Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

И.Рэнчинханд

Өнөөгийн дроны эхийг өнгөрсөн зуунд тавьж байжээ

Өнөөдөр бид харж байгаа байлдааны дроны хувьсгалын анхны алхмыг 100 гаруй жилийн өмнө Дэлхийн I дайны үед хийсэн байх юм. Чухам тэр үед л агаарын болон газрын хүнгүй нисдэг төхөөрөмжүүдийн эхний загварууд бий болж тэдгээрийг хэрэглэх заавар гарч байжээ. Алсын удирдлагатай нисдэг, явдаг, мөлхдөг төхөөрөмжийн дор хаяж арваад загварын тухай мэдээллийг Дэлхийн I дайны тухай материалаас олж үзэж болно.
2026-08-11

Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа...

Онгон байгалийн аюултай нөхцөлд хамгаас илүү итгэсэн хүндээ өршөөлгүй хаягдсан эмэгтэй хүн дэлхий дахинд олон мянга байсны заримаас нь өгүүлье.
2026-08-10

Иран тэсэж үлдсэн ч удаан хугацаанд хүнд үеийг туулна

АНУ-тай хийж буй дайн Иранд хүн хүчний болон эдийн засгийн ихээхэн хохирол учруулж, дэд бүтцийг нь бусниулж, Ойрх Дорнодод бараг холбоотонгүй болгосон ч улс төрийн тогтолцоог нь сүйрүүлж чадахгүй байна. АНУ, Ираны өнөөгийн байдлын асуудлаар Оросын ШУА-ийн Дорно дахиныг судлах хүрээлэнгийн Араб, Исламын судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Григорий Лукьянов сэтгүүлч Дмитрий Поповын асуултад хариулсныг сонирхуулъя.
2026-08-06

Онош нь бүү хэл, ул мөр нь ч олдоогүй онгоцны ослууд

“Pan American” компанийн “Clipper Endeavor” хэмээх зорчигч тээврийн нисэх онгоц 1952 оны дөрөвдүгээр сарын 11-нд баруун далавчин дахь хөдөлгүүр нь ажиллахаа больсноос осолджээ. Тус онгоц Пуэрто-Рико улсаас Нью-Йорк руу нисэж байж. Онгоцыг ашиглаад долоон жил болсон байв. Онгоцны ахмад Жон С Берн 10 гаруй жил ажилласан байлаа. Берн онгоцоо нисэх онгоцны буудал руу эргүүлтэл баруун далавчин дахь хоёр дахь хөдөлгүүр бас зогсов.
2026-08-04

Английн шинэ Ерөнхий сайд-“Умардын хаан”

Ерөнхий сайд Кир Стармер огцрохоор шийдсэнээ зургаадугаар сарын 22-нд зарласан юм. Тэрбээр ердөө хоёр жилийн өмнө л Британийн түүхэнд томоохон ялалт байгуулж лейбористуудыг эрх мэдэлд хүргэсэн хэрнээ намынхaа итгэлийг алдаж албаа өглөө. Стармер нь сүүлийн 10 жилд тус улсын зургаа дахь Ерөнхий сайд байв. 2016- 2026 онд эндхийн Ерөнхий сайдын ажилласан дундаж хугацаа нь хоёр жил орчим. Британийн эзэн хаан Стармерийн огцрох хүсэлтийг долоодугаар сарын 20-нд албан ёсоор хүлээн авч, шинэ Ерөнхий сайдаар Лейборист намын тэргүүнээр сонгогдоод байсан Энди Бёрнемийг томилов. Британийн улс төр дэх богино хугацаанд халагдаж солигдох үйл явц 2016 онд тус улсыг Европын Холбооноос гаргах асуудлаар бүх нийтийн санал хураасан үеэс эхтэй юм.
2026-08-03

Нөхөр, гэргий хоёрын нөмрөгт орсон улс

Венесуэлийн удирдагч Николас Мадурог хүч хэрэглэн баривчилснаас хойш хагас жилийн хугацаанд өнөөгийн Латин Америкт эрх мэдэл нь коммунист дарангуйлах дэглэмд байгаа хийгээд зүүний ганцаар захирагч удирдлагын гарт буй хоёрхон улс үлдээд байна. Тэр хоёр улсыг дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст байгаа өөрийн үзэл суртлын холбоотон хэмээн Москва үзсээр иржээ.
2026-07-30

Оросын эсрэг Европын Холбооны 21 дэх багц хориг

Украин руу довтолсонтой нь холбогдуулж Оросын эсрэг тавьж байгаа хоригийнхоо 21 дэхийг Европын Холбоо өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт батлав. Энэ арга хэмжээ Оросын банк, криптовалютын сүлжээ, нефтийн үйлдвэрлэл, тээвэрлэлт, “сүүдрийн флот”, эрчим хүчний эх үүсвэрээс олох орлогын нь эсрэг чиглэсэн байна.
2026-07-27

Тажикийн “эзэн” талын Монголд айлчлав

Бүгд найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар энэ сарын 20-22-нд манай улсад айлчлав. 2009 оноос хойш тус улсын удирдагчийн Монгол Улсад хийж буй хоёр дахь айлчлал энэ юм. Эмомали Рахмон 2009 оны гуравдугаар сард тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар Төрийн тэргүүний хувиар анх манайд айлчилснаас хойш 17 жил өнгөрсөн байна. Тэр үед ЗСБНХУ задарсны дараа хоёр улсын харилцааг “зогсонги” байдлаас гаргахад Ерөнхийлөгчид илүүтэй анхаарч, хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдийн талаар ярилцсан байна. Өргөн цар хүрээтэй яриа хэлэлцээ хийсний эцэст хамтарсан мэдэгдэл гаргаж, тохиролцоог улам бэхжүүлсэн байна. Чухам тэр айлчлал Улаанбаатар, Душанбегийн өнөө үеийн харилцааны хууль эрх зүйн болон түүхэн үндсийг тавьсан гэж үздэг.
2026-07-23

Эрдэмтэн судлаачид “эрлэгт очоод” байгаа нь харь гаргийнханд хамаатай юу

Сүүлийн жилүүдэд сураггүй болсон, амиа алдсан эрдэмтэдтэй холбоотой бүх тохиолдлыг мөрдөн шалгахыг Холбооны мөрдөх товчоонд даалгасан хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт дөрөвдүгээр сарын 17-ны баасан гарагт мэдэгдэв. Шуугиан гуравдугаар сарын эхээр эрчээ авчээ. АНУ-ын Агаарын цэргийн хүчний генерал асан Уильям Нил Маккасланд Нью-Мексико мужийн Альбукеркед байдаг гэрээсээ хоёрдугаар сарын 27-нд алга болсон хэмээн тэгэхэд Америкийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Энэ генерал 68 настай, 2013 онд чөлөөнд гарсан байв.
2026-07-21

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн эхэн үеийн төлөөлөгч

Сэтгүүлч эмэгтэй Дороти Килгаллений үхэл 60 гаруй жил нууцаа хадгалсаар иржээ. Эрнест Хемингуэй түүнийг бүх цаг үеийн шилдэг сэтгүүлч гэж нэрлэсэн байдаг. Түүний найз нөхрөө гэж үзэж байсан хүмүүсийнх нь дотор мафийн бүлгийн толгойлогч, Төрийн тэргүүн ч байж. Тэдний нэг нь болох Килгаллен нь Жон Кеннедигийн үхлийг онцгой шамдан мөрдөж, дэлхий дахинд нэгэн шуугиан тарьсан мэдээлэл хүргэхийг хүссэн ч хувь тавилан, эсвэл үл мэдэх гэмт хэрэгтэн өөрөөр шийдчихсэн аж.
2026-07-20

Ромын хамбын суудалд олон хүн өрсөлдөх нь

Гэгээн ширээт (Ватикан) улсын 266 дахь тэргүүн хамба, Ромын пап Франциск католик шашны өндөр дээд суудалд 12 жил залраад хэдхэн хоногийн өмнө жанч халав. Түүний жинхэнэ нэрийг нь Жиорже Ма рио Бергаглио гэдэг байж. Тэрбээр 1936 онд Аргентины нийслэл Буэнос Айрес хотод төрсөн аж.
2025-04-25

Гадаад хэлээр бүтээлээ туурвидаг ганц монгол зохиолч

Хөдөлмөрийн баатар цол хүртээд удаагүй байгаа, зохиолчдын дундаас энэ өндөр ал­дарт хүрсэн цөөн хүний нэг Чинагийн Гал­сан­тай хэд хоногийн өмнө гэрт нь очиж уулзав. Энэ хүн миний багш юм.
2025-03-09

Сансар эзэмших өрсөлдөөнийг өөрчилсөн хүн

ЗХУ сансар эзэмших өрсөлдөөнд 60 жилийн өмнөөс АНУ-аас түрүүлсэн аж. Гэвч нэгэн чухал үйл явдлын улмаас нөхцөл байдал өөрч­лөгдсөн. 2024 онд АНУ-д төдийгүй манай гар­гийн оршин сууг­чид сар луу хүн нисгэж, эх дэлхийдээ амжилт­тай буцаж ирсний 55 жилийн ойг тэмдэглэв.
2025-02-09

Сирийг Афгантай зүйрлэхгүй байхыг тэр хүсдэг

Сирийн түр Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа өнгөрсөн мягмар гарагт Туркийн Төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоантай уулзав. Энэ үеэр Сирийн төв нутагт Туркийн нисэх хүч­ний бааз байгуулахаар ярилцсан байна.
2025-02-08

Трампад Европ хариу барина

Европын Холбооны гишүүн орнуудын тэр­­­гүүн нар саяхан Брюссельд уулзаж, бат­­лан хам­гаа­лах бодлого хийгээд өөрс­дий­­гөө Оросоос хамгаалах асуудлыг хэлэлцэв. Ев­­ропын зөв­лө­лийн дарга  Антониу Кошта ги­шүүн ор­нуу­дын тэргүүн нарт илгээсэн урил­гадаа “...гар­гах ёстой шийдвэрийн хөрсийг нь бэлт­­­­гэх, Европын батлан хамгаалах ирээдүйн та­­­­лаар зааварчилгаа өгөх нь энэ уулзалтын зо­рил­го байх болно” гэсэн байв. Энэ оны зур­гаа­ду­­­­гаар сард болох албан ёсны дээд хэм­жээ­ний уул­­­­­зал­­таар батлан хамгаалахтай холбоотой асууд­­­­­лыг мөн хэлэлцэнэ хэмээн бас мэдэгдсэн бай­­­лаа.
2025-02-06

“Эх оронч” гэж үнэлэгдсэн Рэтклифф

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Вэнс Тагнуулын төв газрын (ТТГ) тэргүүн Жон Рэтк­лиф­фийн тан­гаргийг өргүүлэв.
2025-02-02

Арктикийн халуун зүрх

Мөс зүсэгч атомын хөлөг онгоц хийсэн улс дэл­хийд ганц байдаг нь Орос юм. Ийм онгоц­нуу­дын ачаар тэнгисийн умард замыг эзэмшиж, Ев­роп, Азийн хооронд ху­­дал­­дааны хамгийн дөт марш­рутыг бий болгож бо­­лох байв. “Чукотка” гэдэг шинэ хөлөг онгоц сая­хан “гараа”-наас гар­лаа.
2025-02-01

Америкийн шинэ Ерөнхийлөгчийн анхны алхмууд

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп ажилдаа ормогц нэлээд хэдэн зар­лигт га­рын үсэг зурж, мэдэгдэл хийсэн нь дэл­хий да­хи­ны анхаарлыг татав. Түүний анхны алх­­муу­дад улс орнууд янз бүрээр хандаж, хариу үйл­­дэл нь болгоомжлолоос найдвар руу, үйл хайх­­­ра­хаас чин сэтгэлээсээ итгэх хандлага руу, гайх­­­шир­лаас бахархал руу хэлбэлзэх боллоо. Тэ­гэхдээ сэт­гэл дундуур байх, түгших, шүүмж­лэх нь да­вамгайлж байна.
2025-02-01

Дэлхийн толгой баян хаад

Манай гаргийн хамгийн чинээлэг 10 хааны гэр бүл 2.4 их наяд ам.долларын бэлтэй аж.
2025-01-26

Түүнийг Трамптай зүйрлэх нь ч бий

Миланович 2024 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа нэрээ дэвшүүлэв. Тэрбээр сонгуулийн эхний шатанд олонхын санал авч чадалгүй 49 хувийн дэмжлэг хүлээсэн.
2025-01-18