Олон улсын олимпын хороо (ОУОХ)ноос олимпын наадамд оролцсон тамир чин бүрд 10 000 ам.долларын буцалтгүй тусламж нэг удаа үзүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэснээр зун, өвлийн олимпын наадмын 14 мянга орчим тамирчинд 140 сая ам.долларын тэтгэлэг өгөх аж. Харин тамирчид наадам өндөрлөснөөс хойш зургаан сарын дараа сэргээш хэрэглээгүй, бусад дүрэм, журмыг зөрчөөгүй гэдгээ баримтад үндэслэн нотлох шаардлагатай гэнэ. ОУОХ-ны Тамирчдын хорооны дарга Пау Газол “Олимпод оролцох нь тамирчин бүрийн хүсэл. Энэ хүртэл шаргуу хөдөлмөрлөснийг үнэлэх нь зүйтэй” гэжээ. Түүнчлэн энэ үеэр Олимпын харти (дү рэм)-д нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталлаа. Энэхүү өөрчлөлт нь спортын улс төрөөс ангид, төвийг сахисан байдлыг бэхжүүлэх зорилготой аж.
2014 оны Сочигийн өвлийн олимпын үеэр допинг хэрэглэсэн, 2022 онд ОХУ Украин руу халдсан гэх шалтгаанаар Орос болон Беларусийн тамирчдыг наадамд оролцуулахыг хориглосон. Харин өнгөрсөн сард ОУОХ-ноос Беларусийн тамирчдад тавьсан бүх хязгаарлалтаа цуцалсан юм. Энэ нь ирэх саруудад ОХУ-д нааштай шийдвэр гарч магадгүй нь гэх хүлээлт үүсгэжээ. Ташрамд дурдахад, ОУОХ-ны гишүүн Тони Эстангуэгийн хэлснээр олимпын хөтөлбөрийг спортоор нь бус, доторх нарийвчилсан ангиллаар үнэлдэг болох нь олимпын наадмын чанарыг хадгалах болон зардлыг хэмнэхэд чухал ач холбогдолтой гэнэ. Үүний үр дүнд олимпод спортын шинэ төрлүүд нэмэгдэх нь.
Д.Хэрлэн