Вьетнамын дайн...
1975 оны дөрөвдүгээр сарын 29-нд Вьетнам дахь АНУ-ын ЭСЯ нисдэг тэргээр “нүүхэд” бэлэн болсон байв. Бүх ачаа бараагаа боож, баглажээ. Тэдэнтэй хамт явах хүсэлтэй вьетнам хүмүүс энд цугларч, Умард Вьетнамын арми хотод ороод ирчихсэн, гудамжинд бөмбөг дэлбэрнэ. Маргааш нь дайн эхлээд 30 жил болоход Сайгон бууж өгөв. АНУ-ын түүхийн хамгийн маргаантай хуудсын нэг, түүний томоохон ялагдал-Вьетнамын дайн ийн дууслаа.
2025-05-09
Дайнд яллаа, даян дэлхийд энхийг авчирлаа
Хүн төрөлхтний түүхийн хуудаснаа “агуу” хэмээн онцлон тэмдэглэсэн нэгэн үйл явдал 80 жилийн тэртээд болсон нь фашист Германы өдүүлсэн дэлхийн II дайныг Зөвлөлтийн арми түүний Холбоотнууд зогсоож, энх тайвныг тунхагласан ялалт юм. Энэ бол харгислал, шударга бусыг ялсан гавьяа төдийгүй цэнхэр гаргийн амьтай бүхэнд хамаатай аврал байлаа.
2025-05-09
Дайны жилүүдэд Зөвлөлтийн нөхөдтэй
Академич Цэвэгжавын Пунцагноров Аугаа эх орны дайны жилүүдэд Зөвлөлтийн судлаачидтай хамтран ажиллаж, хойд хөршид суралцаж байсан тухайгаа ийн гарчиглан дурсамж болгон үлдээжээ.
2025-05-09
Хүүхдийн сонголт, сонирхлыг хүндлэхээс номтой нөхөрлүүлэх аялал эхэлдэг
Та хүүхдийнхээ сонирхсон номыг хавтасны зураг, сэдэв, агуулга, нэр зэргээр нь шинжээд, худалдан авахаас нэг бус удаа татгалзаж байсан уу. Номын дэлгүүр, үзэсгэлэн, худалдааг зорихдоо хүүхдээ дагуулснаас ганцаараа явсан нь дээр гэж үздэг үү. Таны хүүхэд хэтэрхий балчир тул өөртөө тохирох ном олж ча¬дахгүй, ахадсан, хүндэдсэн сонголт хийчих вий гэж үргэлж болгоомжилдог уу. Та хүүхдэдээ аль болох гэгээлэг сэдэвтэй, сайн сайхан, сургамжтай үйл явдалтай, өнгөлөг зурагтай ном авч өгөхийг боддог уу.
2025-05-09
Л.ЛХАГВАСҮРЭН: Хөдөлгөөн, хэл, хөдөлмөр заслын үйлчилгээг давхар үзүүлэх тохиолдол бий
Үндэсний статистикийн хорооны 2023 оны мэдээллээр хэл ярианы бэрхшээлтэй 3618 хүн Монголд байдаг аж. Гэсэн ч энэ төрлийн бэрхшээлтэй хүний тоог нарийвчлан гаргах боломжгүйг мэргэжилтнүүд онцолж буй. Хүүхдийн сэтгэл судлаач, хэл засалч, боловсрол судлалын доктор Ж.Мөнхнасан таван насны 2000 хүүхдийг хамруулсан судалгаагаараа таван хүүхэд тутмын нэг нь хэл ярианы ямар нэг бэрхшээлтэй байгааг тогтоожээ. Энэ нь хэл засалч мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ цаашид нэмэгдэх хандлагатай байгааг харуулж буй юм. Гэвч Монгол Улсад хэл засалч бэлтгэдэг их, дээд сургууль өдий хүртэл байгаагүй. Тиймээс АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын тэнхимд хэл засалчийн анги шинээр нээж, ирэх хичээлийн жилээс эхлэн суралцагч нараа хүлээж авахад бэлэн болжээ. Бэлтгэл ажлынхаа хүрээнд багш нараа Япон улсад сургаж байгаа аж.
2025-05-08
Гэртээ цоожтой үлдсэн хүүхэд өндрөөс унаж нас баржээ
Баянзүрх дүүргийн нутаг, Амгалан дахь нэгэн орон сууцын 15 давхрын тагтнаас таван настай хүүхэд унаж амиа алдсан хэрэг энэ сарын 5-нд гарлаа. Аав нь хүүгээ гэрт нь цоожилж үлдээн гарах хооронд ийм харамсалтай явдал болсон байна.
2025-05-08
Ж.Түвшинтөрийг Унгараас шилжүүлэн авахад зарцуулсан 26.1 сая төгрөгийг гаргуулна
Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд 2024 оны наймдугаар сарын 9-нд Унгар улсаас шилжүүлэн авсан Ж.Түвшинтөрд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн сарын 7-нд хэлэлцэн шийдвэрлэжээ. Тэрбээр 2022 онд бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэх хэрэгт холбогдон шалгуулж байхдаа хилээр гарч Турк улсад очсон аж.
2025-05-08