Үерийн эрсдэлтэй бүсээс 50 айлыг нүүлгэн шилжүүлэв
Туул голын усны түвшин энэ жил их хэмжээгээр нэмэгджээ. Одоогоор 1966 оны их үерийн түвшнээс 20-40 см-ээр давж үерлээд буй гэнэ. Үүний улмаас уржигдар Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат, “Сонгино” амралтын газрын орчимд Туул голын эрэг нурж, тухайн хэсэг дэх айлууд усанд автах эрсдэлтэй нөхцөл байдал үүсжэ
2024-07-30
Тэрэлжийн зам экстрим уралдааны талбар болжээ
“Go Mongolia” уриан дор эх орноо олон улсад сурталчилж, жуулчдыг татахыг зорьж буй манай улсын зам, дэд бүтцийн нөхцөл байдал ийм байна. Нийслэлд хамгийн ойр аялал жуулчлалын гол бүс нутаг гэгддэг Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь Мэлхий хаданд очих гэж жуулчид ийм энхэл донхол, нүхэн эвдрэлтэй замаар сэгсчүүлэхээс аргагүйд хүрчээ. Ямар сайндаа хөтөч, тайлбарлагч нар нь “Яст мэлхийн хурдаар зүтгүүлсээр Мэлхий хаданд хүрлээ. Ахиж тийшээ жуулчинтай зүглэлтгүй”, “Энэ тамын замаар олон жил зорчиж байна. Нэмээд том, жижиг нийлсэн 20 гаруй “тогоо” үүсчихэж” хэмээн ёжлон, шүүмжилж буй юм.
2024-07-30
Зарим чиглэлийн автобусыг түр хугацаанд “Драгон”-оос явуулна
Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд гарах зорчигч тээврийн бүх автобусыг өчигдрийн 13.00 цагаас эхлэн хоёр өдрийн турш “Драгон” авто буудлаас явуулахаар болсныг Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс мэдээлэв. Учир нь “Номин” авто буудлын өмнөх замын хөдөлгөөнийг хааж, засаж буй аж. Үүнтэй холбоотойгоор тус авто буудлаас явуулж байсан автобуснуудыг түр хугацаанд “Драгон” руу шилжүүлэх зохицуулалт хийжээ.
2024-07-29
Б.Амин-Эрдэнэ түрүүлж, С.Ган-Эрдэнэ ОУИМ цолны болзол биелүүллээ
Тайландын Пукет аралд энэ сарын 21-27-нд зохион байгуулсан “Blue chevaliers internation¬al open-Phuket” олон улсын шатрын нээлттэй тэмцээнд Монголын зургаан тамирчин дасгалжуулагч Г.Мөнхгалын удирдлагад оролцлоо. Тэднээс эмэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн шатрын холбооны мастер Б.Амин-Эрдэнэ таван хожиж, тус бүр хоёр тэнцэн, хожигдсоноор зургаан оноотой түрүүлж, аваргын цом гардав. Тэгвэл эрэгтэйчүүдээс Г.Мөнхгал долоон оноотой тэмцээнээ өндөрлүүлж, шагналт IV байр эзэлжээ
2024-07-29
Элэгний В, С, D вирустэй, эсэхээ шинжлүүлээрэй
Гепатиттай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиов. Манай улс элэгний хавдрын өвчлөл болон нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлдэг. Эл хавдрыг үүсгэж буй гол шалтгаан нь В, С, D вирусийн халдвар юм. Мөн архи, мансууруулах бодисын хэрэглээ, зохисгүй хооллолт, таргалалт зэрэг нь элгийг гэмтээдэг байна. Үүнээс гадна элэгний өөхлөлт, антибиотикийн зохисгүй хэрэглээ нь гэмтээх шалтгаан болдог. Энэ тухайд ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эмч Б.Батсүх “Элэгний өвчлөл нь манай улсын эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг. В, С вирусийн халдварыг илрүүлж, эрт эмчлээгүйн улмаас маш олон хүн элэгний хатуурал, хорт хавдраар нас барж байна
2024-07-29
Цэцэг бус, хөшөө “суулгаж”, олны нүдийг хуурав
Нийслэл энэ зун бараг л цэцэгт “дарагдсан” гэх мэдээллийг албаныхан өгөх болсон. Тухайлбал, “Улаанбаатар хотод 15 нэр, зүйлийн 1.2 сая цэцэг суулгаад байна” гэж нийслэлийн ЗДТГ-аас мэдээлжээ. Харамсалтай нь, хотын зам, талбай цэцгээр дүүрч, өнгө үзэмж нь төдийлөн сайжирсангүй. 2-3 хүрэхгүй ам метр буюу хэсэгхэн газарт хэдхэн цэцэг суулгасантай хааяа нэг дайралдана. Тэдгээр нь ихэвчлэн хотын төв хэсэгт болон гол замуудын ойр орчимд л харагдах аж. Харин бусад хэсэгт, тэр тусмаа хотын захаар цэцэгт болон ногоон байгууламж нүдний гэм хэвээрээл байна
2024-07-29
Аваргалах нь тодорхой тамирчид
“Парис-2024” олимпын наадамд тамирчид 329 багц медалийн төлөө өрсөлдөж буй. Эдгээрээс зарим төрөлд аваргалах баг тамирчдын нэрс нэгэнт тодорхой болсон гэж хэлж болохоор байна. Ингээд алтан медаль авах 99 хувийн боломжтой гэгдэж буй баг тамирчдыг танилцуулъя.
2024-07-29
“Зууны уралдаан” хэний ялалтаар өндөрлөв
Зуны 33 дахь олимпын наадмын усанд сэлэлтийн тэмцээн төгс гэмээр эхэлж, эмэгтэйчүүдийн 400 метрийн чөлөөт сэлэлтийн финалд дэлхийн дээд амжилтыг эзэмшигч гурван тамирчин (тэр дундаа олимпын хоёр аварга) өрсөлдлөө. Тодруулбал, энэ төрөлд олимпын аваргын алтан медалийн хувь заяаг Австралийн А.Титмус, АНУ-ын К.Ледецки, Канадын С.Макинтош нар шийдсэн юм. К.Ледецки 2016 оны олимпод энэ төрөлд дэлхийн дээд амжилт тогтоож байсан. .Титмус 2022 оны олимпод аваргалсан
2024-07-29
Сурах бичгийн эх зохиох, хянах багт 254 хүн ажиллах нь
Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, хянах багийг 254 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр баталжээ. Тодруулбал, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалыг Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний тогтоолоор баталсныг удирдлага болгосон байна. Энэхүү хянах баг нь зохион байгуулалт, сургалтын хөтөлбөр болон сурах бичиг боловсруулах, эдгээрийг хянах зэрэг хэсгээс бүрдэж буй аж.
2024-07-29
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Э.Баттулгыг томиллоо
Нэр, бүтцийг нь өөрчлөөд буй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Э.Баттулгыг томилжээ. Тэрбээр 2022-2023 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан бөгөөд ойлголцож, хамтарч ажиллаж чадаагүй гэдэг шалтгаанаар, салбарын сайдынх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Тэрбээр үүнийг хууль бус шийдвэр хэмээн гомдол, нэхэмжлэл гаргасныг хууль хяналтын байгууллага шалгаад, түүний талд шийдвэрлэсэн тухай цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд мэдээлж байв
2024-07-29
Таван настай хүүхэд машин хөдөлгөснөөс осол гаргав
Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт автомашин өнхөрч хүүхэд мөргүүлсэн гэх дуудлага цагдаагийн байгууллагад өнгөрсөн сарын 2-нд бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж, шалтгаан, нөхцөлийг тодруулжээ. Өлзийт сумын иргэн Б-гийн эзэмшлийн “Аванте” маркийн автомашин дотор таван настай хүүхэд байхдаа хурдны хайрцаг буюу арааг нь салгах үед машин өнхөрчээ
2024-07-29
Усанд осолдсон 20 хүүхдийн зургаа нь хоёр хүртэлх настай байжээ
Он гарснаас хойш уржигдрын байдлаар бага насны хүүхэд усанд осолдож эндсэн талаарх 20 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, дэслэгч С.Мягмарсүрэн “Усанд осолдсон 20 хүүхдийн зургаа нь хоёр хүртэлх насных байна. Ийм харамсалтай хэрэг олноор гарч буй нь эцэг, эхийн хараа хяналтгүй байдалтай шууд холбоотой. Хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол, мөрөн, нуур, тогтоол усны орчимд тоглуулахгүй, ганцааранг нь орхихгүй байхыг анхааруулъя
2024-07-29
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын холбогдсон хэргийг хараат бусаар шалгахад анхаарна
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай Б.О энэ сарын 23-нд Улсын гуравдугаар төв эмнэлэгт нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ хэрэгт ихээхэн анхаарал хандуулж буйгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдэж байв. Тэгвэл тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт талийгаач О-ын ар гэрийн төлөөлөл, өмгөөлөгчтэй ХЗДХЯ-ны байранд уулзжээ. Гэвч хүний амьтай холбоотой, хариуцлага нэхсэн уг уулзалтад холбогдох байгууллагуудын дарга нар нь очсонгүй
2024-07-29
Олон улсын физикийн олимпиадад оролцсон бүх сурагч амжилт гаргалаа
54 дэх удаагийн олон улсын физикийн олимпиадыг Иран улсын Исфахан хотод энэ сарын 21-29-нд зохион байгууллаа. Тус олимпиадаас “Сант” сургуулийн сурагч Г.Азжаргал мөнгөн медаль хүртжээ. Түүнчлэн “Сант” сургуулийн сурагч С.Атархүү, “Шинэ үе” сургуулийн суралцагч Г.Батбаяр нар хүрэл медалийн эзэн боллоо. Мөн нийслэлийн I сургуулийн сурагч М.Мөнх-Оргил болон Орхон аймаг дахь Японы шинжлэх ухаан, технологийн сургуулийн сурагч Э.Ичинбат нар хүрэл медаль хүртэв
2024-07-29
Азийн цууцилын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг судалж байна
Монголын шувуу хамгаалах төвийн харьяа шувуу судлалын “Чух” суурингийн судлаачид олон улсад ховордож болзошгүй ангилалд багтсан Азийн цууцил шувуунд сансрын дохиолол бүхий дамжуулагч зүүж, нүүдэл, шилжилт хөдөлгөөнийх нь талаар мэдээлэл цуглуулж эхэлжээ. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Чух нуур орчимд судалгаа, хяналт мониторинг тогтмол хийдэг тус байгууллагынхан өнгөрсөн тав, зургаадугаар сард 14 зүйлийн 68 бодгаль эргийн, бусад 19 зүйлийн 35 амьтан бөгжилсний дөрөв нь дээрх төрлийн ховор шувуу гэнэ
2024-07-29
Хүйсийн тэгш эрх, хүртээмжтэй байдлыг хангасан олимп эхэллээ
Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон олимпын наадмын гал Парис хотын тэнгэрт аслаа. Франц улсын нийслэл Парис хотноо болж буй энэ удаагийн наадмын нээлт анх удаа цэнгэлдэхийн гадна буюу Сена мөрний дагуу болов. Тус хотноо 100 жилийн дараа зуны олимп зохион байгуулж буй нь энэ аж. Парист өмнө нь 1900, 1924 онд буюу хоёр удаа олимп болж байсан юм.
2024-07-29
Тогооч нар туршлага солилцоно
Шилдэг тогооч нараас суралцах, туршлага солилцох боломж олгох “Chefs networking” эвент ирэх сарын 10-нд “Holiday inn” зочид буудлын хурлын танхимд болно. Тус эвентэд оролцсоноор олон улсад мэргэжлээрээ суралцаж ирсэн тогооч нарын “Master”, “Junior class” хичээлд хамрагдаж болох аж. Тухайлбал, Франц улсын Лион хотын “Institut paul bocuse”-ийн тогооч Д.Бямбасүрэн “Франц нарийн боовны онцлог ба шеф бэлтгэх систем” гэсэн сэдвээр илтгэл тавина
2024-07-26
1010 цэцэрлэгээс 539 нь номын сантай болжээ
Өнгөрсөн хичээлийн жилд 1010 цэцэрлэгээс 539 нь хүүхдийн номын сан байгуулсан байна Эдгээр цэцэрлэгийн 7682 бүлгийн номын санд нийт 291 гаруй бүтээл бий аж. Номын сангийн үйл ажиллагааны нэг хэсэг болох “Хамтдаа уншицгаая”, “Явуулын номын сан”, “3өөврийн номын төв”, “Номтой нөхөрлөе”, “Бяцхан номын санч”, “Номын ертөнцөөр аялцгаая”, “Нэг хүүхэд-нэг ном” зэрэг үйл ажиллагаанд давхардсан тоогоор 351 000 хүүхэд хамрагджээ. Номоор дамжуулан хүүхдийн хөгжлийг дэмжих уг арга хэмжээнд багачууд тун идэвхтэй хамрагдсан гэнэ. Цэцэрлэг бүр номын төрөл, хүртээмжийг нэмэх зорилготой ажиллаж буй аж
2024-07-26