Гринписийн (Greenpeace олон улсын байгал орчныг хамгаалан төрийн бус байгууллага ) идэвхтнүүд Парисын Гревиний музейгээс Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны лаан дүрсийг хулгайлсан байна.
Тэд эхлээд музейд жуулчны хувиар орж, дараа нь хувцсаа музейн ажилчдынхаар солиод хөшөөг даавуугаар хучин аваарын гарцаар гаргасан гэж цагдаагийн эх сурвалж AFP агентлагт ярьжээ.
Удалгүй лаан дүрс Парис дахь ОХУ-ын элчин сайдын яамны үүдэнд гарч иржээ.
Идэвхтнүүд Ерөнхийлөгч Макроныг Оростой бизнес хийсээр байгаа Францын компаниудыг нуун дарагдуулсан гэж буруутгаж байгаа аж.
40 мянган еврогийн үнэтэй лаан барималыг идэвхтнүүд ЭСЯ-ны өмнө зурагт хуудасны хамт байрлуулж байгаа дүрс хэргийн газрын камерт бичигдсэн байна.
Парисын цагдаагийн байгууллага хулгайн хэрэгт холбогдуулан ямар нэгэн баривчилгаа хийгээгүй бөгөөд лаан баримал одоог болтол олдоогүй гэнэ
Францын Гринписийн тэргүүн Жан-Франсуа Жуллиард AFP агентлагт ярихдаа Францын компаниудад ОХУ-аас хий, бордоо импортлохыг зөвшөөрч, нөгөө талаар Украиныг дэмжсэнээр Парис “давхар тоглолт хийж байна” гэжээ.
Түүний үгээр Макрон "энэ хоёр нүүртэй хандлагын илэрхийлэл" бөгөөд Оросын компаниудтай хийсэн худалдааны гэрээгээ цуцалсан Европын анхны удирдагч болох ёстой гэнэ.