Тендерийн хууль дотоодын компаниудын өсөж, дэвших боломжийг хязгаарлаж байна гэв
“Сэлбэ” дэд төвийн тендертэй холбоотой асуудлаар Монголын барилгачдын нэгдсэн холбооныхон өчигдөр мэдээлэл өглөө. Тус холбооныхон “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.3-т захиалагч ажлын хувьд 30, бараа, материалынх бол нэг тэрбум, үйлчилгээний сонгон шалгаруулалтад 300 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй тендер зарласан бол гадаадын этгээд оролцохыг үл хориглоно гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, 30 тэрбумаас дээш үнийн дүнтэй бүтээн байгуулалтад гадаадын компаниуд оролцох эрхтэй.
2025-08-06
Төсвийн зарцуулалтын үр ашгаа нэмэгдүүлэхийг Дэлхийн банкнаас зөвлөв
Дэлхийн банкнаас өнгөрсөн даваа гарагт олон нийтэд танилцуулсан тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, ирээдүйд үүсэх сорилтуудад бэлтгэх санхүүгийн зөвлөмжийг тусгажээ. Тодруулбал, манай улсын Засгийн газарт төсвийн зарцуулалтын үр ашгаа нэмэгдүүлэх, эдийн засгаа уул уурхайгаас ангид хөгжүүлэх, хүний хөгжил болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар төсвийн шинэчлэл хийх шаардлагатайг сануулсан байна. Нүүрсний экспортын ашиг Монгол Улсын гадаад өрийг бууруулж, улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлсэн ч зайлшгүй анхаарах хэд хэдэн асуудал бий гэнэ.
2025-08-06
Ажилтны санаандгүй үйлдлээс гаргасан хохирлыг компани хариуцна
Аливаа байгууллагын ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдад хохирол учруулбал хууль, эрх зүйн орчинд хэрхэн шийдвэрлэдэг талаар хуульч О.Батхүү цахим хуудсандаа хуваалцжээ. Тэрбээр “Ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдад хохи¬рол учруулсан бол хохирлыг тухайн компани хариуцан төлөх үүрэгтэй. Гэтэл зарим компани ажилтныхаа учруулсан хохирлыг төлөхөөс татгалзаж, бидэнд ямар ч хамаагүй гэдэг. Ингэж хуулийн мэдлэггүй хүмүүсийг нэмж хохироодог” хэмээн бичсэн байна.
2025-08-06
Нийгмийн даатгалын тогтолцооны гажуудлыг засахыг хүсэв
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл өчигдөр хуралдав. Тус зөвлөлийн гишүүдтэй Ерөнхий сайд уулзаж, бизнес эрхлэхэд ээлтэй, хөрөнгө оруулалт татахад чиглэсэн суурь өөрчлөлт хийхийн тулд хувийн хэвшлийнхний байр суурийг сонсон, улмаар Татварын багц, Баялаг бүтээгчдийг дэмжих тухай зэрэг хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж буйгаа мэдээлсэн байна.
2025-08-06
“Аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийг татан буулгахаар шийдвэрлэлээ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяанд сэргээн байгуулсан “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ыг татан буулгах шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Төрийн хэмнэлт, төсвийн үр ашигтай зарцуулалтыг дэмжих, чиг үүргийн давхардлыг арилгах бодлоготой холбоотойгоор ингэж шийдвэрлэсэн байна.
2025-08-06
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Монголд чуулна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 25-26- нд Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт манайулсад болно. “Inspire, Impact, Invest” уриатайгаар зохион байгуулах эл уулзалт нь бизнес эрхлэгчэмэгтэйчүүдийг дэмжих, чадавхжуулах, сайн туршлагаас судлах, хөрөнгө оруулалт татах зорилготойюм байна. Мөн эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шинэ гарц, боломжийг нээх, саад бэрхшээлийг хэрхэн арилгах талаар бодлого боловсруулах аж.
2025-08-06
Стандартаар түрээ барьсан их сүйтгэл нийслэлд өрнөж байна
Яг одоо хариулт нэхэх ёстой хамгийн чухал асуулт бол “Шинэчлэх шаардлагагүй, эвдэрч хэмхрээгүй замуудыг яагаад энд тэндгүй сүйдлээд байна вэ”. Эндээс олон зүйлийн учиг зангилаа, өдгөө нийгэмд анхаарал татаад буй асуултуудын хариулт тодорхой болох учиртай. Тиймээс нийслэлийнхэн үүнд хариулахаас зайлсхийж, хятад, монгол хавтан, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн нэгдсэн стандарт, улс төрийн зорилготой харлуулах ажиллагаа гэсэн сэдвүүд рүү олны анхаарлыг хазайлгаж, алсруулах оролдлого хийж байх шиг.
2025-08-06
Англи хэлний 900 орчим багш дутагдалтай гэв
Боловсролын ерөнхий хуулийг 2023 онд шинэчлэн батлахдаа англи хэлийг үндсэн гадаад хэлээр зарласан билээ. Үүний дагуу ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт англи хэлийг III ангиас эхлэн заахаар тусгасан аж. Хуулийг өнгөрсөн хичээлийн жилээс хэрэгжүүлэх байсан ч бэлтгэл ажил бүрэн хангагдаагүйгээс нэг жил өнжсөн юм. Тэгвэл энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн III, IV ангийн сурагчдад англи хэл зааж эхлэхээр болсныг салбарын яамнаас мэдээллээ. 2024-2025 онд англи хэл заалгах ёстой байсан хүүхдүүд ийн энэ жилээс буюу дөрөвдүгээр ангиасаа сурч эхлэхээр болсон гэсэн үг.
2025-08-06
Говийн үзэсгэлэнт тогтцыг элсэн манхны баяраас тольдоорой
Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг Хонгорын элс, Дуут манхны бэлд “Алтан элс Элсэн манхны баяр-2025” арга хэмжээг энэ сарын 15-17-нд зохион байгуулах нь. Энэ үеэр элсэн манхны оргил булаацалдах болон гар бөмбөгийн тэмцээн, автомашины кросс, хурдан морины уралдаан зохион байгуулах юм. Мөн хүчит бөхийн барилдаан, сур харваа, “Хонгорын голын тойром” шагайн харваан тэмцээн болох аж.
2025-08-05
Төмс үнэд хүрдэг “оргил” үе тохиож байна
Манай улс дотоодоосоо 100 хувь хангадаг цөөн төрлийн хүнсний бүтээгдэхүүний нэг нь төмс юм. Тийм ч учраас энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ бусад хүнсний ногоотой харьцуулахад хямд, нийлүүлэлт нь элбэг байсаар ирсэн. Өдгөө гэхэд хүрэн манжин (4400), лууван (3900), сонгино (4100) зэрэг бусад ногоотой харьцуулахад нэг кг төмсний үнэ хямд буюу 2380-2600 төгрөгийн ханштай буй ч долоо, долоо хоногоор огцом өссөөр байгааг нийслэлийн Статистикийн газраас мэдээлэв.
2025-08-05
Онцгой байдлын байгууллагынхан 160 хүний амь аварчээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Нийт дуудлагын 48 нь ахуйн гал, хоёр нь ой, хээрийн түймэр байсан бол газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга тус бүр нэг, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 22 бүртгэгдсэн аж. Дуудлагын дагуу нийслэлийн болон орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 160 иргэний амь аварч, тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Энэ нь хоёр долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад есөөр буурсан үзүүлэлт аж. Мөн нийслэлийн хэмжээнд ахуйн түймрийн 30 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид 199 иргэний аюулгүй байдлыг ханган, хоёр тэрбум 370 сая төгрөгийн өмч хамгаалсан байна.
2025-08-05
Хятад хүүхнүүдийн ханш өсжээ
Хятад улсын удирдлага “Нэг өрх-нэг хүүхэд” хэмээх хүн амынхаа өсөлт үржилтэд бараг 40 жил хяналт тавьсан чанга хатуу бодлогоосоо татгалзаад дөрвөн жил болж байна. Ингээд хятад айлууд хоёр хүүхэдтэй болох хууль ёсны эрхтэй болсон юм.
2025-08-05
“Оюутолгой” ХХК зэс, баяжмалын үйлдвэрлэлээрээ дээд амжилт тогтоолоо
“Оюутолгой” ХХК энэ оны хоёрдугаар улирлын тойм мэдээгээ танилцууллаа. Тодруулбал, тус компани эхний хагас жилд 152 мянган тонн зэс үйлдвэрлэж түүхэн дээд амжилт тогтоосон байна. Энэ нь гүний болон ил уурхайн үйл ажиллагаа өндөр гүйцэтгэлтэй байгааг харуулж буй хэмээн тэд тайлбарласан. Мөн нийт 1263.4 мянган тонн баяжмал үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 47 хувиар өссөн үзүүлэлт аж.
2025-08-05
Хирсийн эвэрт рентген туяанд илэрдэг бодис түрхжээ
Хулгайн анг бууруулах зорилгоор Өмнөд Африкийн их сургуулийн судлаачид хирсийн эвэрт рентген туяанд илэрдэг бодис түрхэж эхэлсэн байна. Энэ нь тухайн амьтанд сөрөг нөлөөгүй бөгөөд хил гаалиар хирсийн эврийг хулгайгаар нэвтрүүлдэг гэмт хэргийг зогсоох боломжтой хэмээн үзэж буй аж. Витватерсрандын их сургууль, цөмийн эрчим хүчнийхэн, байгаль хамгаалагчдын хамтран хэрэгжүүлж буй “Rhisotope project” гэх төслийг өнгөрсөн пүрэв гарагт эхлүүлж, нийт таван хирсийн эвэрт бодис шингээсэн гэнэ.
2025-08-05
Нэг байнгын хороонд “давхар дээл”-тэй гишүүн гурваас илүү орохгүй
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталж, байнгын хорооны тоог 13-аас найм болгон цөөлсөн билээ. Үүний дагуу Өргөдлийн байнгын хороог шинээр байгуулж, Аж үйлдвэржилтийн болон Инновац, цахим бодлогын байнгын хороог Эдийн засгийн байнгын хороонд нэгтгэсэн юм. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог Нийгмийн бодлогын, Ёс зүй, дэгийн байнгын хороог Төрийн байгуулалтынхад багтаажээ. Татан буугдсан байнгын хороодыг дэд хороо болгон өөрчилж, даргаар нь УИХ-д анх удаа сонгогдсон, шинэ гишүүдийг томилсон.
2025-08-05