Суурин харуулуудыг шинэчлэх ажлыг утааны голомт Улаанбаатараас эхлүүлье
Манай улсын холбогдох яамд олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг нэгэн төслөөс Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ын цаг агаарын урьдчилсан прогноз мэдээ боловсруулахад ашигладаг компьютер, техник хэрэгслийг шинэчилж өгөхөөр болж гэнэ.
2025-01-07
Ирэх сард “Аялал жуулчлалын долоо хоног”-той
Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо 2023 оноос эхлэн “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд “Аялал жуулчлалын долоо хоног” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй.
2025-01-06
Монгол ногтруу говьд “үлджээ”
Өнгөрсөн онд говийн бүсэд сүүлийн 30 жилд тохиогоогүй өнтэй, дэлгэр зун болсны үрээр монгол ногтруу (syrrhaptes paradoxux) эрс олширсныг судлаачид хэлэв.
2025-01-06
Уур амьсгалын өөрчлөлтийн мэдээ боловсруулдаг болох нь
Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ынхан 2011 онд суурилуулсан, АНУ-ын “Cray” компанийн өндөр хурдны компьютерын тусламжтайгаар өдөр тутмын цаг агаарын урьдчилсан прогноз мэдээгээ боловсруулж иржээ. Өдгөө эдгээр компьютерын ашиглалтын хугацаа дууссанаас хурд нь эрс удааширч, нийт хүчин чадлынхаа 30 хувьд ч хүрэхгүй ажиллаж буй гэнэ.
2025-01-06
Малын тоо өмнөх оныхоосоо 10.9 хувь буюу долоон сая толгойгоор буурчээ
Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын өнгөрсөн оны урьдчилсан дүнг танилцууллаа. Улсын хэмжээнд 2024 онд 57.6 сая толгой мал бүртгэжээ. Үүний дотор адуу 4.7, үхэр 5.1, хонь 24.5, ямаа 22.9 сая, тэмээ 480.6 мянга байсныг судалгааны тайланд дурдсан байна. Дээрх дүн нь өмнөх оныхоосоо 10.9 хувиар буюу долоон саяар буурсан үзүүлэлт аж.
2025-01-06
“Америкийн эмгэнэлт явдал”
1972 оны зургаадугаар сарын 17-ны шөнө 24 настай Фрэнк Уиллс “Уотергейт” зочид буудлын хамгаалалтад ажиллаж байв. Долоо хоногт 80 ам.доллар авдаг энэ залуу хамгаалж буй объектоо эргэж явахдаа газар доорх гараашийн хаалганд наасан туузанд анхаарлаа хандуулаагүйсэн бол түүх өөр тийш эргэж болох байжээ.
2025-01-02
55 дугаар сургууль цахилгаан шаттай болох нь
Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд Япон Улсын “Өвсний үндэс” төслийн хүрээнд цахилгаан шат суурилуулахаар болжээ. Ингэснээр тус сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд давхар хооронд зорчиход саадгүй, бие даан явах боломж бүрдэнэ.
2025-01-02
“Галдан бошгот хаан-380: Архивын баримтууд” үзэсгэлэн нээв
Монголын улс төр, шашны нэрт зүтгэлтэн, цэргийн жанжин, Зүүнгарын хаант улсын хаан Галдан бошготын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан “Чингис хаан” үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд “Галдан бошгот хаан-380: Архивын баримтууд” үзэсгэлэн дэлгэлээ.
2024-12-30
Монголын олон улсын сэтгүүл зүй “мохоо” болсон уу
Энэ талаар сэтгүүл зүйн мэдээг тусгаж буй объектоор нь нэгдүгээрт, гадаад, хоёрдугаарт, дотоодын хэмээн хоёр ангилна гэснээс өөрөөр тодорхойлсон нь манай дотоодын сэтгүүл зүйн сурах бичгүүдэд үгүй.
2024-12-30
“Ид шидийн уут” аян өрнүүллээ
“Лантуун дохио” ТББ-аас шинэ оныг угтан “Ид шидийн уут” аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Тэд ээлжит аянаа энэ сарын 3-нд эхлүүлж, өчигдөр өндөрлүүллээ.
2024-12-30
Завханы Отгон сумд 43 градус хүрч хүйтэрчээ
Энэ сарын 26-27-нд шилжих шөнө Завхан аймгийн Отгон сумд 43 градус хүрч хүйтрэн, агаарын температурын үнэмлэхүй их утга бүртгэгдсэн талаар цаг уурын байгууллагаас мэдээлэв.
2024-12-30
Монгол, Европын их, дээд сургуулиуд хамтран ажиллахаар болов
Дээд боловсролын байгууллагын чадавхыг бэхжүүлэх Европын холбооны Erasmus хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх зорилготой үндэсний хэмжээний төслийг эхлүүлж буйг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
2024-12-30