Түнэр харанхуй Улаанбаатар
Цахилгаан тасрахаар бага ангийн хүүхдүүд
түнэр харанхуйд “живнэ”. Учир нь тэдний олонход нь томчуудынх шиг ухаалаг утас байхгүй.
2024-12-26
Шинэ оноос өмнө заавал үзэх найман тоглолт
2024 он дуусах дөхөж байгаа энэ цаг үед буюу арванхоёрдугаар сарын сүүлийн өдрүүдэд Европын ногоон талбайд болох хэд хэдэн сонирхолтой тоглолт хөл бөмбөг сонирхогчдыг хүлээж байна.
2024-12-25
“Аваргуудын лиг”-т ПСЖ түрүүллээ
2024 оны жүдогийн сүүлийн тэмцээний нэг болох Европын “Аваргуудын лиг” өнгөрсөн бямба гарагт Францын Монпелье хотод өндөрлөлөө. Тус тэмцээнд 12 баг оролцсон агаад анх удаа холимог багийн төрөл багтжээ. “Аваргуудын лиг”-т зөвхөн эрэгтэйчүүдийн багууд оролцдог байсан бол 2023 оноос эмэгтэйчүүдийг нэмсэн билээ.
2024-12-25
“Монад” багийнхан тэргүүллээ
“Үндсэн хуульт ёс: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвийн хүрээнд энэ сарын 21-23-нд зохион байгуулсан уг тэмцээнд 10 их, дээд сургуулийн 36 баг өрсөлджээ. Нийт дөрвөн тойргоор өрсөлдсөн уг мэтгэлцээний эцсийн шатанд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн “Бест” клубийн “Монад” болон Хууль зүйн сургуулийн “Беркли” клубийн “Дайралцаан” багийнхан тунаж үлдсэн байна.
2024-12-25
Бөхөн нутагладаг хоёр цэгт өвс, тэжээл байршуулжээ
Байгаль хамгаалагч Н.Данзансүрэн Ховд аймгийн Манхан сумын ЗДТГ-тай хамтран бөхөн байршдаг хоёр цэгт өвс, тэжээл байршуулжээ. Үүний зардлыг байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос тус сумын байгаль хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгөөс шийдсэн аж.
2024-12-25
Нэг уут бэлэг ДЭМБ-ын зөвлөмжөөс зургаа дахин их чихэр агуулдаг
Судалгаагаар хийжүүлсэн ундаа, чихэрлэг хүнсний хэт их хэрэглээ нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, нойрсох хугацааг багасгадгийг тогтоожээ. Мөн сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлөн, ой тогтоолт муудахад хүргэдэг юм байна.
2024-12-25
Тархины үхэлтэй донороос 72 хүнд эрхтэн шилжүүлэн суулгажээ
Одоогоор эд, эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай 1000 гаруй хүн бүртгүүлжээ. Тэднээс жилд 10-20 хүн нас барж байна. 2018 оноос хойш манай алба тархины үхэлтэй 292 донорыг илрүүлсэн. Тархины үхэл гэдэг нь цус харваж, тархи нь эргэж сэргэхгүйгээр зогсохыг хэлдэг. Гэсэн ч бусад эд, эрхтний үйл ажиллагаа нь хэвийн буюу амьсгал, зүрхийг нь зохиомлоор ажиллуулж буй тохиолдолд эрхтэн шилжүүлэн суулгах боломжтой. Эмчийн үзлэгээр тархины үхэлтэй гэсэн онош нь баталгаажсан тохиолдолд ар гэрийнх нь зөвшөөрлөөр донор болгодог.
2024-12-25
Агаарын чанарын мэдээллийг долоо хоногоор тоймлон хүргэж эхлэв
Энэ сарын 16-22-нд гэхэд хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн дутуу исэл, бүдүүн ширхэгт тоосонцрын стандартаас давсан тохиолдлын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 1-5 хувиар ихэсжээ. Агаар бохирдуулагч бодисын хэмжээ Баянхошуу орчимд стандартаас 10.1 дахин их бүртгэгдсэн нь өнгөрсөн долоо хоногийн “дээд амжилт” болсон байна.
2024-12-25
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилтийг яаралтай шийдэхийг шаардлаа
Мөн томуу, томуу төст өвчний идэвхжлийн үед өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахаар болсон. Баяр ёслолын өдрүүдэд илүү цагаар ажиллахаар шийдвэрлэсэн атлаа нэмэгдэл цагийн хөлсийг хэрхэн олгох нь тодорхойгүй байгааг эмч нар хөндсөн юм. Эдгээр асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих гэнэ.
2024-12-25
Бага насны хүүхдүүдийн дунд менингитийн халдвар бүртгэгдэх болов
Менингококкт халдвар нь нянгаар үүсгэгддэг. Халдвар авсан тохиолдолд эмнэл зүйн шинж тэмдэг 24 цагийн дотор илэрч, хурдацтай үгдэрдэг. Эмчилгээ хожимдвол амь эрсдэх аюултай. Өвчин үүсгэгч нян гадаад орчинд амьдрах чадвар султай. Тасалгааны хэмд 1-3, нарны гэрэлд 2-8 цаг амьдрах чадвартай, ариутгагч бодисын нөлөөгөөр 1-2 минутын дотор үхдэг тул ариутгал, халдваргүйжүүлэлтийг ахуйн орчинд маш сайн хийх хэрэгтэй байна.
2024-12-25
Боловсролын цахим үйлчилгээнд хувийн хэвшлийнхнийг дэмжих нь
Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга “Номын сан, үдийн хоол, бүртгэл, хяналтын бүх үйлчилгээг аль байгууллагад даатгахаа сургуулийн зөвлөл шийдвэрлэх юм. Сургууль бүрд багш, эцэг, эх, орон нутгийн төлөөлөл оролцсон зөвлөл байх ёстой. Тэд хамтын шийдвэрээр компанийг сонгох юм. “Цахим дэлгүүр”-ийн жагсаалтад байхгүй компанитай гэрээ байгуулсан тохиолдолд хууль бус гэж үзнэ. Төрийн өмчийн бүх сургалтын байгууллагын удирдлагад энэ журмын талаар мэдээлэл хүргүүлсэн” гэв.
2024-12-25
Улаанбаатарын айлуудад 32 000 зуух шахах гэж байгаа Ц.Мөнхбаатар гэж хэн бэ
“Агаарын бохирдолгүй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын айлуудад утаагүй зуух нийлүүлэх ажлын тендерт ч “Экоресурс” компанийнхан шалгарсан аж. Үүний дагуу дээрх компанийнхан Даланзадгад сумын 2000 айлд зуух нийлүүлэх ажлыг өнгөрсөн онд 2.6 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн гэнэ. Энэ мөнгийг орон нутгийн төсвөөс нь гаргасан юм билээ. Тус аймагт тараасан зуухнууд “дүлий” учраас айлууд гаргаж хаяхад хүрснийг цөөнгүй иргэн нийгмийн сүлжээнд бичсэн байлаа.
2024-12-25
Хүүхдүүдэд шинэ жилээр ном бэлэглээрэй
Одоогоор 0-18 насны хүүхдүүдэд зориулсан 100 гаруй ном цугларчээ. Шинэ жилээр нэг ч гэсэн хүүхдийг баярлуулахыг хүсвэл ном хандивлаж болох нь. Тодруулбал, шуудангийн 44 дүгээр салбар, 566 дугаар хайрцаг болон “PP box-033” дугаар салбараар дамжуулан ном хандивлаарай.
2024-12-24