Нийслэлийн 51 дүгээр сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш Н.Отгончимэг, дизайн технологийн багш Э.Батгэрэл, О.Батмагнай, 9г ангийн сурагчид “Номын сан бидний орчин” PBL төслийг амжилттай хэрэгжүүлж, өчигдөр нээлтээ хийлээ. Хүүхэд төвтэй, тэдний хүсэл сонирхолд тулгуурлан мэдлэг чадвар, хандлагыг хөгжүүлэх зорилготой “Номын сан бидний орчин” PBL төслийн хүрээнд тус сургуулийн 9г ангийн сурагчид номын сангаа тохижуулан ном унших, хүүхэд хөгжих таатай орчныг бүрдүүлсэн байна. Нээлтийн үеэр Түүх, нийгмийн ухааны багш Н.Отгончимэгтэй ярилцлаа.
-Хүүхдүүд өөрсдөө Номын сангаа тохижуулсан байна.Тэд нийгийм сайхан бүтээлч үйлсэд уриалж, үр дүн гээ харах багш хүний бахархал байх. Энэ төслийг хэрэг жүүлэх сэдэл хаанаас эхтэй бол.
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 22 багш, 10 хүүхэд БНСУ-ын Dreamy ахлах сургууль дээр 3Р хөтөл бөрийн сургагч багш нарын сургалтад хамрагдсан юм. Энэ хөтөлбөрийн анхны монгол сургагч багш нар болсондоо баяртай байна. Солонгос улсын “Dreamy school”-ийн хэрэгжүүлдэг PBL, time managment хөтөлбөр нь хүүхэд нэг бүрийн сонирхолд тулгуурлан “Мэдлэг, төлөвшил, хандлага”-ыг хөгжүүлэх цогц хөтөлбөр юм. Хөтөлбөр хэ рэгж сэн сургуулийн сурагчид цагийн үнэ цэнийг ойлгож, зорилгоо тодорхойлон цагийг үр дүнтэй ашиглаж ханд лагаа өөрчилснөөр мэдлэгээ тэлж, чадвараа ахиулах төдийгүй суралцахуй ба инновацын 4С чадвар, харилцаа, хамтран ажиллах, шүүмжлэлт сэт гэл гээ, бүтээлч байх чад варыг эзэмшдэгээрээ давуу талтай. Тий мээс л энэ бүх давуу талыг бид бий болгохыг зорьж, анхны төслөө амжилттай хэрэгжүүллээ.
-Зургаан багийн бүтээл хоорондоо уялдаа холбоотой байгаа нь хамтран ажиллах,бүтээлч байх чадварыг төлөвшүүлэхэд илүү нөлөөлсөн болов уу?
-Тэгэлгүй яахав. Бүгд хоорондоо уялдаатай. Хамгийн чухал нь хэн нэгэнд зориулагдсан бүтээл бий болгох юм. Тухайн сэдвээсээ хамаараад хэдэн ч багт хуваагдах боломж той. Энэ удаагийн “Номын сан бидний орчин” PBL төслийн хүрээнд хүүхдүүдээ зургаан багт хуваах шаардла гатай болсон. Хүүхдүүдэд номтой нөхөрлөхөд ямар хэрэг цээ шаардлага тулгарч байгаа талаар судалгаа хийж, тохь тухтай номын сангийн ийм сайхан орчин бүрдүүлсэн манай зургаан баг буюу Орчин дизайны, Номын, Дижитал номын, Санхүүгийн, Мар ке тингийн, Гарын авлага бүтээх багийнхнаараа бахархаж байна. Охид нь дэр, олбогоо тех нологийн хичээл дээр урлаж, хөвгүүд нь тавилгаа зү- сүүлээд өөрсдөө угсарч, 1300 номтой баялаг, бүтээлч номын сан бий болгоход 10 129 000 төгрөгийн хандив цуглуулсан сургуулийн захиргаа, багш ажилчид, нийт сурагч, эцэг эхчүүддээ чин сэтгэлээсээ баярлалаа.
-“Dreamy school”ийн хэрэгжүүлдэг PBL, timemanagment хөтөлбөрийн анхны монгол нар гэсэн. Хэрэгжүүлсэн төслийнхөө сайн жишгийг бусад сургуульд ч бас түгээнэ гэсэн үг үү?
-Тийм. Энэ бол хөтөлбөрийн, сургагч багш нарын хамгийн гол үүрэг нь. Манайд 2024 оноос Сонгинохайрхан дүүргийн Гэрэлт Ирээ дүй сургууль, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 40, 93, 113, 51, 47, Сэтгэмж сургуулиудад туршилтаар хэрэгжүүлж байна. Өнөөдөр, маргааш гээд хоёр өдөр тус хөтөлбөр хэрэгж сэн сургуулиудын тайлан, хөтөлбөрийн үр дүнг танилцуулах өдөрлөг Монголын хүүхдийн ордонд болно.