М.Нарантуяа-Нара: Намайг дэд даргын албан тушаалаас огцруулсан ч амласнаа хэрэгжүүлнэ
Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын Үндэсний хорооны хурлаар М.Нарантуяа-Нараг намын нэр хүндийг олон нийтэд гутаасан гэдэг үндэслэлээр дэд даргын албан тушаалаас нь чөлөөлснийг өнгөрсөн ням гарагт мэдээлэв. Улмаар түүнийг намаасаа хөөх саналтай байгаагаа ч гишүүд нь уламжилжээ. Эл маргаан намын дарга болон УИХ-д сонгогдсон бусад гишүүнээ чуулганы хуралд ч суудаггүйг нь М.Нарантуяа-Нара шүүмжилсний төлөө дэгдсэн гэж үзэж буй.
2024-10-22
Долгионтой зам тавьчхаад, дараа жил засаад өгье гэв
Энхтайваны гүүрнээс 120 мянгатын уулзвар хүртэлх авто замыг өнгөрсөн амралтын өдрүүдэд хаасан. Хотын хамгийн их ачаалалтай замуудын нэгийг ийн хаасан учраас амралтын өдрүүд таарсан ч түгжрэл маш их байв. Хотын дарга Х.Нямбаатарын “алдарт” зам засварын ажлын балаг нь үүгээр дууссангүй. Бараг л хот даяар түгжрэл үүсгэн байж зассан замынх нь тэгш байдал алдагдаж, долгион үүсээд, энхэл донхол болчихжээ. Нийслэлийн бондын буюу дараа нь татвар төлөгчид буцаан төлөх мөнгийг зам засах нэрээр ингэж үрэн таран хийж буй хэрэг. Тэгэхдээ бүр зүгээр байсан замыг долгионтой болгочихлоо, арай ч дээ.
2024-10-22
Богдхан ууланд экологийн боловсролын бүс байгуулав
Монголын явган алхалтын холбоо Бүгд Найрамдах Чех Улсын ЭСЯ, “Czech aid” олон улсын байгууллага, Менделийн их сургуультай хамтран Богдхан уулын Зайсангийн аманд байгаль орчин, экологийн боловсрол олгох зориулалттай бүс байгуулжээ. “Хүүхэд, гэр бүлийн экологийн боловсролын бүс” нэртэй тус төгөл нь нийслэлчүүдийн явган алхалтын гол маршрут болсон Дугуй цагаан чиглэлийн замд буй гэнэ.
2024-10-21
“Монгол төрийн хатан эрдэнэ” үзэсгэлэнг нээлээ
Улсын эх дагина Дондовдулам хатны мэлмий гийсний 150 жилийн ойд зориулсан “Монгол төрийн хатан эрдэнэ” тусгай үзэсгэлэнг Богд хааны ордон музейд өнгөрсөн баасан гарагт нээлээ. Хатны шашны болон төрийн ёслолын өмсгөл, эдлэл хэрэглэл, ордны урчуудын бүтээлүүдийг уг үзэсгэлэнд дэлгэжээ. Тухайлбал, Богд хааны ордны урчууд ХХ зууны эхэн үед зэс, торго, утас, яс, шүр, оюу, мөнгөөр бүтээсэн, хатны титэм, эрихийг олон нийтэд толилуулж байна. Хатны хөрөг зургууд, өмсөж, эдэлж хэрэглэж байсан олон эд зүйлээс бүрдүүлсэн уг үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал олон нийтэд нээлттэй байх юм.
2024-10-21
Хариуцлагаас мултрагч
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2024-10-21
Самади багш Жалханз хутагт Дамдинбазар-Монголын хоёр төрийн Ерөнхий сайд
Жалханз хутагт Дамдинбазар 1921 оны хавар Баруун хязгаарыг илбэн тохинуулах ажлаар өөрийн шавь нар ихээр суудаг хязгаарт явсан билээ. Цагийн ороо бусгаа, улс орны баруун хязгаар тайван бус байсан, дээр нь бие алжаалтай зэрэг олон шалтгааны улмаас нутаг орондоо түр саатаж байсан буй. Харин Монгол Улсын Ерөнхий сайдын хийгээд Дотоод яамны сайдын тушаал, тамгыг Манзушир хутагт Цэрэндоржид хамааруулсан тухай эх сурвалжид тэмдэглэсэн нь бий.
2024-10-17
Манайхан тивийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр бэлтгэл базааж байна
Дэлхийн дартсын холбоо Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа Тайванийн Тайпей хотод ирэх сарын 3-нд эхлэх “WDF Asia pacific cup-2024”-т оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчдын нэр тодорчээ.
2024-10-17
Агаарын даралт огцом нэмэгдэж болзошгүйг анхаарууллаа
Монгол орон агаарын даралтын төв бүсэд ойр оршдог. Тэгвэл хүйтэн уур амьсгалын нөлөөгөөр агаарын даралт өнөө шөнөөс огцом нэмэгдэх төлөвтэй гэнэ. Тодруулбал, маргааш агаарын даралтын хэмжээ 1044 гПа болж нэмэгдэж болзошгүй тул зүрх, судасны өвчтэй хүмүүсийг анхаарал болгоомжтой байхыг эрүүл мэндийн байгууллагуудаас анхааруулсан юм.
2024-10-17
Баяндун сумд гарсан түймэрт 75 000 га талбай шатжээ
Дорнод аймгийн Баяндун сумд энэ сарын 11-нд гарч, 50 гаруй км урт газарт тархан, Дашбалбар сумын нутаг руу шилжсэн хээрийн түймрийг орон нутгийн онцгой байдал, мэргэжлийн анги, төрийн захиргааны байгууллагын алба хаагчид хамтран уржигдрын 09.30 цагт цурамд оруулж, 18.40 цагт бүрэн унтраажээ. Түймэр дэгдсэнээс хойш 76 цаг орчмын дараа галын тархалтыг зогсоож, унтраасан гэсэн үг.
2024-10-16
Хөдөлмөрийн чадвараа алдсан 20 257 иргэний тэтгэврийг хугацаагүйгээр тогтоожээ
“Хөл, гаргүй хүмүүсийг жил бүр хуралд дуудаж, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр буюу группийнх нь хугацааг сунгаж байна” гэсэн шүүмжлэл өмнө нь байнга гардаг байсан. Тэгвэл эл асуудлыг таслан зогсоож, иргэдийг чирэгдүүлдэг явдлыг халсан гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өчигдөр мэдээлэв.
2024-10-16