Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Тогорууны баярыг 11 дэх жилдээ тэмдэглэнэ

“Тогорууны баяр 2024” арга хэмжээг Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт орших Цагаан нуурын хөвөөнд энэ бямба гарагт зохион байгуулна. 11 дэх удаагийн эл арга хэмжээ нь Монголд болон дэлхийд ховордож буй цэн тогоруу болон ус намгархаг газрын хамгааллыг нутгийн иргэдтэй хамтран сайжруулах, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой. Мөн орон нутаг руу чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго тавьжээ. Монгол оронд долоон зүйлийн тогоруу нутагладаг. Үүнээс зургаан төрлийн тогоруу нь Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт зусаж, намарждаг байна. 
2024-06-05

“Ara fest 2024” нэг сар үргэлжлэх нь

Хамгийн урт хугацаанд үргэлжлэх, хамгийн олон хөтөлбөртэй “Ara fest 2024”-ийг ирэх сарын 1-31-нд зохион байгуулахаар болжээ. Тус фестиваль нь Архангай аймгийн Цэцэрлэг хотоос найман км-ийн зайд орших “Ara complex”-т болох юм байна. Энэхүү арга хэмжээг төрийн байгууллагын оролцоогүйгээр хувийн хэвшлийнхэн хамтран зохион байгуулдгаараа онцлогтой. 
2024-06-05

Богд хааны ордон музейг сэргээн засах ажлын явц 70 хувьтай байна

Үүнд 2.6 тэрбум төгрөг зарцуулж байгаа гэнэ. Богд хааны ордон музейг үүнээс өмнө 1961-1962 онд сэргээн засварлаж байжээ. Өөрөөр хэлбэл, тус музейд сүүлийн 60 гаруй жилийн турш бүрэн хэмжээний засвар хийгээгүй байж. Сэргээн засварлалтыг Энэтхэг, Өмнөд Солонгос улсын соёлын өв, уран барилга сэргээн засварлалтын мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж буй. Уг нь өнгөрсөн онд багтаан дуусгана хэмээж байсан. Богд хааны ордон музейн засварын ажлыг гүйцэтгэж буй “Энэржин” компаниас “Өнгөрсөн онд бороо ихтэйгээс засварын ажлыг удаашруулсан. Энэхүү музей нь энгийн барилга биш тул чимхлүүр ажлууд ихээхэн ордог. Тиймээс хугацаа шаарддаг” гэсэн юм.
2024-06-05

Монголбанк өнгөрсөн сард 1.8 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк энэ он гарснаас хойш 6.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 135.1, Баянхонгор аймаг дахь нь 386.0 кг үнэт металл тус тус худалдан авсан аж. Дээрх дүнгээс 1.8 тонн нь өнгөрсөн сард худалдан авсан үнэт металл юм байна. Энэ нь өмнөх буюу дөрөвдүгээр сарынхаасаа 0.9 тонноор нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Харин 2023 оны мөн үеийнхээс 0.6 тонноор буурсан дүн болжээ. Төвбанкны үнэт металл худалдан авах ханшийг дэлхийн зах зээл дэх үнээр тогтоодог. Өнгөрсөн сард алт худалдаж авах дундаж үнэ 254 657 төгрөг байжээ.
2024-06-05

Соёлын өвийн хууль бус хулгайтай тэмцэхэд олон улстай хамтарна

2017-2021 онд түүх, соёлын 52 дурсгалт зүйл алга болсноос 22-ыг л нь эрэн сурвалжилж олжээ. Соёлын биет өвийн эсрэг гэмт хэргийн тоо буураагүй, 2021 онд гурав, 2022 онд ес, 2023 онд 19 бүртгэгдсэн гэнэ. Тиймээс соёлын өвийн хулгайтай тэмцэх, хамгаалах, эрэн сурвалжлах нэгжийг цагдаагийн хэсэгт байгуулжээ. Энэхүү конвенцод манай улс нэгдсэнээр хууль бусаар экспортолсон соёлын өвүүдээ буцаан авах эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг тус төслийн талаар танилцуулахдаа Соёлын сайд Ч.Номин хэлнэ лээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ.
2024-06-05

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол хавдартай иргэдийг хохироож байна гэв

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 28 855 хүн хорт хавдартай хэмээн бүртгэгджээ. Тэдний эмчилгээнд өмнө дурдсан тогтоол саад учруулж байна гэв. Тухайлбал, өдрийн эмчилгээ хийлгэх хүмүүсээс орлогын түвшин багыг нь эмч сонгохоор заажээ. Энэ нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг зөрчиж байгааг тэд дурдав. Мөн энэхүү заалт нь эмч нарыг авлига руу “түлхэж” байна гэлээ. 
2024-06-05

Цэцийн даргын эрхийг “хязгаарлажээ”

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан болж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаагаа боловсронгуй болгохын тулд зарим арга хэмжээг хэрэгжүүлэхээр тогтжээ. Тухайлбал, Цэцэд ирүүлж буй өргөдөл, мэдээлэл, хүсэлт, гомдлыг гишүүнд хуваарилах болон хуралдааны бүрэлдэхүүн, даргалагчийг томилохдоо тохиолдлын арга ашиглахаар болсон байна. Өмнө нь эдгээрийг Цэцийн дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж байв. Ингэснээр дээрх ажиллагаанд Цэцийн гишүүд эрх тэгш, тэнцвэртэй оролцох боломж бүрдэнэ гэж үзэж буй аж. 
2024-06-05

Үндэсний бичгээ сайн сурсан алба хаагчдад ур чадварын нэмэгдэл олгоно

Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд албан хэргийг хос бичгээр хөтлөх чадварыг заавал тусгах үүргийг Төрийн албаны зөвлөлөөс холбогдох байгууллагын ханд өгөв. Ингэхдээ үндэсний бичгээ сайн сурсан алба хаагчдад ур чадварын нэмэгдэл олгохоор болжээ. 
2024-06-04

Наршихаас сэргийлэхийг анхааруулав

Улаанбаатарт өнөөдөр 28-30 градуст хүрч халах тул наршихаас сэргийлэхийг цаг уурын байгууллагаас зөвлөжээ. Харин баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулсан байна. Тэгвэл маргааш төвийн, нөгөөдөр хойд бүсийн аймгуудаар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй гэнэ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхний зөвлөснөөр наршихаас сэргийлэхийн тулд нүдний шил зүүж, малгай өмсөх нь зүйтэй аж. Мөн гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргахгүй байхыг зөвлөжээ. Түүнчлэн бага насны хүүхдээ машин дотор үлдээхгүй байхыг сануулсан юм. 
2024-06-04

“Дэлхийн ур чадвар” тэмцээнд оролцогчдод мэргэжлийн сэтгэл зүйчид зөвлөх нь

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн ур чадвар” тэмцээн есдүгээр сарын 10-15-нд Франц улсад болно. Тус тэмцээнд 65 орны үндэсний ялагч буюу 22 хүртэлх насны 1500 хүүхэд, залуус 59 мэргэжлээр өрсөлдөх юм. Манай улсаас мужаан, өрөг угсрагч, тогооч, гагнуур, цахилгаанчин, сантехникч, CNC токарийн төрөлд үндэсний ялагч болсон залуус дээрх тэмцээнд өрсөлдөхөөр өдгөө бэлтгэлээ базааж буй аж. Тэд бүгд МСҮТ-ийн суралцагчид аж. 
2024-06-04

Үндэсний номын сангийн салбар энэ сарын 15-наас зуны цагийн хуваарьт шилжинэ

Үндэсний номын сангийн төв байрны уншлага, үйлчилгээ энэ сарын 1-нээс зуны цагийн хуваарьт шилжсэн. Тэгвэл салбар номын сан буюу саяхан ашиглалтад оруулсан байр нь энэ сарын 15-наас зуны цагийн хуваарьт шилжжээ. Ингэснээр ажлын өдрүүдэд 09.00-17.00 цагт нээлттэй байна. Харин амралтын өдрүүдэд ажиллахгүй. Зуны цагийн хуваарьт шилжих хүртлээ даваагаас баасан гарагт 09.00-20.00, амралтын өдрүүдэд 09.00-17.00 цагт ажиллах нь. Зуны цагийн хуваарь есдүгээр сар хүртэл үргэлжилнэ. 
2024-06-04

“Ид шидийн орон” шинжлэх ухааны тоглоомын талбайтай болжээ

Монголд анхдагч шинжлэх ухааны тоглоомын талбайг “Garage team” болон “Дү дү” хүүхдийн музейн хамт олон “Ид шидийн орон” төвийн Улиастай дахь салбарт байгуулж, ашиглалтад орууллаа. Тус тоглоомын талбай болон шинжлэх ухааны танхимыг “Grand circle” кампанийн санхүүжилтээр хүүхдэд ээлтэй, биед сөрөг нөлөөгүй материалаартохижуулжээ. “Garage team” болон “Дү дү” хүүхдийн музейн хамт олон тоглоомын талбай гэхээр гулсдаг, гүйдэг гэх хэвшмэл ойлголтыг халсан байна. Үүний оронд хүүхдүүд тоглоомоор дамжуулан суралцаж, аливаа зүйлсийг танин мэдэх боломжтой гэх уриалгыг олон нийтэд хүргэхээр зорьж буй гэнэ. 
2024-06-04

ХСҮТ-ийн цэвэр ус түгээх системийг иж бүрэн шинэчиллээ

Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн санхүүжилтээр Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн цэвэр ус түгээх системийг бүрэн шинэчилжээ. 1982 онд ашиглалтад оруулсан ХСҮТ-ийн барилгын ус хангамжийн систем нь зэвэрч муудан тусламж, үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх болоод байжээ. Харин өнгөрсөн оны гуравдугаар сараас хэрэгжүүлсэн, 217.1 мянган ам.долларын өртөг бүхий уг төслийн хүрээнд тус эмнэлгийн 10 блок барилгын 20 000 ам метр талбайтай, цэвэр усны 9000 м урт шугам сүлжээг иж бүрэн шинэчлэн сольсон байна.
2024-06-04

Паркийн тоглоомуудыг будах бус, шинэчлэх цаг болжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнгөрөгч бямба гарагт тохиолоо. Эл өдрөөр нийслэлийн төв талбай болон хүүхэд зориулсан үйл ажиллагаа явуулдаг газрууд олны хөлд дарагдсан юм. Хүүхэд багачуудын хувьд баяр тэмдэглэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, ая тухтай үйлчлүүлэх газар манай улсад ховор гэдэгтэй маргах хүн гарахгүй. Тэдний хувьд тоглож наадах боломжтой, олноороо зорин очдог газруудын нэг нь Үндэсний соёл, амралтын хүрээлэн буюу олны нэрлэж заншсанаар хүүхдийн парк юм. Үндэсний соёл амралтын хүрээлэн өнөө жилийн хүүхдийн баяраар ч олны хөлд дарагдаж, хүн зөрөх зайгүй болов. 
2024-06-04

“The MongolZ”-ынхон Европын багуудыг хожиж, аваргаар тодорлоо

Монголын электрон спортын холбооноос 100 мянган ам.долларын шагналын сантай “Nomadic masters” тэмцээн зохион байгуулав. Тус тэмцээний финалын тоглолт “Степпе арена”-д боллоо. Дээрх тэмцээнд Монголоос гурав, Европоос дөрөв, өмнөд хөршөөс нэг баг оролцсон юм. Алтан медалийн төлөө манайхаас “The MongolZ”-ынхон сингапур эзэнтэй, Европт төвтэй “Bleed esports” багийнхантай тоглосон. Хоёр баг өмнө нь дээд бүсийн финалд ч таарч байсан тул тэмцээний уур амьсгал өрсөлдөөнтэй байв.
2024-06-04

АНУ руу шууд нислэг үйлдэхээр аудитын шалгалтад бэлтгэж байна

Монголоос шууд нислэгээр АНУ-д очих боломжийг нээхээр ажиллаж буйгаа Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв. Үүний хүрээнд “The Wicks group consulting” компанийн есөн хүний бүрэлдэхүүнтэй баг зөвлөх үйлчилгээ үзүүлж буй аж. Тэд АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудитын шалгалтад бэлтгэхэд нь Иргэний нисэхийн ерөнхий газрынханд дэмжлэг үзүүлж байгаа юм. Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг Засгийн газар өнгөрсөн онд баталсан. Ингэхдээ “Энэ оны II улиралд багтааж нислэг үйлдэнэ.
2024-06-04

Боловсролын систем сурагчдад эргэцүүлэх чадвар олгохгүй байна

Удахгүй болох их, дээд сургуульд элсэх шалгалтдаа чөлөө завгүй бэлтгэх өсвөр үеийнхэн, уншиж, бичиж, нэмж, хасаж сурсандаа баяр нь бялхаж, том давааны ард гараад буй зургаан настнууд, эцэг, эхчүүд, уул шиг бичиг, цаасаа эмхэлж, дүнгээ “өрөх” багш нарын хувьд сэтгэл тэнийж, завсарлага авах үе ирээд байна. Сүүлийн жилүүдэд манай улс олон салбартаа хөндлөнгийн зүгээс дүн тавиулаад буй. Тэдний нэг нь сурлагын амжилтын олон улсын PISA үнэлгээ. “Математик, физик л амьдралд хэрэгтэй. Дуу хөгжим, уран зохиол, дүрслэх урлагийн хичээлийг ер нь заахгүй байхад ч яах вэ дээ” хэмээн ярилцах эцэг, эхчүүд байдаг. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг цөөлөх сураг өнгөрөгч сард дуулдах төдийд дээрх хичээлүүд толгой дарсан.
2024-06-04

Аюулт үзэгдэл, ослын улмаас хоёр хүн нас барж, зургаан иргэн гэмтэв

Нийслэлийн найман дүүрэг, 18 аймгийн 28 сумд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 88 удаагийн дуудлага бүртгэгджээ. Үүнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 10 тохиолдоор буурсан байна. Аюулт үзэгдлийн улмаас хоёр иргэн нас барж, зургаан хүн түлэгдэж гэмтжээ. Харин нийслэл, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид хоёр хүний амь аварсан аж. Нийт дуудлагын 51 нь гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байж. Ус, цаг уурын болон геологи, биологийн гаралтай аюулт үзэгдэл долоон удаа тохиолдсон байна. Тодруулбал, хүний үйл ажиллагаатай холбоотой буюу өндрөөс унах, шаварт суух, зам, тээвэр, усны болон бусад төрлийн осол 10 удаа гарсан бол зоонозын халдварт боом өвчний нэг тохиолдол бүртгэгджээ.
2024-06-04

МАН-ын бүлэг дөрвөн жилд 126 удаа хуралджээ

УИХ дахь бүлгүүд өчигдөр хуралдав. АН-ынхан мэдээлэл хийсэнгүй. Харин МАН-ын бүлэг өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа тайлагнасан юм. Тэд нийт 126 удаа хуралдаж, 320 гаруй асуудлыг хэлэлцэн шийджээ. Парламент дөрвөн жилийн хугацаанд 2000 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэж, шийдвэрлэсэн аж. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын, Боловсролын багц, УИХ-ын сонгуулийн, Эрүүл мэндийн багц, Баялгийн сангийн тухай зэрэг чухал хуулийг мөн баталсан. Тус намын бүлгийн дарга Н.Тогтохсүрэн “Эдгээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж, батлах гол ачааллыг манай намын бүлэг үүрсэн.
2024-06-04

Нийслэлийн төсвийг дахин тодотгох нь

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Засаг дарга Х.Нямбаатар өчигдөр нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. Улаанбаатарын энэ оны төсвийг хоёр дахь удаагаа тодотгох гэж буй нь энэ юм. Нийслэл 500 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд 2024 онд багтаан арилжихаар болсон. Үүнтэй холбоотойгоор төсөвт дахин өөрчлөлт оруулах гэж буй аж.
2024-06-04