан усыг ихэд шүтэж дээдэлдэг байжээ. Хаадын хатад Гуа-Марал, Алан-Гуа, Өүлэн эх нар үзэсгэлэнт Саяны нурууг таалан биширч, рашаан усанд нь саатан тухалдаг байсан аж. Түнхийн үлгэрч, хуурч домогч Андааны Дампи, Халтаарни Бадам нарын хүүрнэсэн нь: “Есүхэй баатрын үзэсгэлэнт хатан Өүлэн эх ер бусын авьяас чадвартай нэгэн байв. 1162 онд Халуун рашаан хэмээх газар тухлан ахуйд нь хойд Саяны нуруу, өмнөд Хамар давааны уулс алтан гэрэл цацруулан шаргал өнгөтэй болж үзэгдсэнд Өүлэн эх өнө удалгүй Монголын тал нутаг руугаа буцсан аж.
Чингис хаан, түүний хүүд, ач нар өвөг дээдсийнхээ уламжлалаар ариун хайрхан Алтан Мандарга, Мөнх хөх тэнгэртээ залбирч эрч хүч авдаг байсан гэдэг. Алтан Мандарга уулын хормойд Хандгайт (Хойморын)-ын хэмээх хоёр хийдийг 1916-1917 онд байгуулжээ. Хойморын хийд Богд эзэн Чингис хаанд хүндэтгэл үзүүлэх ховор зан үйлийг хийдэг уламжлалтай байв. Уг ёслолыг Чингисийн сэнтий хэмээх газар жилд нэг удаа хийдэг. Их эзэн хааны алдар нэртэй холбоо бүхий сонин нууцлаг, дурсгалтай газар Алтан Мандарга уулын хормойд хүн амьтан очиход бэрх аглаг уулархаг нутагт байдаг юм санж.
Улмаар эзэн Чингисийн удмынхан Монгол, Орос, Хятад, Ойрх Дорнод, Энэтхэг (1519 онд Төв Азийн эзэн хаан Бабур Энэтхэг рүү довтолж, Делийн султан хааныг ялснаар байгуулагдсан Могол гүрэн өнөөгийн Энэтхэг, Пакистан, Бангладеш, Афганистаны газар нутгийг хамааран захирч байсан) зэрэг улсыг эрхшээсэн Евразийн агуу гүрнийг байгуулсан юм.
Буриадын ламтан, нэгэн дацангийн ширээт Владимир Шаглахаев Дашийн бичсэн “Замбуу тив-бидний гэр” номоос авлаа.