Төрийн алба горилогчдын ашиг сонирхлын мэдүүлгийг урьдчилан хянажээ
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь энэ сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 355 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 157 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 153 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
2022-11-22