Олон улсын муай тай сонирхогчдын холбооноос Вьетнам улсын Ханой хотод зохион байгуулж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын зургаан тамирчин оролцож байна. Эрэгтэйчүүдээс 23 хүртэлх насныхны элит ангилалд “Голомт” сургуулийн тамирчин А.Даваажаргал 65 кг-ын жинд түрүүллээ. Мөнгөн медалийн төлөө тулалдсан “Гаруда” академийнхнаас 71 кг-д Н.Алтанбаяр, 60 кг-д Б.Амгаланбаяр нар хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдээс 60 кг-ын жинд “Гаруда” академийн тамирчин Э.Ариунзаяа хоёр төрөлд өрсөлдсөн. Тэрбээр вай кру төрөлд 8.86 оноогоор тивийн аваргаар тодорч, тулааны ангилалд хүрэл медалийн тавцанд зогссон юм. Түүнтэй нэг ангилалд ур чадвараа сорьсон Э.Намуунаа (“Гаруда” академи) 45 кг-д хүрэл медалийн эзэн болжээ.