Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Зээлийн сангаар пиар хийж, “зэрэг дэвшсэн” О.Батнайрамдал

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 ги­­шүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөр­­­­­­­­­вөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл пар­­ламен­­­­­тад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ.
2025-01-27

Коммунист суртал нэвтрүүлгийн домог болсон  Павлик Морозов

Энэ эмгэнэлтэй түүхийг Зөвлөлт засгийн жилүүдэд сурагч бүр мэддэг байв. Албан ёсны таамаглалаар Павлик Морозов, түүний дүү Фёдор нар 1932 оны есдүгээр сарын 2-нд Свердловск мужийн Герасимовка гацааны ойролцоо ойд бусдын гарт амиа алдсан юм.
2025-01-26

“Хүнгүй суудлыг хараад сэтгэл эмзэглэв”

Хайран уран бүтээлчдийн хөдөлмөр, хайран цаг нар. Нэг ч гэсэн суудлыг сул орхимооргүй тийм л хармын сэтгэл төрөв. 
2025-01-26

“Ая эгшгийн зургаан жигүүр 2025” наадмын шилдгүүдийг тодрууллаа 

Хүүхэд, өсвөр үеийнхэнд үндэсний хөгж­мийг та­ниу­лах, өв соёлоо сурталчлах зорилгоор Хөвс­гөл айм­гийн Хүү­хэд, гэр бүлийн хөгжил, хам­­гааллын газраас “Ая эгш­гийн зургаан жи­гүүр” наадмыг энэ сарын 22-23-нд зохион бай­гуул­­лаа. Хоёр жил тутамд болдог тус наадамд 11 сургуулийн 76 хүүхэд морин хуур, лимбэ, ятга, ёочин, хуу­чир, эвэр бүрээ, шанз хөгжмийн төр­лөөр оролцжээ. 
2025-01-25

Э.Аялгуу цээж тооллын олон улсын тэмцээнд тэргүүллээ

Дундговь аймгийн математикийн гүнз­гийрүүлсэн сургалттай “Цэгц билиг” сур­гуулийн 7б ангийн сурагч Э.Аялгуу АНУ-ын Лос-Анжелес хотноо зохион байгуулсан “UAAA global cup-2025” цээж тооллын аварга шалгаруулах олон улсын тэмцээний тэргүүн байрт шалгарч, “Алтан цом”-ын эзэн боллоо.
2025-01-25

Элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-нд зохион байгуулна

Элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-нд зохион байгуулах болсноо Боловсролын үнэлгээний тө­вөөс мэдээллээ. Ингэхдээ хуучин хуваарийн дагуу буюу 18-нд Монголын түүх, англи хэлний шалгалтаар эх­лэх юм билээ. Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөв­дү­гээр са­рын 17-19-нд авахаар товлоод байгаа аж. Сонир­хуу­ла­хад, 2024-2025 оны хичээлийн жилд ахлах ангид 144 315 сурагч суралцаж байгаа нь нийт хүүх­дүүдийн 18 хувь юм. 
2025-01-25

М.ДӨЛГӨӨНБАЯР: Хүмүүсийг үхмэл биш, омголон, бардам, урам зоригтойгоор сэтгэж сураасай гэж хүсдэг

Бид нэг жил гаруйн өмнө ярилцахаар тохиролцсон ч өнөөдөр л уулзаж байна. Тэр бол philosophy.mn, UX академийн үүсгэн байгуулагч М.Дөлгөөнбаяр. Тэрбээр өсвөр насныхны уншвал зохих Жостейн Гаардерын “Софийн ертөнц”-өөс эхлээд абсурдист А.Камю, экзистенциалист Жан Поль Сартр, стоицист Марк Аврелий нарын олон сэтгэгчийн бүтээл, үзэл санааг контент хэлбэрээр олон нийтэд хүргээд найман жилийг үджээ. Бага наснаас нь л философи түүний хань нөхөр нь байсан тухай тэрбээр хожим ярих болно. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
2025-01-24

“Цэгээс цэгийн хооронд” үзэсгэлэнг нээлээ

Монголын урчуудын эвлэлийн гишүүн, Дүрслэх урлагийн академийн багш, зураач З.Түмэн­жаргал, Б.Баярцэнгэл болон ар­дын дуу, бүжгийн “Сэлэнгийн долгио” чуул­гын гоц­лол хөгжимчин З.Одонтунгалаг нар “Цэ­гээс цэгийн хооронд” хамтарсан үзэс­гэ­лэнгээ дэл­гэлээ. 
2025-01-24

Өвөрхангай аймагт гэр, зуны байшин шатсаны улмаас 79 настай эмэгтэй амиа алдав

Өвөрхангай аймагт уржигдар таван ханатай гэр, зуны байшин шатсаны улмаас 79 настай эмэгтэй амиа алдлаа.
2025-01-24

Үхэр, хонины махны үнэ өсжээ

Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 20-ны байдлаарх гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн мэдээллийг өчигдөр танилцуулав.
2025-01-24

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх тогтоолыг батлав

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хо­рооны энэ сарын 22-ны хуралдаанаар гурван асууд­лыг хэлэлцэн шийдвэрлэсний нэг нь газрын тос бо­ловс­руулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх тог­тоолыг баталсан явдал юм.
2025-01-24

Монголын ингэний сүүний кластер байгуулжээ

Монголын ингэний сүүний кластерыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Ази ти­вийн сүүний түншлэлийн нарийн бичгийн дарга нарын газар болон холбогдох мэргэжлийн бай­гуул­лагынхан хамтран өнгөрсөн оны сүүл­чээр байгуулжээ.
2025-01-24

Дөрвөн аймгийн малчдад өвс, малын тэжээл хүргэж байна

Улсын хэмжээнд 2024 оны жилийн эцсээр хийсэн мал, тэжээвэр амьтны тооллогын урьдчилсан дүнгээр 21 аймаг, нийслэлийн 192.4 мянган малчин өрх 57.6 сая толгой мал тоолуулжээ.
2025-01-24

 “Netflix” үйлчилгээний төлбөрөө нэмэх нь

“Netflix”-д 2020 оны нэгдүгээр улиралд 15 сая шинэ хэрэг­лэгч бүртгүүлж, түүхэн дээд амжилт тог­тоогоод байсан билээ. Үүнд “Ко­вид-19”-ийн хөл хорио нөлөөлсөн гэх мэ­дээлэл ч гарсан.
2025-01-24

Багш нарыг цахим ур чадварт сургаж эхлэв

Насан туршийн суралцахуйн төвийн багш, удирдах ажилтны цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хосолсон сур­гал­тын арга зүй” сэдэвт сургалтыг эх­лүүл­сэн байна.
2025-01-24

Лабораторийн орчин дахь “цэцэрлэгт хүрээлэн”-тэй танилцаарай

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн 60 жи­лийн ойг тохиолдуулан нээлт­тэй өдөрлөг өчиг­­дөр зохион байгуул­лаа. Тус хү­рээ­лэн нь Генетикийн, Мо­­ле­­кул био­ло­гийн, Мик­ро­био­логийн, Мик­ро­бын ний­лэгж­лийн, Ургамлын био­­тех­ноло­гийн, Шувуу, шавж суд­лалын, Хөхт­ний экологийн, Гид­робиологийн загас судлалын гэсэн найман ла­бораторитой. 
2025-01-24

Эрт илрүүлэгт нийт 1.6 сая орчим иргэн хамруулжээ

Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд нийт хүн амын 47.1 хувь буюу 1 593 838 иргэн хам­­рагд­­жээ. Тэдний 509 072 буюу 38 хувь нь эрүүл бай­­сан гэнэ. Харин 62 хувь нь ямар нэ­­гэн өв­чин эмгэгтэй байж.
2025-01-24

Ч.Мөнхтөр: Мөнгөтэй золгох, бэлгээрээ өрсөлдөх нь уламжлалт бус, олдмол зан үйл

Монголчууд бид уламжлалт Цагаан са­рын баяраа ирэх гуравдугаар сарын 1-нд тэм­­дэглэнэ. Билгийн тооллын шинэ оноо угтах энэ баярын өмнө манай улс тэр чиг­­­тээ хө­­дөл­гөөнд ордог гэхэд хилсдэхгүй.
2025-01-24

Хөдөөг хөгжүүлэх биш, хүмүүсийг нь хот руу “зөөх” бодлого л хэрэгжүүлж байна

Бид “Сумд эзгүйрлээ, хүнгүй боллоо” гэж са­­наа ал­дан сүржигнэж, “Сүй­­хээтэй, сэргэлэн хүн орон ну­­тагт алзахгүй, сайхан амьдарна”, “Мон­­го­­­­лын хө­­дөөд л стрессгүй, тайван амьдрал байна”, “Сумд шил­­­­­­­­жин суурьших хүний тоо сүүлийн жилүүдэд эрс нэ­­мэгдсэн” хэмээн залуу­сыг ятган сэнхрүүлж, хө­дөө рүү нүүхийг уриалсаар буй ч бодит байдалд орон ну­тагт төвхнөх үүд хаалга олон давхар “цоож”-той хэ­вээр байна.
2025-01-24

Ойн газар тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан цахим хөтөчтэй болно

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэгч Ойн газрынхан тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан виртуал хөтөчтэй болох нь.
2025-01-23