Ясны хорт хавдартай хэсгийг бүрэн авч, хиймэл үе суулгажээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсгийг бүрэн авч, хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийсэн байна. Уг хагалгааг тус төвийн салбар эмнэлгийн Ясны эмгэгийн мэс заслын тасгийнхан БНСУ-ын эмч нартай хамтран гүйцэтгэжээ. Тэд дунд чөмөгний булууны хавдрыг авч, хиймэл үе буюу мега-протез суулгасан аж.
2024-10-29
“Давхар дээлтэн” Засаг дарга нар
Өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд нийслэлийн зургаан дүүргийн Засаг дарга өрсөлдсөнөөс хоёр нь “өвдөг шороодож”, дөрөв нь парламентад суугаад буй билээ. УИХ-ын босго давах “гүүр болдог” энэ албан тушаалыг ирэх дөрвөн жилд хэн хэн хаших вэ гэдэг нь олны анхаарлыг татах нь гарцаагүй биз ээ. Нөгөөтээгүүр, иргэдтэй хамгийн ойр ажиллаж, өдөр тутамд тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй албан тушаалд үнэхээр шалгуур, шаардлага хангасан хүн “очив” уу гэдгийг анхаарах нь чухал. Тиймээс дүүргүүдийг хэн хэн удирдахаар болсон талаарх мэдээлэл хүргэе.
2024-10-29
Бельгид сэтгэлд гутралд орсон ажилтнууддаа чөлөө олгож байна
Бельги улс сэтгэл гутралд орсон ажилтнуудаа ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Энэ нь сэтгэцийн эрүүл мэнд ажиллах хүчинд хэрхэн нөлөөлдгийг харуулсан чухал алхам болж буйг мэргэжилтнүүд онцолж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь сүүлийн жилүүдэд зөвхөн Бельги төдийгүй дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон билээ.
2024-10-28
Ямааны годрон өвчний улмаас 74 өрхийн 11 мянга орчим малыг устгав
Ямааны годрон өвчний тархалтын талаар Мал эмнэлгийн ерөнхий газраас уржигдар мэдээлэв. Тус байгууллагаас “Ямааны годрон өвчин нь Монголд хамгийн сүүлд 1952 онд бүртгэгдсэн. Мал эмнэлгийн салбарынхан энэ өвчнийг устгасан гэж үзэж байв. Хорогдол, тархалт өндөртэй учраас гоц халдварт өвчний ангилалд багтаадаг.
2024-10-28
“СП фалконс” болон Мадура Юнайтед багууд тэнцэв
“СП фалконс” хөл бөмбөгийн клубийнхэн 2023-2024 онд Монголын дээд лигийн аваргаар тодорч, Азийн түвшний тэмцээнд оролцох эрх авсан. Улмаар “AFC challenge league” тэмцээний зүүн бүсийн хэсгийн шатанд Монгол Улсыг төлөөлөн тоглохоор болсон юм.
2024-10-28
“Sun” уралдааны шүлгийн төрөлд СУИС-ийн оюутан Б.Дашдулам тэргүүлжээ
Торгоны замын их сургуулиудын холбооны “Sun” олон улсын долоо дахь удаагийн уралдааны шилдгүүдийг зарлалаа. Уг уралдааны шүлгийн төрөлд СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Жүжиглэх урлагийн хөтөлбөрийн хоёрдугаар түвшний оюутан Б.Дашдуламын бүтээл шилдгээр тодорчээ.
2024-10-28
Автомашины дугаар хязгаарласнаар цахим систем гацаж, иргэдийн дараалал эрс ихсэв
Улаанбаатарт олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тоог 730 мянгаар хязгаарлах санаачилгыг хотын дарга Х.Нямбаатар гаргаж, нийслэлийн ИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд баталсан билээ. Үүнтэй холбоотойгоор ирэх сарын 8-наас Улаанбаатар хотод автомашины улсын дугаар шинээр олгохгүй гэж нийслэлийн ЗДТГ-аас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Түгжрэлийг бууруулахын тулд автомашины тоог улсын дугаараар нь дамжуулан хязгаарлах дээрх шийдвэр нь цөөнгүй асуудал дагуулахыг олон нийт анхааруулж байсан ч албаныхан тоогоогүй юм.
2024-10-28
Цэцэрлэгт ой хоёр сартай хүүхэд нас барлаа
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Буман жаалууд” цэцэрлэгт өчигдөр 16.00 цагийн үед нэг ой хоёр сартай хүүхэд нас барлаа.
2024-10-28
Сүрьеэтэй иргэдийг ялгаварлан гадуурхаж байна
“Монгол Улсад сүрьеэг устгахад иргэний нийгмийн манлайлал” хоёр дахь удаагийн форум өчигдөр “Олон нийтийн оролцоо, хүний эрх, жендерийн тэгш байдал” сэдвийн хүрээнд боллоо. Монголын сүрьеэтэй тэмцэх холбоо, ЭМЯ-ны Сүрьеэ судлалын мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулсан эл форумд оролцогчид манай улсад эл өвчин нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудал хэвээр байгааг тодотголоо.
2024-10-25
Эдийн засаг өссөн ч иргэдийн амьжиргаа дордов
Банк санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан болон статистикийн байгууллагынхны түгээж буй мэдээллийг харахаар Монгол Улс чухам л хөгжил дэвшил, мандан бадралын охь манлайд хүрчихсэн гэлтэй л байх юм. Аялал жуулчлалаа дэмжиж, боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулан, эрдэс баялгийн салбарын экспортыг эрчимжүүлсний үр дүнд өнгөрсөн онд эдийн засаг долоон хувиар өслөө л гэнэ.
2024-10-25
“Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган” зохион байгуулна
Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, УИХ-ын чуулганаар “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлаад буй. Мөн Засгийн газар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлнэ гэж тусгасан.
2024-10-25
Зургаан жил ялагдаагүй аварга
“Professional fighters league”-ийн ээлжит тулаанаа Ф.Нганну Эр-Рияд хотноо хийж, өрсөлдөгч Р.Феррейраг гурван минутад буулгаж авснаар өөрийгөө орчин цагийн хүнд жингийн хамгийн шилдэг холимог тулаанч гэдгээ дахин нэг удаа баталлаа. Түүний амжилтыг илэрхийлэх зарим тоон үзүүлэлтийг танилцуулъя.
2024-10-23
49 настай эрэгтэй галд өртсөний улмаас амиа алджээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд байшин шатаж, нэг хүн амиа алджээ. Тодруулбал, тус дүүргийн нэгдүгээр хороонд байшин шатаж байна гэх дуудлага өчигдөр 01.41 цагт Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгджээ.
2024-10-23
Х.Бямбарагчаа: Дуурь бол амьдрах урлаг
Москвагийн олон улсын хөгжмийн ордон болон Европын “Opera globe artist” менежментийн агентлагийнхан хамтран “Grand stage awards” буюу мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын уралдааныг ОХУ-д саяхан зохион байгууллаа. Олон улсын нэр хүндтэй энэхүү уралдаанд манай улсаас ДБЭТ-ын дуучин Х.Бямбарагчаа оролцон тэргүүн байр эзэлж, Ж.Россинийн нэрэмжит тусгай шагналын эзэн болсон. Түүнчлэн тэрбээр алдарт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын “Орфей” VI уралдааны 26-35 насны ангилалд тэргүүн байр эзэлсэн чадварлаг, залуу уран бүтээлч юм.
2024-10-23