Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-нд хуралдсан Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны хуралдааны үеэр Шадар сайд Н.Номтойбаяр допингийн асуудал болон наадмын нээлтийн тасалбартай холбоотой өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Тэрбээр "Наадмын нээлтийн тасалбарыг 100 хувь худалдаанд гаргана. Бөхийн хувьд допингийн асуудлыг гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллана. " гэв.