Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Дугаарын хязгаарлалтыг цуцлахаа мэдэгдэв

Автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь ангилан замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг Улаанбаатарт өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-наас мөрдөж эхэлсэн. Уг зохицуулалтын хугацаа өчигдрөөр дууссан юм. Үүнтэй холбоотойгоор дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх санал асуулгыг нийслэлийн ЗДТГ-аас өнгөрсөн сарын 29-нд эхлүүлж, гурав хоног үргэлжлүүллээ. Санал асуулгыг өчигдөр 17.00 цагт хаасан бөгөөд 7899 иргэн оролцсоноос 55 хувь нь дугаарын хязгаарлалтын хугацааг сунгахыг дэмжсэнгүй. Үлдсэн 45 хувь нь хязгаарлалтыг үргэлжлүүлэх санал өгчээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн олонх нь хязгаарлалтгүйгээр зорчихыг хүссэн байна
2024-02-01

Амьтдын эрхийг хамгаалах хуультай болсон ч хүнлэг бус хандлага нь өөрчлөгдсөнгүй

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын өнгөрсөн арын 11-нд аргасан Орчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ зохион байгуулах тухай захирамжид эзэнгүй буюу тэнэмэл нохой, муурыг түр асрах төв байгуулахаар тусгасан юм. Манай улс анх удаа Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай болсны дагуу ийнхүү нийслэлийн хэмжээнд зургаан байршилд асрах төв байгуулахаар шийдвэрлэсэн. Ингээд эхний ээлжид Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрладаг, хуучнаар хар үнэгний аж ахуйн байранд ийм төв нээснээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлээд буй. Уг төвийн нөхцөл байдлыг сурвалжиллаа
2024-02-01

Галд өртсөн таван машин, 72 айл даатгалтай байжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт болсон ослын үеэр олон иргэний байр, машин шатсан. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан энэ талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Нийт таван машин даатгалтай байсан. Эдгээрийн гурав нь бүрэн даатгалтай. Суудлын хоёр жижиг тэрэгний даатгалд тус бүр 15 сая төгрөг шилжүүлсэн. Мөн “Дашваанжил” ХХК-ийн хүнд даацын машины даатгалд 130 сая төгрөг төлөх шийдвэр гараад байна. “Санни”, “Эдү апартмент” орон сууцын галт өртсөн айлуудын 127 нь ипотекийн зээлтэй ч 72 нь л даатгалтай гэсэн мэдээлэл ирүүлсэн
2024-02-01

“Шинэ Монгол Харүмафүжи” сургууль сүүний фермтэй болов

“Шинэ Монгол Харүмафүжи” сургууль сүүний фермтэй болж, энэ хичээлийн жилийн гуравдугаар улирлаас ажиллуулж эхэлсэн байна. Уг фермээс сурагчдад зориулж нэмэлт бодисгүй, цэвэр, органик бүтээгдэхүүнийг нийлүүлж эхэлсэн аж. Энэ нь Францын мон биллиард үүлдрийн үнээний сүүг Японы Хоккайдо мужийн “Шинмүра” фермийн аргын дагуу боловсруулж буйгаараа онцлогтой. Ингэхдээ Израилын AFIMILK компанийн тоног төхөөрөмж ашиглаж буй гэнэ
2024-01-31

“Netflix”-ийн цувралд монгол уран бүтээлчийн дууг 30 секунд эгшиглүүлжээ

“Netflix” платформын “Outer Banks” цувралын хоёрдугаар хэсгийн тавдугаар ангид монгол уран бүтээлч Magnolian буюу Б.Дөлгөөний “The Bride & The Bachelor” хэмээх дууг албан ёсны эрхтэйгээр 30 секунд эгшиглүүлжээ. Монгол уран бүтээлчийн дууг бүтээлдээ оруулахын тулд “Netflix” компаниас Б.Дөлгөөнд 3000 ам.доллар төлсөн аж. “Outer Banks” нь 2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд нээсэн, Америкийн өсвөр насныхны адал явдлын талаар өгүүлдэг, нууцлаг, драм төрлийн бүтээл юм
2024-01-31

“IrAero” компани Улаан-Үд-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж эхэллээ

“Хүннү эйр” компани зорчигчийн урсгал багассан гэдэг шалтгаанаар Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн нислэгээ өнгөрсөн оны намраас тодорхой хугацаагаар зогсоогоод буй. Тэгвэл ОХУ-ын Эрхүү хотод төвтэй агаарын тээврийн “IrAero” компани энэ сарын 28-наас “CRJ 200” хөлгөөр тус чиглэлд нислэг үйлдэж эхэлжээ. Ингэснээр Монгол болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл хооронд агаарын тээврийн өөр нэг урсгал нээгдэв
2024-01-31

Өв соёлынхоо утгыг алдагдуулсан өнөө үеийнхний хийрхэл

Сүүлийн жилүүдэд бөхийн хөшөө босгох, тодорхой нэгэн бөхөд зориулсан эзэнтэй дуу гаргах нь элбэгшсэн. Энэ нь бөхөө алдаршуулж буй сайн хэрэг хэдий ч хянадаг, баталдаг газар байхгүйгээс хэн дуртай нь хөшөө босгож, дуу хийдэг боллоо. Хөшөө босгох, дуу хийхэд буруу юу байх вэ. Гэвч ул суурьтай судалгаагүйн улмаас урлагийн бүтээл болон ур хийц талаасаа дутуу дулимаг, утгаа алдсан дүр дүрслэлтэй, хэлбэр маяг нь дэндсэн юм хийх нь олширлоо. Нэгэнт хөрөнгө мөнгө зарж, ажил хэрэг болгож, олон хүний хандив, тусламжаар хийдэг зүйлийг ёс горимынх нь дагуу, зөв зүйтэй байдлаар бүтээх хэрэгтэй
2024-01-31

Иргэний нийгмийн өдөрт зориулсан үзэсгэлэн нээнэ

Өнөөдөр Иргэний нийгмийн өдөр. Ийм өдөртэй болох санаачилгыг Ардчиллын боловсролын төвийнхөн 2005 онд анх гаргаж, нөлөөллийн ажлыг тогтмол явуулж иржээ. Тэдгээр ажил нь үр дүнд хүрснээр 2008 онд Засгийн газрын шийдвэрээр эл өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 31-нд тэмдэглэхээр болжээ. Түүнээс хойш иргэний нийгмийн байгууллагууд 16 дахь жилдээ эл өдрийг тэмдэглэх гэж байна
2024-01-31

Нас бол тоо гэдгийг харуулж буй теннисчин

Үе тэнгийнхэн нь зодог тайлдаг насанд Энэтхэгийн теннисчин Рохан Бопанна оргил амжилтаа үзүүлж байна. Тэрбээр М.Эбдений хамтаар “Австралийн нээлттэй тэмцээн”-ий эрэгтэй хосын төрөлд түрүүлснээр дэлхийн номер нэг теннисчин боллоо.  Өдгөө 43 настай энэтхэг тамирчин ийнхүү хоёр ч дээд амжилтын эзэн болж байгаа юм. Тодруулбал, “Их дуулга”-д түрүүлсэн хамгийн ахмад тамирчин, мөн дэлхийн чансааны хамгийн хөгшин тэргүүн теннисчин. Р.Бопаннагийн карьерын оргил үе ийм хожуу тохиож байна
2024-01-31

К.Валиевагийн медалиуд хэнд очих вэ

ОХУ-ын уран гулгагч К.Валиевагийн тэмцээн уралдаанд оролцох эрхийг Лозанн хот дахь Спортын арбитрын шүүх (CAS) дөрвөн жилээр хасах шийдвэрийг энэ сарын 29-нд гаргалаа. Ингэснээр 2021 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн түүний үзүүлсэн бүх амжилтыг хүчингүйд тооцож, медаль болон мөнгөн шагналыг нь хураах юм.  Энэхүү шийдвэрийг талархалтай хүлээж авч буй гэдгээ Допингтой тэмцэх дэлхийн агентлаг (WADA) илэрхийлэв
2024-01-31

ЖАЙКА-тай хамтран хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ

ХХААХҮЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) “Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих MON-SHEP төсөл” хэрэгжүүлэх баримт бичигт өчигдөр гарын үсэг зурав. Энэ оноос эхлэн дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлэх эл төсөл нь Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах гэнэ
2024-01-31

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос намрын чуулганаар хийсэн ажлаа өчигдөр тайлагнав. Тэд нийт долоон удаа хуралдаж, хуулийн нэг, байнгын хорооны тогтоол дөрвийг хэлэлцэн шийдвэрлүүлжээ. Тухайлбал, байнгын хорооны тогтоолоор Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан аж. Уг ажлын хэсгээс “Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” сэдэвт үндэсний чуулганыг энэ оны эхэнд зохион байгуулж, 500 гаруй хүн оролцсон байна
2024-01-31

15-64 насныхны 67 хувь нь гадаадад ажиллах сонирхолтой байна

“Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны (2024-2035) эрэлт, нийлүүлэлтийн таамаглал” судалгааны үр дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өчигдөр танилцууллаа. Эл судалгааны онцлох үр дүн нь манай улсын хөдөлмөрийн зах зээлд голлох үүрэг гүйцэтгэж буй 15-64 насныхан дотооддоо бус, гадаадад ажиллах сонирхолтой байгааг тогтоосон нь аж. Тухайлбал, энэ насныхны 67 хувь нь “Хэрэв боломж байвал гадагшаа явж ажил хийх сонирхолтой” гэсэн байна
2024-01-31

Сүхбаатар боомтоор 71 580 тонн АИ-92 бензин импортолжээ

Улаанбаатарт өнгөрсөн ням гаргаас даваа гарагт шилжих шөнөөс эхлэн шатахуун түгээх станцуудын (ШТС) гадаа дараалал нэмэгдсэнийг иргэд олон нийтийн сүлжээнд бичиж буй. Нэгэн жолооч “Манайх Баянзүрх дүүргийн V хороонд байдаг. Өнгөрсөн ням гарагт гэрийнхээ ойролцоох “Сод Монгол”, “Петровис”, “Шунхлай” ШТС-аас АИ-92 шатахуун авах гэсэн ч “Байхгүй. АИ-95 бензин авч болно” гэсэн. Харин “Магнай трейд”-ийн түгээгч “АИ-92-ыг талонтой хүмүүст л өгч байгаа гэж хэлсэн. Гэхдээ өнөөдөр (өчигдөр) “Сод Монгол”-ын ШТС-д лав АИ-92 шатахуун зарж байна лээ” хэмээв. Түүнчлэн Өмнөговийн нэгэн иргэн уржигдар “АИ-92 шатахуун дууссан гээд өгсөнгүй” хэмээн ярьсан юм
2024-01-31

Ц.Амгаланбаатар хүний эрүүл мэндийг хохироожээ

Ц.Амгаланбаатар “Тагнуулын мөрдөгч нарын дарамт шахалт, эрүү шүүлтийн улмаас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилс хэрэгт гүтгэж, С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэж худал мэдүүлэг өгсөн. Би ч өөрөө энэ хэрэгт холбогдолгүй” гэж ярьсан байдаг. Гэхдээ өмнө үйлдсэн, хүний амь бүрэлгэсэн болон эрүүл мэндэд хүнд хор уршиг учруулсан гэсэн хоёр ч хэргийнхээ ял шийтгэлийг эдэлж буй юм. Харин түүний бусдыг гүтгэсэн үйлдлийг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж хэрэгсэхгүй болгосон аж.
2024-01-31

Байгаль, ан амьтны музей хүрэн баавгай “нутагшуулжээ”

Хүүхэд, залууст экологийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус төвийн музей нь хөхтөн, загас, мөлхөгч, хоёр нутагтан, шувуу, шавжийн 51 зүйлийн 150 гаруй амьтны биет үзмэртэй гэнэ. Үүнийгээ хамгийн сүүлд урлаач Д.Отгонсайханы бүтээлээр баяжуулсан нь хүрэн баавгайн чихмэл аж. Ингэснээр хүүхэд, залууст эл амьтны экологи, биологи, физиологийн онцлогийг тайлбарлан таниулах боломж бүрджээ
2024-01-30

Иргэдээрээ элс цацуулахдаа туллаа

Авто замын явган хүний гарц орчмын хэсэгт нэгэн иргэн элс цацаж байгаа дүрс бичлэг энэ сарын 27-нд олон нийтийн сүлжээнд тархлаа. ухайн иргэн 72 настай бөгөөд 21 дүгээр хорооллоос “Хархорин” зах хүртэлх авто замын явган хүний гарцуудад элс цацжээ. Тухайн замд 10 орчим гарц байдаг гэнэ. Нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, талбай мөсөн гулгуур шиг байгаа учраас арга ядсан иргэн ийнхүү арга хэмжээ авсан бололтой. Ялангуяа авто замын гарцын цагаан тэмдэглэгээнүүд илүү аюултай болчхоод буй юм. Тодруулбал, асфальтан замын цагаан тэмдэглэгээн дээр цас, мөс дагтаршиж үлдээд, хөгшин, залуу хэн боловч халтирч унаж мэдэхээр байна. Зам хөндлөн гарах иргэд нэг талаар автомашинд дайруулахгүй гэж, нөгөөтээгүүр, гарцан дээр халтирчихгүйн тулд маш их хичээл зүтгэл гаргах шаардлагатай болчхоод байгаа билээ.
2024-01-30

Нийтийн тээвэр хувийн амьдралаа дэлгэдэг газар биш

Цаашид эдгээр асуудлыг дуугүй өнгөрөөмөөргүй байна. Аль ч оронд бусдад саад учруулахгүй, оршихуйд нь халдахгүй байх соёл хүчтэй дэлгэрч буй. Тэртэй, тэргүй хүмүүс стресс, бухимдал дүүрэн орчинд ажиллаж, амьдарч байгаа. Тиймээс ядаж олон нийтийн газар, ялангуяа нийтийн тээвэр нь хүний стресс, бухимдлын шалтгаан болох ёсгүй гэсэн бичигдээгүй хууль ч зарим улсад үйлчилж байна. 
2024-01-30

УАШТ-үүдийг олон улсын жишигт нийцүүлэн зохион байгууллаа

Монголын спортын корпорацаас гурав дахь жилдээ зохион байгуулсан холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээнийг фото сурвалжилгаараа онцолж байна. Цомхон бүрэлдэхүүнтэй ч сагсан бөмбөгийн болон хөл бөмбөгийн лиг гэх мэт олон тэмцээнийг мэргэжлийн түвшинд, олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулж буйгаар нь Монголын спортын корпорацыг спорт сонирхогчид сайн мэднэ. Холбоодын нэгдсэн УАШТ-ийг зохион байгуулахад олон залуус сайн дураар оролцдог болсон нь харагдлаа.
2024-01-30

Архангайн Ихтамир сумд гурван удаа газар хөдөллөө

Архангай аймгийн Ихтамир сумд энэ сарын 26-наас эхлэн гурван удаа газар хөдөллөө. Сүүлийн тохиолдол нь өчигдөр 05.27 цагт бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн хүч 3.5 магнитуд байжээ. Үүнээс өмнөх хоёр тохиолдол нь илүү хүчтэй буюу 4.3, 4.4 магнитуд байсан аж. Тодруулбал, дээрх байршилд энэ сарын 26-ны 08.12, 23.15 цагт газар хөдөлсөн. Тухайн үед чичирхийлэл нь ойр орчимд нь оршин суудаг иргэд болон нийслэлийн зарим хэсэгт ч мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй гэнэ
2024-01-30