Цаг уур, орчны шинжилгээний газрынхны мэдээлснээр Сэлэнгэ, Орхон, Идэр, Урд Тамир, Халх, Улз, Ховд, Булган зэрэг голын усны түвшин энэ сарын 1-ний байдлаар олон жилийн дунджаас 10-45 см-ээр нэмэгджээ. Иймд дээрх голуудын эргээр нутаглаж буй малчид, тариаланчид, аялж зугаалж яваа иргэд болон тухайн бүсэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Ташрамд дурдахад, манай орны ихэнх нутгаар агаарын температур энэ сард олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй бол зарим бүс нутгаар хур тунадас их орох аж. Тодруулбал, Хөвсгөлийн зүүн хэсэг, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Говь-Алтай, Баянхонгор аймагт хур тунадас харьцангуй их орох төлөвтэй гэнэ.
У.Цэцэг