Монголын баг “Robot Challenge 2025”-аас 18 медаль хүртлээ
Дэлхийн 42 орны 5000 гаруй тамирчид өрсөлдсөн олон улсын “Robot Challenge 2025” тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож, 6 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртэн, багийн нийлбэр дүнгээр өмнөх амжилтаа ахиулж 3 дугаар байранд шалгарлаа.
2025-08-21
Халхын голын байлдаанд амь үрэгдсэн дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
Халхын голын байлдааны ялалтын 86 жилийн ойг ОХУ-ын Буриад Улсын Хиагт хотод энэ өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Түүхт өдрийг тохиолдуулан Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” хээрийн сургуулийн удирдлага, бүрэлдэхүүний төлөөлөл, орон нутгийн захиргаа, хүүхэд залуучууд наймдугаар сарын 18-ны энэ өдөр 1939 оны Халхын голын байлдаанд Хиагт хотоос оролцож амь үрэгдсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
2025-08-18
Орос хэлний дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ
2024 оны ДАШТ-д Энэтхэг, Хятад, Грек, Вьетнам, Латин Америкийн орнууд гээд дэлхийн өнцөг булан бүрээс 2000 гаруй хүн оролцсон бөгөөд сүүлчийн шат Санкт-Петербургийн ойролцоох түүхэн ордон, музейн цогцолбор “Царское село”-д болж, Казахстаны баг түрүүлж байв
2025-08-18
Боловсролын газрыг боловсролгүй дарга удирдаж байна
Төрийн алба танил талын хийгээд бүлэглэж “булли” хийдэг хүмүүсийн цугладаг газар биш байлтай. Гэтэл Орхон аймгийн Боловсролын газарт энэ байдал хавтгайрч, танил талаараа бүлэглэж, нэгээ гадуурхдаг, хяхан хавчдаг үзэгдэл газар авсныг иргэд эсэргүүцэж эхлэв. Эл байдлаас Орхон аймагт тэр дундаа төрийн албанд эрдэнэт хүний алтан амь эрсдэж ч мэдэхээр байна.
2025-07-08
ЮНЕСКО морин уралдааныг бүртгэлээ гээд монгол хүүхдийн амь үнэгүйдэх ёсгүй
Арав хүрэхгүй хоногийн дараа Улсын баяр наадам болно. Өдийд хурдан морины уяа сойлго таарч, унаач хүү, хүлэг хоёр нэг нэгэндээ ээнэгшин дассан байх учиртай үе. Гэвч нохойн дуу ойртсон эл өдрүүдэд цахим орчинд “Унаач хүүхэд авна. Сэргэлэн цовоо, жин багатай байх хэрэгтэй. Цалин 800 мянга, нэг сая, 1.5 сая төгрөг, утасны дугаар...” гэсэн зарууд цөөнгүй байгаа нь санаа зовоох асуудлын нэг мөнөөсөө мөн билээ.
2025-07-01
Захидал бичих нь багассан өнөө үед шуудан холбоод хэрхэн ашигтай ажиллах вэ
Дэлхий нийтээрээ захидал бичихээ больсон өнөө үед шуудан холбоод хэрхэн ашигтай ажиллах вэ. Үүнд гарц шийдэл хайсан маш онцгой зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Тодорхой хэлбэл, Ази, Номхон далайн орнуудын Шуудангийн Холбооны (APPU) Удирдах Зөвлөлийн ээлжит хурал нийслэлд болж байна.
2025-06-30
Зөвлөлтийн үеийн “Урал”, “Газ” автомашинуудын сайжруулсан загварыг танилцуулав
Тусгаар тогтнолын талбайд ОХУ-ын Горькийн автомашины болон “Урал” автомашины үйлдвэрийнхэн орчин үеийн автомашины үзэсгэлэнг дэлгэв. Нийслэлийнхэнд зориулсан автомашины үзэсгэлэнг Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр өнгөрсөн хоёр өдөр буюу бямба, ням гарагт зохион байгуулжээ.
2025-06-29
Нийслэлийн өдрөөр бүх гай барцад арилахыг бэлгэдэж сор заллаа
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөртэй хамтатган “Хүрээ цам-Даншиг-2025” наадмыг зохион байгуулав. Энэхүү наадам нь Монголын шашин, соёлын зан үйл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой.
2025-06-28
“Хааны эрэлд-2025” сургуульд 24 орны 1300 орчим цэргийн алба хаагч оролцлоо
“Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль 6 дугаар сарын 14-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Сургуулийн хаалтын үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дарга нар, төрлийн цэргийн командлагч, удирдах газрын дарга нар, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, цэргийн атташе нар тэргүүтэй хүндэт зочид болон 24 орны цэрэг дайчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
2025-06-28
“Орчин үеийн Оросын автомашин” шоу маргааш эхэлнэ
Уг үйл ажиллагаа нь бизнесийн болон соёлын хоёр хэсэгтэй. Нийслэлийн иргэд, зочид энэ өдрүүдэд анх удаа Монголд орчин үеийн, хатуу ширүүн нөхцөлд ажиллахад зориулан бүтээгдсэн ОХУ-ын хүчирхэг, найдвартай автомашин, техник хэрэгслүүдтэй танилцахын зэрэгцээ Орос, Монголын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт, урлагийн хөтөлбөрийг толилуулах юм.
2025-06-27
ФОТО: Tae Yang энэ үдэш хитийн хит 10 дуугаа дуулна
Өмнөд Солонгосын алдарт дуучин, BIGBANG хамтлагийн гишүүн бөгөөд соло уран бүтээлчийн хувьд ч ихээхэн амжилттай яваа Tae Yang Монголд ирлээ. Олон улсын хэвлэлүүд түүний талаар дараах онцлох зүйлсийг байнга дурддаг.
2025-06-21