
Орос хэл нь НҮБ-ын албан ёсны таван хэлний нэг юм. Дэлхийн соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны гол хэлний нэг орос хэлний багш нарыг чадавхжуулах сургалтыг “Оросын ертөнц фонд” байгууллагаас манай улсад зохион байгуулж байна.
Есдүгээр сарын 1-нээс эхэлсэн орос хэлний багш нарыг чадавхжуулахх арга зүйн ахисан түвшний сургалтыг аймаг, дүүргийн ЕБС-иудад явуулж байна.
Сургалтыг ОХУ-ын Горно-Алтайн улсын Их сургуулийн орос хэлний тэнхимийн эрхлэгч И.А.Кольцов, багш Е.А.Кириченко, И.В.Шушаков нар зохион байгуулж байна.
Сургалтад хамрагдаж буй ерөнхий боловсролын сургуулийн орос хэлний багш нар 36 цагийн идэвхтэй сургалтын арга зүйд суралцан, зочин багш нартай хамтран хамтын хичээлийг зохион байгуулж, сертификат авах юм. Сургалт хөтөлбөрийн дагуу Булган аймагт явагдаж байна.
- Өвөрхангай аймагт 9 дүгээр сарын 1-6-нд,
- Төв аймагт 9 дүгээр сарын 6-13-нд,
- Булган аймагт 9 дүгээр сарын 15-20-нд,
- Хөвсгөл аймагт 9 дүгээр сарын 22-27-нд,
- Налайх дүүрэгт 9 дүгээр сарын 29-10 дугаар сарын 4-нд,
- Ховд аймагт 10 дугаар сарын 6-11-нд,
- Баян-Өлгий аймагт 10 дугаар сарын -13-18-нд тус тус зохион байгуулж байна.