Засгийн газраас Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон түүнийг дагалдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлсэн. Хаврын чуулган завсарлахаас өмнө уг төслүүдийг амжиж хэлэлцүү лэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан Монголын үйлдвэрч ний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны 13 салбарын төлөөлөл өчигдөр мэдээлэл хийлээ.
Төсөлд уул уурхай, эрчим хүч, барилга зэрэг эрсдэлтэй, хүнд нөхцөлд ажилладаг иргэдийн тэтгэврийн насыг шат дараатайгаар эрэгтэй 60, эмэгтэй 55 болгон нэмэхээр тусгасан нь ажиллагсдын амь, эрүүл мэндийн эсрэг заалт болсон гэж тэд үзжээ. Мөн Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын алба хаагчид 25 жил Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол нас харгалзахгүйгээр гавьяаны амралтад гарах эрхийг хассан, олон хүүхэдтэй эхчүүдийн тэтгэврийн насыг уртасгасан, суурь даатгалын шимтгэл төлсөн хугацааг тав байсныг 10 жил болгон өөрчилсөн. Тэтгэврийн хэмжээг бууруулсан зэрэг нь хүнээ биш, сангуудаа хамгаалсан заалт болсныг МҮЭХ-ынхон шүүмжлэв. Үүнээс гадна 15-22 насны хүүхэд, залуус болон таван хүнтэй аж ахуйн нэгжийн гурван ажилтныг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх заалт нь залуусыг үйлдвэрлэлийн осол зэрэг эрсдэлээс хамгаалах хамгаалалтгүй болгож байгааг сануулав. Түүнчлэн олон улсын жишгээр суурь тэтгэврийн тогтолцоо оруулсан ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн эмзэг бүлгийнхэн үүнд энд хамрагдах боломжгүйг онцолсон юм.
Бүх хүнд хамаатай ийм чухал хуулийг өргөн хүрээний хэлэлцүүлэг хийлгүй, яаралтай горимоор батлах гэж буй нь процессын маш том алдаа гэж МҮЭХ-ны гишүүд дэмжихгүйд үзэж байгаа аж. Хамгийн гол нь, сар гаруйн өмнө байгуулсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын гурван талт улсын хэлэлцээрээр “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэхээсээ өмнө үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд болон нийгмийн түншлэгч талуудтай зөвшилцөнө” гэж зааснаа зөрчсөн үйлдэл хэмээн мэдэгдлээ. Иймд ард түмнийг эл нэмэлт, өөрчлөлтүүдэд анхаарлаа хандуулахыг уриалав.
Б.Ариунжаргал