Тэртээ 1924 онд Халхын дөрвөн аймаг, шавиас 18-30 насны 60 залууг дуудан ирүүлж, “Нам, улсын түр сургууль”-ийг байгуулсан нь өнөөгийн Удирдлагын академийн эхлэл болсон түүхтэй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын харьяа тус академийн захирал Д.Сүрэнчимэгийн талаар сургуулийнх нь эрдэмтэн багш нар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд албан шаардлага хүргүүлжээ. Тодруулбал, Д.Сүрэнчимэгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй зөрчил удаа дараа үйлдсэн гэж үзсэн байна. Эдгээр нь Үндэсний аудитын газрын 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны “Хязгаарлалттай дүгнэлт” албан бичиг, Үндэсний аудитын газраар баталгаажсан Удирдлагын академийн 2024 оны санхүүгийн тайлан зэрэг бичиг баримт, эх сурвалжаар нотлогдож буй аж. Мөн тэрбээр 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий баримтат уран сайхны кино хийлгэхдээ нээлттэй сонгон шалгаруулалт явуулалгүй, шууд худалдан авалтын аргаар гэрээ байгуулсан, Удирдлагын академийн 100 жилийн ойн арга хэмжээний зардалд ЗГХЭГ-аас хянасан төсвөөс нэг тэрбум гаруй төгрөг илүү зарцуулсан гэж үзэж, хариуцлага тооцуулахаар албан шаардлага хүргүүлсэн байна.
Ч.Цэлмэг