Ц.БАЗАРРАГЧАА: Олон өвчний эх үүсвэр, шалтгаан нь амны хөндийд байдаг
Иргэдийн дунд буйлны үрэвсэлт өвчин элбэг болсныг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Буйлны үрэвсэл нь шүдний тулгуур эдийг гэмтээж, цаашид 240 гаруй өвчин, 11 төрлийн хавдар үүсгэх аюултай гэнэ. Тиймээс хүндрэхээс нь өмнө эмчилж, эрсдэлээс сэргийлэх нь чухал юм байна. Энэ төрлийн өвчнөөс хэрхэн сэргийлэх болон хэдийн үрэвссэн бол ямар арга хэмжээ авбал зохих талаар анагаах ухааны доктор Ц.Базаррагчаатай ярилцлаа. Тэрбээр шүдний эмч, амны хөндийн нян судлаач, эрүүл ахуйч, хүүхдийн гажиг заслын мэргэжлийн эмч юм.
2024-07-18
Хонконгийн багийг ялбал аваргын төлөө тоглоно
Эмэгтэйчүүдийн талбайн теннисний багийн ДАШТ, “Billie jean king cup” тэмцээний Ази тивийн II хэсгийн шалгаруулалт энэ сарын 15-21- нд Малайз улсад үргэлжилж буй. Ази тивийн I хэсэгт Япон, БНСУ, БНХАУ, Шинэ Зеланд, Энэтхэг зэрэг шилдэг тамирчидтай улс багтдаг. Манай улсын хувьд II хэсэгт багтдаг юм. Уг тэмцээнд манай тамирчид сүүлийн хоёр жил амжилттай оролцож тивийн I хэсэгт шалгарахад тун ойрхон байв. Манай охидоос Ч.Маралгоо эхний хоёр тоглолтод Пакистаны тамирчныг тус бүр 6:0, 6:0 оноогоор буулган авч, гурав дахь тоглолтод Ч.Мартаа, Э.Соном-Янзум нар өрсөлдөгчөө 6:1, 6:0-ээр хожсон
2024-07-18
“Булган СП фалконс”, “Хангарьд”-ынхан супер цомын төлөө тоглох нь
Монголын хөл бөмбөгийн нэр хүндтэй тэмцээний нэг болох супер цомын төлөөх улирлын нээлтийн тоглолт ирэх сарын 11-нд 19.15 цагт болно. Уг тоглолт Монголын хөл бөмбөгийн холбооны ногоон талбайд өрнөх юм. Энэ үеэр дээд лигийн аварга болон тус холбооны цомын эзэн “Булган СП фалконс” багийнхантай 2023- 2024 оны лигийн мөнгөн медальт “Хангарьд” клубийнхэн өрсөлдөх нь
2024-07-18
Б.Эрхэмбилэг “Дэлхийн цом”-д дэд байрт шалгарчээ
Нийслэлийн даамын холбоо, Олон улсын даамын холбоотой хамтран 64 буудалт даамын “Дэлхийн цом”-ын “Mongolia-2024” тэмцээнийг эх орондоо зохион байгуулав. Тус тэмцээнд гадаад чансаа нь 2000-аас дээш оноотой, олон улсын мастер цолтой ОХУ-ын есөн тамирчин өрсөлдсөн юм. Блиц (түргэн) төрөлд эрэгтэйчүүдээс Гуляев Николай, эмэгтэйчүүдээс Леопольдова Ника түрүүллээ. Манайхаас B хэсэгт 17 насны хөвгүүдийн ангилалд Н.Түвшинбаяр хүрэл медаль зүүж, хамгийн сайн тоглосон тамирчны шагналыг Дэлхийн даамын холбооны мастер А.Дашчирэв гардсан
2024-07-18
Дугуйчид багтаа 25 оноо авчирлаа
Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийнхан Төвөдийн өндөрлөгт болсон “Tour of Qinghai lаke” олон улсын тэмцээнд хурд сорьж, багтаа 25 оноо авчрав. Энэ нь Олон улсын дугуйн холбооноос зохион байгуулдаг, чансаа өндөр тэмцээнүүдийн нэг юм. Манай тамирчдаас долоо дахь өдрийн уралдаанд дэлхийн аварга Б.Тэгшбаяр II байрт орсон. Тэрбээр найман өдрийн нийлбэр дүнгээр 22-т жагсаж, ОУХМ Б.Идэрболд 25-д бичигдлээ
2024-07-18
Мастеруудын наадмаас хоёр мөнгөн медаль хүртэв
АНУ-ын Охайо мужийн Кливленд хотод Пан-Америкийн мастеруудын наадам энэ сарын 12-нд эхэлсэн. Ес хоног үргэлжлэх тус наадамд спортын 24 төрөлд 50 орны 10 гаруй мянган тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Монголын зургаан харваач байт харвааны төрөлд 17 орны 300 гаруй тамирчинтай таван насны ангилалд цэц сорьсон. Эрэгтэйчүүдээс энэ удаа рекурв төрөлд ОУХМ Г.Мягмардорж 30-аас дээш насныхны ангилалд, С.Төртогтох 60-аас дээш насныхад тус бүр мөнгөн медаль хүртжээ
2024-07-18
Манай харваачид дэлхийн нүүдэлчдийн их наадамд цэц сорино
“Хан-Монгол” морьт харвааны клубийн сургалтын төвд дэлхийн нүүдэлчдийн их наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорилго тэмцээн зохион байгууллаа. Уг тэмцээн нь морьт харвааны ази төрөл, турк харваа, цамхаг харваа, зоос намнаа гэсэн төрлөөр болсон юм. Олон харваач оролцож, өрсөлдөөн ихтэй болсон дээрх тэмцээнд дөрвөн төрлийн нийлбэр дүнгээр “Намнаа” академийн харваач Н.Алтанхуяг түрүүлж, шилдгээр тодров
2024-07-18
Азийн өвлийн наадамд оролцох багийн ахлагчаар Б.Жавхланг томилов
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар “Парис-2024” зуны олимпын наадмын мэдээлэл, баг тамирчдын зохион байгуулалтын талаар хэлэлцсэн байна. Мөн ирэх жилийн хоёрдугаар сарын 7-14- нд өмнөд хөршийн Харбин хотод болох Азийн өвлийн IX наадамд оролцох манай баг тамирчдын ахлагчаар Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхланг томилжээ. Тэгвэл “Милан, Кортина 2026” өвлийн XXV олимпын наадамд өрсөлдөх багийн ахлагчаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин ажиллахаар болло
2024-07-18
П.Энхманлай, Ц.Баттулга нар Францыг зорино
“Парис-2024” зуны паралимпийн наадамд оролцох тамирчдын нэр тодорчээ. Пара хөнгөн атлетикийн ОУХМ П.Энхманлай нь “Парис-2024” зуны паралимпийн наадмын T-53 ангиллын тэргэнцэртэй гүйлтийн 100 метрийн зайд эх орноо төлөөлж оролцоно. Тэрбээр “Токио-2020” зуны паралимпийн XVI наадамд өрсөлдөж байв. Түүнээс гадна ОУХМ Ц.Баттулга F-40 ангиллын бөөрөнцгийн төрөлд оролцох юм. Тэрбээр өнгөрсөн жил Азийн зуны спортын “Ханжоу-2022” наадмаас тухайн төрөлд хүрэл медаль хүртсэн билээ
2024-07-18
Буудлагын тамирчид бүх дасгалдаа өрсөлдөхөөр болжээ
“Парис-2024” зуны олимпын наадмын буудлагын төрөлд өрсөлдөх тамирчдын мэдүүлгийг Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ныхон дутуу бөглөж явуулснаас үүдэн О.Есүгэн, Н.Баяраа нарын эрх зөрчигдсөн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тодруулбал, тэд буудлагын 50 метрийн 3х20 дасгалд “Парис-2024” олимпод оролцох эрхээ авсан
2024-07-18
“Монгол бичгийн гарын авлага”-ыг цахимаар үзээрэй
Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III болон Төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн сургалтын хөтөлбөрийн дагуу бичиж боловсруулсан “Монгол бичгийн гарын авлага”-ын цахим хувилбарыг төрийн албан хаагчдад зориулан гаргасан талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Уг гарын авлагыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс МОНЦАМЭ агентлаг, МУИС, МУБИС, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран бэлтгэжээ. Гэхдээ зөвхөн төрийн албан хаагч бус, монгол бичиг сурч, зөв уншиж, бичих, дүрмийн мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй хүн бүр цахим номыг хэрэглэх боломжтой
2024-07-18
Нийслэлийн 18 байршилд дулааны шугам хоолойг шинэчилж эхэллээ
Улаанбаатар хот дахь орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өссөнтэй холбогдуулан шугам сүлжээг өргөтгөх шаардлагатай болжээ. Тиймээс энэ жил засварын ажлыг гүйцэтгэхдээ шугам хоолойг өргөтгөхөөр болсон гэнэ. Нийслэлийн хэмжээнд дулааны нийт 390 км гаруй урт шугам сүлжээ бий аж. Эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн настай юм байна
2024-07-18
Хүүхдүүдийг дахиад л түрээсийн цэцэрлэгт хүлээн авах нь
Засгийн газар 2022 оноос эхлэн 2-5 настай бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах зорилт тавьж буй билээ. Харамсалтай нь, уг зорилтоо биелүүлэхийн тулд хүүхдүүдийг зориулалтын бус байранд хүлээн авах, нэг ангид хэт олноор нь сургах зэрэг асуудал өнгөрсөн жилүүдэд тулгарч байв. Эл нөхцөл байдал 2024-2025 оны хичээлийн жилд ч давтагдах төлөвтэй байна. Ялангуяа нийслэлд цэцэрлэгүүдийн нөхцөл хүнд хэвээр байх бололтой.
2024-07-18
13 хүүхэд хурдан мориноос унаж гэмтжээ
Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд буюу энэ сарын 10-16-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасагт 3506 хүн тусламж, үйлчилгээ авчээ. Тэдний 1393 нь 0-18 насныхан. Мориноос унаж гэмтсэн шалтгаанаар 125 хүн тус төвд хандсан байна. Тэдний 27 нь арав хүртэлх, 53 нь 10-18 насны хүүхэд аж. Харин 13 хүүхэд хурдан мориноос унаж гэмтжээ. Мөн энэ өдрүүдэд зам, тээврийн ослын улмаас 483 хүн яаралтай тусламж авсан байна. Тэдний 304 нь насанд хүрсэн бол 179 нь хүүхэд гэнэ. Түүнчлэн ахуйн хүрээнд архидан согтуурч, зодоон цохион, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 36 хүнд тусламж үзүүлсний хоёр нь хүүхэд байжээ
2024-07-18
Төв цэнгэлдэх хүрээлэнг маргаашаас иргэдэд нээлттэй болгоно
Төв цэнгэлдэх хүрээлэнг маргаашаас эхлэн ирэх сарын 1 хүртэл олон нийтэд нээлттэй болгоно. Иргэд 06.00-23.00 цагт уг хүрээлэнд очих боломжтой. Түүнчлэн 16 дугаар хаалгаар нь үнэ төлбөргүй дотогш нэвтрэх юм. Тэнд дасгал хөдөлгөөн хийх, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой гэнэ. Мөн ариун цэврийн өрөөг нь ашиглаж болох аж. Иргэд дотор талбайд тамхи татахгүй, хог хаяхгүй байхыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхэн уриаллаа.
2024-07-17
“Буудлагын холбооныхны ирүүлсэн мэдүүлгийг л бид баталгаажуулсан”
“Парис-2024” зуны олимпын наадмын буудлагын төрөлд өрсөлдөх тамирчдын мэдүүлгийг Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ныхон дутуу бөглөж явуулсан гэх шүүмжлэл олон нийтийн анхаарлыг татаад байна. Буудлагын тамирчин О.Есүгэн анх цахим орчинд энэ талаар мэдээлсэн юм. Тэрбээр “Монгол Улсын буудлагын спортын үндэсний шигшээ багийн тамирчин Оюунбатын Есүгэн миний бие 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний50 метрийн 3х20 дасгалд оролцож, “Парис-2024” олимпод өрсөлдөх эрхээ авсан
2024-07-17
Олон улсын биологийн олимпиадаас хос хүрэл медаль хүртлээ
Монгол сурагчид 35 дахь удаагийн олон улсын биологийн олимпиадаас хос хүрэл медаль хүртлээ. Олон улсын биологийн олимпиадыг Казахстан улсын Астана хотод энэ сарын 7-14-нд зохион байгуулсан юм. Уг олимпиадаас “Шинэ-Үе” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Мишээл, МУИС-ийн “Байгаль-Эх” лицей сургуулийн сурагч Г.Ирээдүй нар хүрэл медаль хүртжээ. Г.Мишээл нь Азийн бүсийн биологийн олимпиадаас өнгөрсөн сард мөнгөн медаль хүртэж байсан билээ.
2024-07-17
Дархан аваргатай, даяар дуурсах мэргэнтэй наадам
Үндэсний цэнгэл баяслын илэрхийлэл, монголчуудын дэлгэр зуны улиралд хурд, цэц мэргэн, бяр хүчээ алдаршуулдаг баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Энэ л үед тархай бутархай монголчууд нэг дор цуглаж, хөөрч, баярлаж, үндэсний хэмээх ижилсэл, омогшил бий болчихдог. Үндэсний их баяр наадам бол бэлгэдлийн утгаараа ч тусгаар тогтнол, төрт улсыг агуулдаг. Нэгэн цаг хугацаанд ижил зан үйлийг нийтээрээ тэмдэглэж байна гэдэг нь хүмүүсийг соёл, үнэт зүйл, үзэл санааны хүрээнд нэгтгэж байгаа явдал хэмээх нь ч бий. Наадмын өдрүүдэд нийслэл сэлүүхэн, намуухан болчихдог ч Төв цэнгэлдэх хүрээлэн хөл хөдөлгөөн ихтэй, басхүү сонин, содон үйл явдалтай өнгөрөв.
2024-07-17
Хар-Ус нуурыг шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэв
Мароккогийн Хаант Улсын Агадир хотод болсон ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 36 дугаар хуралдаанаар Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрыг Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэжээ. Ингэснээр манай улсаас дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлсэн газрын тоо 10 болов.
2024-07-17
Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг ирэх сарын 1-нээс бүртгэнэ
2024-2025 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг ирэх сарын 1-нээс бүртгэх талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Бүртгэлийг цахимаар буюу “E-Mongolia” болон боловсролын салбарын мэдээллийн “Esis” системээр явуулах аж. Боловсролын ерөнхий хуулийн 28.8-д “Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу хамран сургах тойргийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага тогтооно” гэж заасан
2024-07-17