Филиппиний Тагаятая хотод зохион байгуулсан аэробик гимнастикийн 10 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид ур чадвараа сорив. Тивийн 10 орны 300 орчим тамирчин 12-14, 15-17, 18+ ба түүнээс дээш насны ангилалд өрсөлдөхөд манай улсаас Үндэсний биеийн тамирын их сургуулийн баг насанд хүрэгчдийн ангилалд аэробик степийн төрөлд алт, аэробик бүжгийн төрөлд хүрэл медаль хүртлээ.
Тэгвэл БНСУын Кёнги мужийн Илсан хотод тус тэмцээнтэй давхацсан “International shine cup 2026” уран гимнастикийн олон улсын тэмцээнд манайхаас “Болор” клубийнхэн оролцож, 12 орны 250 гаруй тамирчинтай өрсөлджээ. Энэ удаа Монголын баг тус бүр долоон алт, мөнгө, таван хүрэл медаль хүртэж, багийн бөмбөгтэй төрөлд дэд байрт шалгарсан байна.