Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгчөөр сөрөг хүчний Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мён 49 гаруй хувийн санал авч сонгогдлоо.
41 хувь авсан түүний өрсөлдөгч эрх баригч Ардын хүчний намаас нэр дэвшсэн Ким Мун Сү ялагдлаа хүлээн зөвшөөрчээ.
Саналын хуудсанд үндсэн хоёр өрсөлдөгчөөс гадна гурван нэр дэвшигч бичигдсэн ч ялалтын төлөө тэмцэх бодит боломж тэдэнд байгаагүй..
Сонгуулийн үндэсний хорооноос сонгуульд ялсныг нь баталгаажуулснаар Ли Жэ Мён ерөнхийлөгчийн албан тушаалыг өглөөний 6:21 цагт хүлээн авсан байна.
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч дэмжигчиддээ хандан ялалтын үг хэлж, "бослогыг дарж", "цэргийн эргэлт"-ээс сэргийлэхээ амлав.
Сонгууль гурван өдөр үргэлжилж, бүртгэлтэй 44.39 сая сонгогчийн гуравны нэгээс илүү нь хугацаанаас өмнө саналаа өгсөн байна.
Энэ удаагийн сонгуулийн ирц өндөр буюу бараг 80 хувь нь санал хураалтад оролцсон бөгөөд энэ нь Өмнөд Солонгост бараг гучин жилийн турш (1997 оноос хойш) гараагүй сонгууль байв. Сүүлийн хоёр удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 77 орчим хувьтай байжээ.
Мөн сүүлийн 18 жилийн хугацаанд анх удаагаа эмэгтэй нэр дэвшигчгүй сонгууль болсон бөгөөд сонгуулийн өмнө яригдсан бодлогод жендэрийн тэгш байдлыг хангах асуудал ороогүй байна.
Ерөнхийлөгч асан Юн Сук Юл өнгөрсөн арванхоёрдугаар сард тус улсад цэргийн байдал тогтоох гэж оролдсон ч бүтэлгүйтэж, улмаар түүнд итгэл үзүүлэх эсэхийг зарласнаар тус улсад улс төрийн хямрал гүүрлэсэн тул хугацаанаасаа өмнө ерөнхийлөгчийн сонгууль явуулахаас өөр аргагүйд хүрсэн юм.