Их наяд төгрөгөөр түгжрэлийн голомт бий болгох нь
Хотын дарга Х.Нямбаатар Төв цэнгэлдэх хүрээлэнгээр байн байн эргэлдэж, улмаар “Нийслэл 100 хувь мэдэлдээ авлаа” гэж попорсон нь өнгөрсөн дөрөвдүгээр сард өрнөсөн үйл явдал.
2024-12-19
С.Көрри эхний дөрөвт багтсангүй
NBA-ийн шинэ улирал эхэлснээс хойш холын зайн хамгийн олон шидэлтээ амжилттай болгосон тоглогчдын жагсаалтыг “Миннесота тимбервулвз” багийн лидер Э.Эдвардс тэргүүлж байна
2024-12-18
Утга зохиолын долоо хоногийг нээв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын зохиолчдын эвлэлийнхэн хамтран Утга зохиолын долоо хоногийг “Эх хэл соёл, эх үндэс оршихуй” уриан дор өчигдөр нээв.
2024-12-18
Олны танил хүмүүсийн зохисгүй үйлдэл иргэдийг бухимдуулав
Олны танил хүмүүсийн ёс зүйгүй үйлдэл иргэдийг бухимдуулж, бас хүүхэд, залууст буруу үлгэр дуурайл үзүүлж байна. Жишээ нь, “Этик” продакшны жүжигчин С.Одбаярын бусдыг цохиж гэмтээж буй дүрс бичлэг уржигдар цахим орчинд тархав. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас шалгаж буй юм билээ.
2024-12-18
Э.Лхагва-Очир: Циркийн урлаг бидэнд уран бүтээлчээс гадна тамирчин байх шаардлага тавьдаг
Энэ үзүүлбэрийг 2017 оноос хойш долоон жил гаруй бэлдлээ. Нарны циркийн “Кристал” хэмээх тоглолтод оролцох урилга авснаар Канадын Монтреал хотод энэ үзүүлбэрийг анх бэлдэж эхэлсэн юм. Тоглолтын сандлыг төмрөөр хийсэн, бас гадна үзэмжид нь ч нэлээд анхаарсан. Модерн загварын сандлууд учраас харагдах байдал нь ч сайхан. Гэхдээ хөдөлгөөн ихтэй, урт нарийн хийгдсэнээрээ энэ төрлийн бусад хэрэгслээс онцлогтой. Өндөр бөгөөд урт, нарийн харагдах зориулалттай гэсэн үг. Үүгээрээ дэлхийд анхдагч боллоо.
2024-12-18
Улсын нэгдсэн төсвийн орлого 28.7 хувиар өсжээ
Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний 11 сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг өчигдөр танилцууллаа. Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ өнгөрсөн сарын байдлаар 27.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 28.7 хувиар өссөн байна.
2024-12-18
У.Хүрэлсүхийн “нударган” дор УОК-ынхон гэнэт ухаан оров
Түүнчлэн сайжруулсан түлшийг олон улсын лабораторид шинжлүүлэх гэнэ. “Маш чанартай түлш үйлдвэрлэж байгаа” гэж эрх баригчид сүүлийн зургаан жилийн турш суртал ухуулга хийчхээд одоо чанарт нь эргэлзэж эхэлсэн нь хачирхалтай биш гэж үү. Өнгөрсөн жилүүдэд өчнөөн олон хүн угаартаж амиа алдсаар байхад түлшээ шинжлүүлэхгүй юугаа хийж байсан юм бэ. Бас түлшийг буруу хатааснаас болоод утаа их гарсан гэх “нээлт” хийжээ. Эрх баригчдын энэ мэт “технологи”-оос ажиглавал тэд утаа ихэссэний бурууг нэг талаас иргэдэд, нөгөө талаас түлшинд “тохох” маягаар цаг аргацаасаар хүйтний улирлыг дуусгах төлөвтэй.
2024-12-18
Эрчим хүчний салбарт иргэдийн аюулгүй байдал хөсөр хаягджээ
Цахилгаантай холбоотой ослын улмаас жилд дунджаар 500 мянга орчим хүн амиа алдаж, сая сая хүн бэртэж гэмтдэгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO)-ын мэдээлэлд дурджээ. Энэ төрлийн осол нь ажлын байран дахь үхлийн шалтгааны дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг гэнэ. АНУ-д зөвхөн өнгөрсөн онд гэхэд 300 гаруй ажилтан цахилгааны ослын улмаас нас барсныг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын байгууллага (OSHA)-аас нь мэдээлсэн байна.
2024-12-18
Эмнэлэгт хэвтсэн хүмүүсийг эргэх үйлчилгээ нэвтрүүлжээ
Эмнэлэгт хэвтсэн хүмүүсийг эргэх үйлчилгээг иргэн Ж.Золбоо санаачлан өнгөрсөн сарын 1-нээс нэвтрүүлжээ. “Хүргэлтийн эргэлт” нэртэй уг үйлчилгээ нь Улаанбаатарын түгжрэл, халтиргаа гулгаа, хүйтэн цаг агаараас шалтгаалаад дотнын хүмүүсээ эмнэлэгт хэвтэхэд нь эргэж чадахгүй байгаа иргэдэд туслах зорилготой.
2024-12-17
Ханиад, томууны тархалт 43 хувиар ихэслээ
Нийслэлийн хэмжээний эмнэлгүүд дэх томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг ЭМЯ-наас өчигдөр ээлжит мэдээллээрээ хүргэлээ. Улаанбаатарт ханиад, томууны дэгдэлт алаг цоог хэвээр байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцоож танилцуулсан.
2024-12-17
“Элит балет”-ынхан БНСУ-д тоглоно
Монголын балетын урлагийг олон улсын үзэгчдэд таниулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг “Элит балет” компанийнхан энэ сарын 21-нд БНСУ-д тоглохоор болжээ. Тэд П.И.Чайковскийн алдарт “Щелкунчик ба гайхамшгийн орон”-ыг медиа арт балетын хэлбэрээр Солонгосын “Eoul art center”-т хоёр удаа тоглохоор товлосон байна
2024-12-17
Ерөнхийлөгч агаарын бохирдлыг бууруулах үүрэг өгчээ
Улаанбаатарын агаарын бохирдол хэрээс хэтэрснийг иргэд байнга шүүмжилж буй ч албаныхан тоохгүй байсаар өдий хүрсэн. Нөхцөл байдал үнэхээр хүндэрсэн нь ойлгомжтой тул Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ямартай ч нэг алхам хийе гэж тооцсон бололтой
2024-12-17
ХХААХҮЯ-ны газрын дарга асан Л.Чой-Иш, М.Энх-Амар нарыг дахиад шүүхэд шилжүүллээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Л.Чой-Иш, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан М.Энх-Амар нарт холбогдох, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн дахиад шүүхэд шилжүүллээ.
2024-12-17