“Зөрчлийн тухай хуулийг илт буруу тайлбарлаж, Б.Баярбаатарыг баривчилсан”
“Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд иргэн Б нь “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ зүй бус үг, хэллэг хэлж, олон нийтийг үл хүндэтгэсэн асуудалд Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явууллаа.
2025-01-13
Инфляцын түвшин есөн хувьд хүрчээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрөгч арванхоёрдугаар сард улсын хэмжээнд есөн хувьтай гарчээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 1.1 нэгж, өмнөх сарынхаас 1.2 хувиар өссөн үзүүлэлт аж.
2025-01-13
Б.Одончимэг: Бэлчээр доройтсоныг илэрхийлэх ургамал Хонгор сумд 35 хувиар ихэссэн
Дархан-Уул аймгийн Хонгор сумын бэлчээрийн төлөв байдлыг нарийвчлан судалсан, “Байгаль судлалын төв” ТББ-ын захирал Б.Одончимэгтэй ярилцлаа. Тэрбээр “Бэлчээрийн төлөв байдал, түүний шилжилтийг экологийн чадавхын зарчимд суурилан үнэлэх” сэдэвт судалгааны ажлаараа өнгөрсөн сард докторын зэрэг хамгаалсан юм. Мөн ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбарт байгаль орчны менежмент, нөхөн сэргээлт, мониторинг зэрэг чиглэлээр 21 жил багшилсан аж.
2025-01-11
Улс орнууд хиймэл оюун ухааны технологиор өрсөлдөж эхэллээ
Дэлхийн хэмжээнд хиймэл оюун ухаан (AI)-ы салбарын хөрөнгө оруулалт эрчимжиж, гадаадын томоохон компаниуд, сангууд энэ чиглэлд онцгой анхаарч эхлэв. Тухайлбал, АНУ AI судалгаа, хөгжүүлэлтэд хамгийн их хөрөнгө оруулдаг орнуудын нэг. “Google”, “Microsoft”, “OpenAI” зэрэг компани нь салбарын хөгжлийг тодорхойлж буй.
2025-01-11
Эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг өгөгдлийн шинжээч, санхүүгийн технологийн инженер тэргүүлэв
Дэлхийн эдийн засгийн форум (WEF)-аас “Ирээдүйн ажлын байрны тайлан”-г жил бүр гаргаж, хөдөлмөрийн зах зээл дэх ажил мэргэжлийн чиг хандлага, өөрчлөлтийг танилцуулдаг уламжлалтай. Тэгвэл тус байгууллагынхан 22 салбарын 1000 гаруй ажил олгогч, 14 сая ажилтныг хамруулсан ээлжит судалгааныхаа тайланг уржигдар танилцууллаа.
2025-01-10
Музейн боловсролын хөтөлбөрүүдийг орон зай харгалзахгүйгээр нийтэд хүргэнэ
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-ийн буцалтгүй тусламжаар “Чингис хаан” үндэсний музейд “Дижитал контент хөгжүүлэх үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх” төслийг энэ онд хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд хэрэгжүүлэгч хоёр тал төслийн нарийвчилсан судалгааны төлөвлөгөөг өчигдөр танилцуулсан юм.
2025-01-10
Б.Гүнчинсүрэн: Эртний хүний шүд нь НТӨ 24 750 оны үед хамаарахыг тогтоосон
Монгол, Польшийн эрдэмтэд хамтарсан судалгааныхаа хүрээнд эртний хүний үүдэн шүд олжээ. Энэ нь Монголын нутгаас олдсон плейстоцены буюу мөстлөгийн үеийн хүний хоёр дахь олдвор юм байна. Эхнийх нь Хэнтий аймгийн нутагт орших Салхитын хөндий хэмээх газраас олдсон хүний гавлын ясны оройн хэсэг. Харин хоёр дахь нь Өмнөговь аймгийн Булган сумын Хөтөл усны агуйгаас олдсон үүдэн шүд болов.
2025-01-09