Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Галт сумд газар 5.9 магнитудын хүчтэй хөдөлж, чичирхийлэл нь долоон аймаг болон нийслэлийн иргэдэд мэдрэгдэв

Газар хөдлөлийн чичирхийлэл Хөвсгөл, Архангай, Завхан, Булган, Орхон, Дархан-Уул, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотын иргэдэд мэдрэгдсэн байна.
2024-11-29

Эрчим хүчний компаниуд цахилгааны алдагдал, хэрэглээгээ бууруулж, 11.6 тэрбум төгрөг хэмнэх нь

Дулааны цахилгаан станцууд болон цахилгаан түгээх, дамжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын түлшний зарцуулалт, дотоод хэрэгцээний эрчим хүчний хэмнэлт, алдагдлын хувь, үр ашгийн үзүүлэлтийн 2025 оны зорилтот түвшнийг шинэчлэн тогтоосноо Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.
2024-11-29

“Босоо ноён” клубийн тамирчид ДАШТ-ээс алт, хүрэл медаль хүртлээ

Италийн Монтесильвано хотод зохион байгуулсан өсвөр үеийнхний ДАШТ-д Монголын тамирчид 80 гаруй орны шатарчидтай улсаа төлөөлж өрсөлдсөн. Дээрх тэмцээнд оюунаа сорьсон тамирчдаас шагналын салхи хагалж, “Босоо ноён” клубийнхнээс 31 дүгээр сургуулийн 5а ангийн сурагч И.Цэлмүүн 8.5 оноо авч, xүрэл медаль xүртэв.
2024-11-28

Азийн өвөрмөц амьтдад Монголоос соотон алагдаага багтав

Английн ВВС телевизийн бүтээсэн Ази тивийн өвөрмөц, ховор амьтдын тухай “Asia” баримтат, цуврал кинонд Монголоос соотон алагдаага (алагдаахай)-ыг онцолжээ. Дэлхий дахинаа алдартай агентлагийн уран бүтээлчид манай улсад л харж болох нэн ховор төрөл зүйлийг дүрс бичлэгт буулгахаар Өмнөговь аймагт хоёр жил дараалан, тус бүр нэг сарын хугацаанд ажилласан гэнэ. ВВС-гийнхэн уг бүтээлээ удахгүй олны хүртээл болгохоор төлөвлөж, триллерийг нь цацаад байна.
2024-11-28

Монголд стандартын шаардлага хангах шошготой бүтээгдэхүүн нүдний гэм

Монголчууд бид аливаа зүйлийн үзэмжид ихээхэн анхаарал хандуулдаг. Шинэ загварын гар утас гарахад хуучнаа хурдхан шиг л зарж, дараагийн загварыг нь авдаг. Азын гэх дугаар анддаггүй, аль түрүүлж авснаараа “зиндаархдаг” ард түмэн. Шинэ утас, автомашин авахдаа эд анги бүрийг нь нарийн шинжиж, бараг л “ясыг нь цайтал” шалгадаг.
2024-11-28

СУРВАЛЖИЛГА: Яруу найргийн их баярыг “Морин хуурын хэл” өнгөллөө

Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-42” яруу найргийн наадам Бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр болж өнгөрлөө. Энэ жилийн хувьд Соёлын төв өргөө шиг өргөн хүрээтэй танхимд бус, цомхон суудалтай Улсын филармонийн концертын танхимд болов. Наадам эхлэхээс дуусах хүртэл хоосон суудал харагдсангүй. Түүнчлэн цөөнгүй үзэгч танхимыг захалж зогсоод, яруу найрагчдын шүлэг бүтээлийг сонсож байв. 30 дахь удаагийн “Болор цом”-ын тэргүүн яруу найрагч Н.Гантулга, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Гантигмаа нар наадмыг хөтөллөө.
2024-11-28

Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв

Засгийн газар 2025 оныг “Залуусыг дэмжих жил” хэмээн зарласан. Үүний хүрээнд Залуучуудын хөгжлийг дэмжих дунд хугацааны стратеги хэрэгжүүлэх гэнэ. Уг стратегийг Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд даалгажээ. Мөн залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлого, стратегийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулжээ.
2024-11-28

Хөхний хорт хавдраар жилд 344 хүн өвчлөв

Манай улсын эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож буй таван төрлийн хавдрын дөрөвт нь хөхнийх бичигдэж байна. Энэ төрлийн хорт хавдраар өвчлөгсдийн тоо сүүлийн таван жилд тогтмол өссөнийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцуулсан тоон мэдээллээс харж болно. Өнгөрсөн онд хөхний хавдрын 344 шинэ тохиолдол бүртгэгдэж, өвчилсөн нийт хүний тоо 2438 болжээ. Мөн эл хавдрын улмаас 90 хүн нас барсан байна.
2024-11-28

Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авчээ

БНХАУ-ын Шямэнь хотноо зохин байгуулсан дэлхийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнээс С.Тулга дасгалжуулагчтай Монголын баг хүрэл медаль хүртэв.
2024-11-27

Олон улсын байгууллагууд эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлнэ гэв

Эрүүл мэндийн яам, ДЭМБ, НҮБ-ын агентлагууд хамтран “Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг уржигдар зохион байгуулжээ.
2024-11-27

Ямааны годрон өвчний улмаас малаа алдсан иргэдэд 2.8 тэрбум төгрөг олгоно

Ямааны годрон өвчний улмаас малаа алдсан иргэдэд 2.8 тэрбум төгрөг олгохоор Засгийн газраас шийдвэрлэжээ. Эл өвчний улмаас 91 өрхийн 14 252  ямааг устгасан байна.
2024-11-27

Ипотекийн зээл иргэдийг залхаан цээрлүүлж, “харгис хэлцэл”-д хөтөлж байна

Манай улс бага орлоготой иргэдийг байр худалдан авах боломжоор хангах зорилготой “Орон сууцын ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөр”-ийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс хойших хугацаанд 120 мянга гаруй өрх ипотекийн зээлээр орон сууцтай болжээ. Тэдэнд олгосон нийт зээлийн хэмжээ нь 7.7 их наяд төгрөг.
2024-11-27

Д.Нямбилэг: Спортын гэрэл зурагчид ашгийн төлөө бус, хоббигоор ажилладаг

“Токио-2020” зуны 32, “Бээжин-2022” өвлийн 24, 33 дахь удаагийн “Парис-2024” олимпын наадамд Спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, спортын гэрэл зурагчин Д.Нямбилэг оролцсон юм.  Түүний хувьд бага наснаасаа спортод шимтэгч байжээ. Уг нь тэрбээр ОХУ-д цахилгааны инженер мэргэжил эзэмшсэн юм байна. Харин одоо бол спортын гэрэл зурагчин төдийгүй гэр ахуйн тавилга үйлдвэрлэгч “Mirmebel” компанийн үүсгэн байгуулагч. Сурвалжилсан олимпын наадмуудынх талаар түүнтэй ярилцлаа.
2024-11-27

Уулгүй талд цусгүй тулаан эхэллээ

Дэлхийн шатрын аваргын төлөөх халз өр­сөлдөөн аваргаа хамгаалагч БНХАУ-ын Дин Лижэнь, Энэтхэгийн их мастер, 18 настай Гукеш Доммаражийн хооронд эхэл­лээ. Уг “тулаан”-ыг Сингапур улсад зохион бай­гуу­ла­хаар өнгөрсөн долоодугаар сард Олон улсын шат­рын холбоо (ФИДЕ) шийдвэрлэсэн юм. “Син­гапур бол аялал жуулчлал, бизнесийн дэл­хийд алдартай хотоос гадна амбиц, авьяаст­нууд бүхий шатрын спортын том төв болсон” гэж тус хол­бооны ерөнхийлөгч А.Двор­кович мэдэгдэж байлаа.
2024-11-27

“Витафит милк” ХХК-ийн ажилчдын байранд хүн амиа алджээ

Сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Витафит милк” ХХК-ийн ажилчдын байранд 27 настай залуу учир битүүлгээр нас баржээ.
2024-11-27

“Backstreet boys” хамтлагийнхныг Монголд авчрахаар хэлэлцээр хийж байна”

Хэзээ, хаана тоглох, тасалбарын үнэ хэд байх талаар одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй. Олон улсын өндөр зэрэглэлтэй хамтлаг учраас Монголд тоглуулахад тодорхой хэмжээний шаардлага тавьдаг юм байна. Иймд гэрээний шаардлагыг биелүүлэхээр ажиллаж байгаа аж
2024-11-27

Дарга нар Үндсэн хуулийн ойн баяр тэмдэглэж, иргэд эрхээ эдлэхийн төлөө жагсав

-Үндсэн хууль бүхэлдээ Монголын ард түмэн, төр засгийн бодлогын тусгал юм-
2024-11-27

Хотын соёл хотын даргаас эхэлнэ

-Асуулт тавихаар загнуулчих юм. Бараг хоёр цаг загнууллаа. Бид сөрөг хүчний хувьд болохгүй асуудлуудыг л эсэргүүцсэнээс биш, зөвийг нь дэмжинэ. Гэтэл хотын дарга ялархаж, гомдож, уурлаж байна. Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хэдэн хувийг хэрэгжүүлсэн бэ. Таны мөрийн хөтөлбөрт агаарын бохирдлыг бууруулах заалт оруулсан уу?  -Та улстөржсөн зүйл ярьж байна. Би бүр илүү улстөржсөн хариулт өгье. Ах нь чам шиг хүний суудлыг булааж авах гэж явж байгаагүй. Би дандаа сайн ажиллаж, дэвшиж ирсэн. Сонгуулиар би царай алдаж явдаггүй.
2024-11-27

“Баавгай болохсон”-ыг олон улсын нислэгийн кино санд байршуулжээ

Найруулагч Б.Золжаргалын “Баавгай болохсон” бүтээлийг “Qatar аirways”, “Lufthansa”, “United аirlines”, “British аirways” зэрэг авиа компанийн дэлгэцнээ гаргаж эхэлжээ.
2024-11-25

Талийгаач хүүгийн ээж шүүх шинжилгээний дүгнэлтийг эсэргүүцэж буйгаа мэдэгдэв

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд байрлах “Буман жаалууд” цэцэрлэгт өнгөрсөн сарын 28-нд нэг ой хоёр сартай хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Урьдчилсан байдлаар хүүг хахсаны улмаас нас барсан гэж үзсэн бөгөөд хэргийг тус дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст мөрдөн шалгаж буй.
2024-11-25