Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 2026 онытөсөв хүний хөгжил, боловсролыг дэмжсэн байх ёстойг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлоод, үүнд иргэд, татвар төлөгчдийн саналыг тусгахыг үүрэг болголоо.
Монгол Улсын ирэх онытөсвийн төслийг боловсруулах ажлын явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан гишүүдэд танилцуулав. Төсвийн ерөнхийлөн захирагч нар 2026 онытөсвийн саналаа Төсвийн тухай хуульд заасныдагуу долоодугаар сарын 25-ныдотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргаанытөв байгууллага болон холбогдох бусад газарт хүргүүлсэн байх ёстой. Үүнтэй холбогдуулан ирэх онытөсвийн төслийг боловсруулахад хуульд заасныдагуу олон нийтийн оролцоог хангаж ажиллах юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Төсвийн тухай хуульд заасныдагуу Засгийн газар төсвийн хэлэлцүүлгийг иргэдийн оролцоотой, ил тод, нээлттэй хийнэ. Үүний дагуу төсвийн шинэчлэл, хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлогыг ард иргэд, татвар төлөгчдөөс асууж, санал авах хэрэгтэй” гэв. Мөн төсөвтэй холбоотой олон нийтийн хэлэлцүүлгийг ирэх сарын 1-нээс эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд зохион байгуулах аж.
Хэлэлцүүлгээс гаргасан саналыг нэгтгэн эрэмбэлж, төсвийн орлогод нэмэх, нийгмийн ач холбогдолтой төслийг төсөвт тусгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.
О.Оргилох