Нигери улсын Моква хотноо өнгөрсөн пүрэв гарагт орсон усархаг борооноос үүдэлтэй үерийн улмаас 200 гаруй хүн амиа алдаж, 500 иргэн сураггүй алга болжээ. Тус улсын эрх баригчдын мэдээлснээр эрэн хайх, аврах ажиллагааг дөрөв хоног үргэлжлүүлсний эцэст амьд хүн үлдээгүй гэж үзэн зогсоож, гамшигт өртсөн иргэдийн цогцсыг гаргах ажлыг өдгөө эхлүүлсэн гэнэ. Мөн тус улсын Үндэсний онцгой байдлын ерөнхий газраас гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусламжийн багц тараах ажлыг эхлүүлсэн байна. Тус улсад борооны улирал жил бүрийн 4-10 дугаар сар хүртэл үргэлжилдэг бөгөөд 2022 оны үерийн улмаас 600 гаруй хүн нас барж, 1.3 сая ирсэн орон гэргүй болжээ.
Тэгвэл Италийн Сицили арлын Этна гал уул уржигдар дэлбэрчээ. Тус улсын Галт уул судлал, геофикиологийн үндэсний хүрээлэнгээс мэдээлснээр галт уул дэлбэрэх үед ойр орчимд байсан бүх жуулчныг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн учраас хүний амь эрсдээгүй гэнэ. Дэлбэрэлт тус галт уулын зүүн өмнөд тогоонд нь болсон бөгөөд 40-50 километрийн зайд орших Таормина, Катания зэрэг хотод мэдрэгдсэн байна. Эл галт уул нь өнгөрсөн хоёрдугаар сард дэлбэрснээс хойш одоог болтол идэвхтэй хэвээр байгаа юм.
У.Сүрэн