Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Төрөө хамтран байгуулж, төсвөө дахин хэлэлцсэн жил

Тавхан хувийн зөрүү мэт харагдавч үр дүнд нь МАН парламентад 68, АН 42 суудал авсан юм. Нэг ийм “гажуудал” нь сонгуулийн системээ шинэчлээд ч өөрчлөгдсөнгүй. Улмаар ХҮН нам найм, ИЗНН болон Үндэсний эвсэл тус бүр дөрвөн төлөөлөлтэй болжээ. Найман жилийн турш үнэмлэхүй олонх байсан МАН-ыг унагаж дөнгөсөнгүй.
2024-12-23

Ир нь гээгдээд эргэн ирсэн ИЗНН-ын дарга Б.Батбаатар

Энэ удаа хорин жилийн өмнөх яг тэр мэд­рэмжээрээ Б.Батбаатар “МАН ч, АН ч нэр хүнд тааруу байна. Сонгогчид шинэ хүчнийг хү­сэж байгаа” гэж тооцоолоод ИЗНН-ын дар­гаар өн­гөрсөн жилээс эхлэн ажиллав. Улмаар тус на­мын даргын хувиар МАН, АН-аас бусад 35 намд хандан УИХ-ын 2024 оны сонгуульд нэг­­­­дэж орол­­цох санал тавьсан ч бүтээгүй.
2024-12-23

“Утааны сонсгол” зохион байгуулах ажлын хэсэг байгуулав

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хо­роо өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хуралдаж, агаа­рын бохирдлын асуудлаар хяналтын сонсгол зо­хион байгуулах ажлын хэсгийг байгууллаа.
2024-12-23

Хиймэл оюун ухаан хайлтын системийг “эзэлжээ”

Дэлхийн хэмжээнд цахим орчин дахь уламж­­лалт, тэр дундаа Google хайлтын сис­те­мийн хандалт эрс буурс­ныг Цахим хөгжил, ин­новац, харилцаа хол­бооны яамнаас мэдээл­лээ. Учир нь хэрэг­лэгчид хүссэн мэдээллээ оновч­той, шүүл­түүр­тэйгээр богино хугацаанд цуг­луулах боломж­той, хиймэл оюун ухаан (AI)-д суу­рил­сан хайлтын бусад системийг сон­гох болж. Үүний нэг нь ChatGPT бөгөөд монгол­чууд ч сүүлийн үед түгээмэл ашиглаж буй билээ. 
2024-12-21

У.Мөнхбаганыг 30 хоног баривчилж, бусдыг доромжилсон үйлдлийг нь шалгаж байна

Тухайлбал, жүжигчин Б.Амарсайхан “Хаалга цохиж амгалан тайван байдал алдагдууллаа” хэмээн бага насны хөвгүүдэд гар хүрч буй бичлэг өнгөрсөн сарын эхээр олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст зөрчлийн хэрэг нээн шалгаж, шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 6.20-7 дахь хэсгийн “Хүүхдийн бие махбодод халдсан” гэм буруутайд тооцон 300 нэгжтэй тэнцэх буюу 300 000 төгрөгөөр торгох шийтгэл оноосон юм. Өдгөө “Этик продакшн”-ы жүжигчин С.Одбаярын хүний биед халдаж буй үйлдлийг хуулийн дагуу цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.
2024-12-20

Монгол, Японы харилцааг дэмжих нийгэмлэг 30 жилийн ойгоо тэмдэглэлээ

Монгол, Японы харилцааг дэмжих “Түн­шийн холбоо” нийгэмлэгийнхэн 30 жилийн ойгоо энэ сарын 18-нд тэмдэглэлээ. Монгол Ул­саас Японд суусан анхны Элчин сайдаар ажил­лаж байсан С.Дамбадаржаа агсан санаачилж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд гар бие оролцож байсан хүмүүс нэгдсэнээр 1994 онд тус нийгэмлэгийг байгуулж бай­жээ. Тэр ца­гаас хойш Монгол, Япон Улсын найр­саг харил­цаа, харилцан ашигтай хамтын ажил­лагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр олон чухал үйл ажиллагаа явуулж ирсэн аж. Тухайлбал, хоёр орны харилцааны түүхэн тэмдэглэлт үйл явдлуудыг тэмдэглэн өн­гө­рүүлэх, баримтат кино хийх, ном товхимол хэв­лүүлэх, эрдэм шинжилгээний бага хурал, форум зохион байгуулах, урлаг, соёл, боловсролын болон хүмүүнлэгийн үйл ажил­лагааг дэмжих зэргээр өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.
2024-12-20

Роботын ур чадварын уралдаанаас Монголын баг алтан цом хүртэв

Олон улсын аж үйлдвэрийн ажилчдын ро­ботын ур чадварын уралдаанд манай улс баг ал­тан цомын эзэн болжээ.
2024-12-20

Багш нар ээлжийн амралтаа урьдчилан авахыг хүссэнгүй

2024-2025 онд хичээлийн жилийн бүтцийг өөрчлөн, гурван улиралтай болгосон билээ.
2024-12-20

2500 гаруй сурагчийн 32.4 хувь нь л уншиж ойлгох чадвартай байжээ

Хамгийн сүүлд 2019-2021 онд тавдугаар ангийн сурагчийн уншиж, ойлгох чадварын судалгаа хийсэн. Улсын хэмжээнд 2500 гаруй хүүхдийг судалгаанд хамруулснаас 32.4 хувь нь уншиж ойлгох чадвартай гэсэн дүн гарсан.
2024-12-20

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй  672 иргэнд хариуцлага хүлээлгэв

Яаралтай тусламж хэрэгтэй үедээ, эсвэл эрх нь зөрчигдсөн тохиолдолд иргэд нэн тэр­гүүнд 102 дугаарын утсанд дуудлага, мэдээ­лэл өгдөг. Дууд­лага, мэдээллийнх нь дагуу гэмт хэрэг, зөрч­­лийг таслан зогсоох, нийтийн хэв журам хам­­гаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хан­гах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээр очсон, эсвэл гудамж, талбайд албан үүргээ гүй­цэт­гэж буй цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэр­гүүцэх, хэл амаар доромжлох, занал­хий­лэх, биед нь халдах, үйл ажиллагаанд нь санаатай саад учруулах үйлдэл зарим ир­гэн гаргадаг.
2024-12-20

Хулгайгаар цахилгаан тасалж, хэрэглэгчдийг хохироодог явдал Монголд л бий

Утаа угаараас зугтсан монголчуудын өвөлж­дөг гол газруудын нэг болсон Вьетнамын Фүкүок аралд ца­­­­хилгаан хэсэгхэн зуур тасарч гэнэ. Тэндхийн буу­дал, ам­­­ралтын газруудад байрлаж буй монголчууд энэ та­лаар урьдчилан мэдэгдсэн, уучлал эрсэн “захи­дал” хү­­лээж авсандаа ихэд цочирджээ. Албан мэдэгдэлд нь цахилгаан 30-45 секундийн хугацаанд тасарна гэж дурд­сан нь яг л ёсоор болж, хэд тоолох хооронд л бу­­цаад ирч­­хэж.
2024-12-20

Утааг бууруулах “алсын хараа” байтугай ойрын төлөвлөгөө ч алга

Ердөө гурав хоногийн өмнө буюу энэ са­рын 17-нд Улсын онцгой комисс (УОК) Ерөн­­­­­хий­­­­­лөгч У.Хү­­рэлсүхийн “дохиур”-аар ху­­­рал­­­­­даж, утаа буу­руу­­лах асуудлыг хэлэлцээд, хэд хэ­­дэн шийд­­­вэр гаргасан. Гэтэл сураггүй бо­лоод бай­­сан Ерөн­­­­­­­­­хий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийс­лэ­­лийн За­саг дарга Х.Ням­­­баатар нар маргааш нь гэнэт гарч ирээд, тэд­­­­­­ний юу хэлэлцсэнийг үл тоон, да­хиад л өөр ажил хийх гэж байгаа­­­гаа мэдэгдэв. Товч­хон­­доо, эрх баригчдын хөл, толгой нь ол­­­дохоо боль­­­­чих­­­­­лоо.
2024-12-20

Зөн совин шиг цагаан унага

Эрхэм уншигч танаа, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, орчуулагч, Монгол Улсын Гавьяат барилгачин Алтангэрэлийн Mягмаржавын  хэвлүүлэхээр бэлтгэж буй номын шинэ шүлгүүдээс энэ удаа хүргэж байна
2024-12-19

 Агааржуулалтын хоолой шатаж дөрвөн хүн угаартлаа

Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутагт орон сууцын агааржуулалтын хоолой ша­­таж дөрвөн хүн угаартжээ. 
2024-12-19

Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг “e-Business” системд нэгтгэнэ

Төрийн үйлчилгээний бүтээмжийг дээш­­лүү­­лэх чиглэлээр холбогдох хуулийн төсөл бо­ловс­руулж, Засгийн газрын да­раа­гийн ху­рал­даа­наар хэлэлцүүлэхээр болсныг өчиг­дөр мэ­дээл­лээ. Үүний хүрээнд төрөөс ол­гож буй зөв­шөөрөл, түүнтэй төстэй харил­цааг зохи­цуу­лах, эрх зүйн бусад актын уял­дааг хангахад чиг­лэсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай хуу­лийн төслийг боловс­руулах аж. М
2024-12-19

Дархан-Уулын онцгой байдлынхан хүүхдийн өдөр өнжүүлэхтэй боллоо

Байгууллагын орчинд хүүхдэд ээлтэй орон зай бий болгох, алба хаагчдын ажлын бү­­тээм­­жийг нэмэгдүүлэх зорилгоор онцгой байд­лын­хан Алба хаагчдын хүүхэд хам­гаал­лын бод­­логыг батлан, хэрэгжүүлж буй аж.
2024-12-19

Тэтгэврийг зургаан хувиар өсгөв

Инфляцын түвшинтэй уялдуулж, тэт­гэв­рийн хэмжээг зургаан хувиар нэмэг­дүүл­лээ. Нийг­­мийн даатгалын сангаас олгох тэт­гэв­рийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын түвшинтэй уялдуулж, жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан.
2024-12-19

Байгаль орчны эсрэг зөрчлийн мэдээллийг 117 утсаар хүлээн авч эхлэв

Байгаль орчин, уур амьсгалын өөрч­лөл­тийн яам хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрч­­лийн талаарх мэдээллийг хүлээн авах 117 тусгай дугаарын утсыг өчигдрөөс ажил­луулж эхэллээ.
2024-12-19

Чингэлтэй дүүргийн зарим хорооны нутаг дэвсгэрт их хэмжээний халиа, тошин үүсжээ

Чингэлтэй дүүргийн найм, 17, 23 дугаар хорооны нутаг дэвсгэр зарим хэсэгт их хэмжээний халиа, тошин үүссэн бай­на. Хөрс­нөөс ус нэв­чиж, айл өрхийн хашаа, ний­тийн эзэмшлийн тал­бай руу хальж мөстөөд буй аж. Иймд тус дүүр­гийн Онцгой байдлын хэлт­сийнхэн ир­гэ­дэд эрсдэлээс урьдчилан сэр­гийлж, аюул­гүй байд­лаа хангах талаар заавар, зөвлөмж ур­жиг­дар өгсөн гэнэ. 
2024-12-19

“Эмээлт”-ийн замд хүний амь үрэгдсэн осол гарчээ

Олон нийтийн сүлжээнд ослыг харсан иргэд “Сууд­лын автомашины жолооч, зор­чиг­чийг сог­туу байсан бололтой” хэмээн бичиж буй ч цаг­даагийн байгууллагаас энэ талаарх албан ёсны мэдээллийг өгөхөөс татгалзсан юм.
2024-12-19