ХЭҮК-оос монгол эрчүүдийн эрүүл мэнд, сэтгэцийн тулгамдсан асуудал болон боловсролын салбар дахь хүйсийн ялгаатай байдлын талаар өчигдөр мэдээлэл өглөө. ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул энэ үеэр “Манай улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэй чүүдийнхээс 9.2 жилээр бага байна. Нас баралтын дийлэнх шалтгааныг өвчлөл, осол гэмтэл болон амиа хорлолт эзэлдэг. Дэлхийн банкны судалгаагаар эр чүүдийн 59 хувь нь зөвхөн бие нь өвдсөн үедээ л эмнэлэгт ханддагийг тогтоосон. Мөн хөдөлмөрийн насны буюу 30-59 насны эрэгтэйчүүд эрүүл мэндийн байгууллагад тогтмол үзүүлэх нь харьцангуй ховор. Үүнээс гадна нэн тулгамдсан асуудлын нэг нь сэтгэцийн эрүүл мэнд бөгөөд амиа хорлох түвшин ч өндөр. Тодруулбал, эрэгтэйчүүдийн амиа хорлох тохиолдол эмэгтэйчүүдийнхээс тав дахин их” гэсэн юм. Үүний зэрэгцээ олон улсын боловсролын чанарын үнэлгээгээр хөвгүүдийн унших чадвар охидынхоос дунджаар нэг жил гаруйн хоцрогдолтой байгааг тогтоожээ. Энэхүү суурь мэдлэгийн хоцрогдол нь бусад хичээлийн амжилтад ч сөргөөр нөлөөлж буйг мэргэжилтнүүд онцлов. Тиймээс сургууль завсардалтыг бууруулах зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх, хөвгүүдийн суралцах хэв маягт нийцсэн сургалтын арга зүйг хөгжүүлэх шаардлагатай гэж ХЭҮК үзжээ.
У.Цэцэг