Парламентын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхийг дэмжсэнгүй
2025 оны зургаадугаар 2-ны 17.20 цаг. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, тогтоолын төс¬лийг танилцууллаа. Тэрбээр үүссэн нөхцөл байдал нь хамтарсан Засгийн газар, Ерөнхий сайдын гэхээс илүү Монгол Улсын ирээдүйг цаашид ямар замаар хөтлөх вэ гэдэг салаа зам дээр буйг онцлоод “Бид 76 гишүүнтэй парламенттай байх үед засаглалын дундаж хугацаа 1.5 орчим жил байсан, цаашид үүнийг хэрхэн өөрчлөх вэ, тогтвортой засаглалыг яаж авч үлдэх вэ гэдэг нь 126 гишүүнтэй парламентын шинэ тогтолцооны анхны кэйс болж үлдэх түүхэн ач холбогдолтой” гэв. УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад асуулт тавьж, хариулт авсны дараа түүнд итгэл хү¬лээлгэх, эсэх талаар байр сууриа илэрхийлснийг заримаас нь сийрүүлье.
6 цаг 28 мин
Жагсах соёлыг үлгэрлэх “хичээл”
Үндсэн хуулиар олгогдсон “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх” эрх чөлөөгөө эдлэн, монгол залуус Сүхбаатарын талбайд тасралтгүй 22 хоног тайван жагслаа. “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна”, “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн заалттай анхны ардчилсан Үндсэн хууль батлагдах үед болон түүнээс хойш төрсөн шинэ цагийн залуус эрх зүйт төрийнхөө бүрдүүлж өгсөн эрхийг бодитоор, бас соёлтойгоор эдэлж чадаж байна.
7 цаг 28 мин
Дулааны шугам сүлжээний засварын ажилд баталгаа гаргуулж авмаар байна
“Хүн төвтэй бодлого”-той хэмээн алсын хараагаа тодорхойлсон нийслэлийн төвийн дүүргийн зарим айл өрх халуун усгүй 27 хонож байна. Иргэд, оршин суугчдын тэвчээрийг шалгасан энэ өдрүүдэд дүүрэг, хорооныхон, орон сууцын конторынхон “Тодорхойгүй хугацаагаар хойшилсон” гэх учир шалтгаан нь тодорхой бус, эзэн холбогдогчгүй тайлбар хэлсээр. Эзэнгүй арал дээр гээгдсэн мэт “үл мэдэх”-үүд сүүлдээ ч цаг хугацааны баримжаагаа алдан, нөхцөл байдалтай эвлэрч, халуун ус хэзээ ирэх тухай асууж сураглахаа болив.
23 цаг 28 мин
Хувьдаа 3000 вагонтой, төмөр замаа төрдөө бэлэглэчихсэн сайд салбараасаа юу хулгайлах вэ?
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд концесс бэлэглээд л, хариуд нь сайд нь Ерөнхий сайдынхаа үеэлд 100 вагон эзэмшүүлээд түрээслүүлж байсан гэж бичиж эхэллээ. Үнэндээ хувьдаа төмөр замтай, вагонтой улс төрчийг Зам, тээврийн сайдаар томил¬ чихсон учраас л хардаад байгаа болохоос хувиараа төмөр зам барьж төрд “бэлэглээд” 3000 вагонтой хүн вагон хулгайлаад яах вэ дээ. Төрд төмөр зам бэлэглэсэн хэсэг нь бол бүр эмгэнэлтэй юм л даа. Концессоор хийчхээд төр нь мөнгөө өгөхгүй, ядахдаа төмөр зам барьсан өртгөөр нь тооцоод ав гэхэд “мөнгө байхгүй” гэж суучхаад хэдэн Засгийн газрын нүүр үзсэн. Арга буюу энэ Засгийн газрын үед сайд хийж байхдаа төмөр замаа үнэгүй өгчихсөн нь үнэн. Гэхдээ сайдаас буулаа гээд төмөр замаа хуулаад аваад явчих биш дээ. Улсад ашигтай тал нь Зүүнбаян Хангийн төмөр замыг “Бодь”-ийнхон 1.2 тэрбум ам.доллароор барих байсан бол “Б.Дэлгэрсайхан”-аар овоглодог компани үүний тал үнээр нь барьсан.
Өчигдөр 16 цаг 30 мин