Улсын хэмжээнд нийт 793 тээврийн хэрэгсэл улс, хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс том оврын автобус 675, дунд оврынх 19, бага оврынх 15, суудлын автомашин буюу такси үйлчилгээнд 84 тээврийн хэрэгсэл үйлчилж буй аж. Том оврын тээврийн хэрэгслүүдийн ихэнх буюу 247 нь 2013 оных бөгөөд дундаж “нас” нь 10.7 жил байна. Өөрөөр хэлбэл, эдгээр “хөгшин” автобуснуудыг ирэх арванхоёрдугаар сарын 31 гэхэд үйлчилгээнд гаргах боломжгүй, хасах хэрэгтэйг Зам, тээврийн яамнаас өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн юм. Нийт автобусны 36.6 хувийнх нь ашиглалтын хугацаа дуусжээ. Иймд дээрх автобуснуудыг үйлчилгээнд явуулахын тулд хугацааг нь нэг жилээр сунгасан байна. Харин аж ахуйн нэгжүүд энэ хугацаанд парк шинэч¬ лэл хийж, зорчигч тээврийн үйлчилгээний бэлэн байдлыг хангахыг сануулав. Мөн Монгол Улсын хилээр оруулж ирж байгаа шинэ автобусны гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэнэ. Өнөөдрийн байдлаар шинэ автобус оруулж ирэхэд гааль, НӨАТ-т дунджаар 60 орчим сая төгрөг төлж буй аж.
Ч.Болор