Бадминтоны холбооноос зуны улиралд зохион байгуулдаг “Ёл” нээлттэй тэмцээнд 12 аймаг, клуб, хот, дүүрэг, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 130 тамир чин оролцсон. 10-аас доош насны ангилалд охидын ганцаарчилсан төрөлд Өмнөговь аймгаас Ө.Зээмаа, хөвгүүдээс Н.Эрхэмбаяр алтан медаль зүүв. Холимог хосын төрөлд Н.Эрхэмбаяр, Ө.Зээмаа (Өмнөговь) түрүүлж, Т.Чингүүн, А.Оюунлхагва мөнгө, М.Энэрэл, Б.Есүй (Сонгинохайрхан дүүрэг) хүрэл медаль хүртлээ. 11-12 насныхад охидоос О.Ундрахмөрөн (Сонгинохайрхан дүүрэг), хөвгүүдэс Г.Баясгалан (Хэнтий аймаг) ганцаарчилсан төрөлд тэргүүлэв. Клубээ төлөөлж оролцсон тамирчдаас эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ч.Хасар, эмэгтэй чүүдээс Б.Дөлгөөн (“Ёл” клуб) аваргалжээ. 13-14 насныхад охидоос ганцаарчилсан төрөлд Б.Заяасүрэн (Өмнөговь), хөвгүүдээс Э.Энэрлэн (“Ёл” клуб), холимог хосын төрөлд Э.Энэрлэн, Г.Энэрэл нар (“Ёл” клуб) I байрт орсон юм. 15-аас дээш насныхад охидын ганцаарчилсан төрөлд О.Амин-Эрдэнэ (“Ёл” клуб), И.Эрмүүн (Налайх дүүрэг), холимог хосынход О.Төгөлдөр, Э.Тунгалагтамир нар (“Ёл” клуб) алтан медаль хүртжээ. Багийн дүнгээр Б.Сайхантуул, Г.Цэнд-Аюуш дасгалжуулагчтай “Ёл” клубийнхэн (таван алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл) I, О.Өлзийбат дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн баг (дөрвөн алт, хошой мөнгө) II, О.Отгонбаатар дасгалжуулагчтай Сонгино хайрхан дүүргийн тамирчид (нэг алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл) III байрт жагсав.