
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн тэгш ойн баяр өнөө жил тохиож байна.
Тусгаар тогтнолын талбайд Чойбалсан цэргийн хүрээний зэвсэг техникийн болон албаны онцлогийг харуулсан үзэсгэлэн, Төв номын сангаас явуулын ном сан, аймгийн Музейн явуулын үзмэрүүд дэлгэгдэж, Чойбалсан хүрээний цэргийн анги нэгтгэлүүд баярын жагсаалыг хийлээ.
Мөн аймгийн Батлан хамгаалах газрын дарга, Засаг дарга Ш.Ёл болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Оросын хамтын ажиллагааны сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевич нар 1945 оны Чөлөөлөх дайны амьд гэрч, ахмад дайчин Яримпилын Өсөхөд хүндэтгэл үзүүллээ.
Энэ өдөр мөн Улаанаатар хотноо ЗХУ-ын хоёр удаагийн баатар, БНМАУ-ын баатар генерал Исса Александрович Плиевийн нэрэмжит Улаанбаатар хотын 49-р дунд сургуулийнхан болон албаныхан түүний хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа болжээ.
Исса Александрович Плиев нь1903 оны 11-р сарын 12-нд Умард Осетийн Батако тосгонд төрж, өссөн. Зөвлөлтийн цэргийн жанжин, армийн генерал ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар юм.
