Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Угаарын хий мэдрэгчийг зургаа дахин өндөр үнээр шахах нь

Утаагаар далимдуулсан бас нэгэн бизнес удах­гүй цэцэглэх бололтой, яг зуух шиг.
2025-02-06

2025 онд баруун бүсэд 42 хөв цөөрөм байгуулна

Усны нөөцийг хэмнэж, хуримтлуулж, үр ашиг­тай зарцуулдаг болох, хөв цөөрөм байгуулах та­­лаар яриад удаж буй ч төр засгаас энэ чиглэ­лээр нэгдсэн бодлого хэрэгжүүлж, дорвитой ажил хий­сэн нь үгүй.
2025-02-05

Нико “Сити”-д ирэв

Европын хөл бөмбөгийн энэ өв­лий­н наймааны цонх албан ёсоор хаагд­­лаа.
2025-02-05

Вэмби, Фоксын хослол үүслээ

“Сакраменто”, “Сан-Антонио”, “Чи­­каго” ба­гуудын хоорондох наймааны үр дүнд холбон тог­логч Д.Фокс “Спөрс”-т В.Вем­баняматай хамт тоглохоор бол­лоо. Харин “Буллз”-ын ли­дер З.Лавин “Өр­нөд” бүсэд ирж, “Кингз”-ийн харьяат болж байна. 
2025-02-05

Цэцэрлэгийн багачуудын 47 325 нь зорилтот бүлэгт хамаарч байна

Засгийн газрын 2024 оны 73 дугаар тог­тоо­­лоор “…нийслэлд үйл ажиллагаа явуулж бай­гаа тө­рийн болон орон нутгийн өмчийн цэ­цэр­лэ­гийн хүүхдийн нэг өдрийн хоолны түүхий эдийн зардлыг 4000, 24 цагийн цэцэрлэгийн, хөгж­лийн бэрхшээлтэй хүүх­дийн нэг өдрийн хоол­ны түүхий эдийн зардлыг 5100 төгрөг” бай­хаар ба­талсан.
2025-02-05

Эрчүүдийн яруу найргийн үдэштэй

Урлаг, уран зохиолын сонирхолтой эвент, арга хэмжээ санаачилдаг “Кафка локал бар” ресторан энэ са­рын 7-нд буюу баасан гарагт “Эр­чүү­дийн яруу найр­гийн үдэш” зохион байгуулахаар бол­жээ.
2025-02-05

Д.Яруу: Би алдартай жүжигчин болохыг мөрөөддөг

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хүүхдийн нэрт зохиолч Жамбын Дашдондог агсны нэрэмжит уран уншлагын “Уран жиргээ-2025” наадмыг улс орон даяар зохион байгуулж буй билээ.
2025-02-05

“Улаанбаатар” өвлийн наадамд гадаад, дотоодын 1100 гаруй тамирчин оролцоно 

Ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 15, 16-нд “Скай резорт” цанын баа­зад болох “Улаанбаатар” өвлийн наадамд нийс­лэл, орон нутгаас 1000, БНХАУ-ын Өвөр Мон­гол, Шинжаан, Уйгур болон ОХУ-ын Бүгд Найрам­дах Тува, Буриад Улсаас 100 гаруй та­мир­чин оролцохоор бүртгүүлжээ.
2025-02-05

Мөстлийн хайлсан усыг хуримтлуулж, нөөцлөхийг уриалав 

2025 оны Дэлхийн усны өдрийг “Мөстлийн хайл­сан усыг хуримтлуулж, нөөцөлье” уриан дор тэм­дэг­лэн өнгөрүүлэх болсныг НҮБ-аас зарлалаа.
2025-02-05

NBA-ийг доргиосон наймаа

NBA-ийн нүүр царай болсон Л.Дончичийг “Даллас” баг “Лейкерс” рүү явуулж, ха­риуд нь Э.Дэвисийг авсан нь ойрын өд­рүү­дэд сагсан бөмбөгийн төдийгүй спортын ер­төн­цийг донсолгож байна. Уг солилцооны эргэн тойрны мэдээллээс хүргэе. 
2025-02-05

Нийслэлд 18.00-21.00 цагаас бусад үед хог хаяхыг хориглов

Хог хаягдлыг ачих, тээвэрлэх үйлчилгээний менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийс­лэлийн хэмжээнд 18.00-21.00 цагаас бу­сад үед хог хаяхыг хориглолоо. Хог хаягдал тээ­­вэрлэх ажлыг авто замын хөдөлгөөний ачаа­лал­тай уялдуулан шөнийн цагийн хуваарьт шил­­жүүлсэн нь энэ аж.
2025-02-05

“Хүрээ” амаржих газар шинэ байртай болсноор хүчин чадал нь хоёр дахин нэмэгджээ 

Нийслэлийн хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн барилгын ажлыг 2022 оны аравдугаар сард эхлүүлж, өнгөрсөн оны намар ашиглалтад оруулсан билээ.
2025-02-05

Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн менингитийн сэжигтэй тохиолдын хариу сөрөг гарлаа

Нийслэлийн Баянгол, Баянзүрх дүү­рэгт менингококкт халдварын сэжиг­тэй тохиолдолд бүртгэгдэж, ХӨСҮТ-ийн хя­налтад, хэвтүүлэн эмчилж буй талаар бид өмнөх дугаартаа мэ­дээл­сэн билээ.
2025-02-05

Халаалтгүй болсны улмаас 16 дугаар сургуулийн сурагчид цахимаар хичээллэж эхлэв

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны ну­­­тагт ду­­­­лааны шугам задарсны улмаас 16 дугаар сур­­­­­­­­­гуу­­лийн су­­рагч­­дыг өчигдрөөс цахимаар хи­­­­чээл­­­­­­­лүүлж эхэл­­­­­жээ.
2025-02-05

Н.Эрдэнэхүү: Өнгөрсөн онд хорт хавдрын 8169 шинэ тохиолдол бүртгэгдсэн

Хавдрын эсрэг дэлхийн өдөр өчигдөр тохиов. Энэ нь бүх нийтээрээ хавдрын эс­рэг дуу хоолой, хүчин чармайлтаа нэгтгэх дэл­хийн өдөр билээ. Олон улсад эл өдрийг “Бид­ний түүх-биднийг нэгтгэнэ” уриан дор зо­­хион байгуулав
2025-02-05

Намын гишүүн бэлтгэхээс доогуур үнэлэгддэг шинжлэх ухаан

Монголд шинжлэх ухаан хэрэгтэй юү. Эс­­­­вэл “дарга бэлдэх” нь илүү чухал уу. Ийм асуул­­­­­тад эрх ба­­­ригчид “Дарга илүү хэ­­­­­рэг­­­­тэй” гэж ха­риулах биз. Үү­нийг эрх баригч­­дын үг, үйлд­­лээс төвөг­гүй ойлгож болно
2025-02-05

Зудын бага, дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ 20 хувиар нэмэгджээ

Энэ сарын 1-ний байдлаар манай орны нийт нут­­­гийн 80 орчим хувь нь цастай, гол, мөрний мөсний зузаан өм­нөх оны мөн үеийнхээс болон олон жилийн дунд­­жаас 10-50 см-ээр бага, хангалттай хэмжээнд бэхжээ­­­гүй бай­­гааг цаг уу­рын байгууллаас мэдээлсэн юм.
2025-02-04

Ойн туруутан амьтдыг идэш тэжээлээр хангаж эхлэв

Бор гөрөөс, халиун буга зэрэг амьтад өвөл, хаврын тарчиг цагт идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирэх, улмаар зэр­лэгшсэн нохдод хөөгдөх, хашаа, то­ронд сүл­бүүлэх, машинд дайруулах тохиол­дол элбэг гардаг.
2025-02-04

Мөсний баярыг тохиолдуулан нислэгийн тийзийг хямдрууллаа

“Хөх сувд” мөсний баярыг өнөө жил хоёрдугаар сарын 13-23-нд 10 хо­ног зохион байгуулахаар болсон би­лээ.
2025-02-04

“Харбин-2025” Азийн өвлийн наадамд оролцох тамирчдыг үдэх ёслол боллоо

“Харбин-2025” Азийн ес дэх удаа­гийн өв­­лийн наадмыг “Өвлийн мөрөөдөл, Ази ти­­вийн хайр” уриан дор энэ сарын 7-14-нд БНХАУ-ын Хар­­бин хотод зохион байгуулна.
2025-02-04